Группийн аялагчийн тэмдгийн танилцуулга (зураг 2)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Админ Ч.Мажигсүрэн (036) удирдаж аялсан билээ. Үндсэн чиглэл нь Шаргаморьтын зүүн талын даваа- Бэлхийн зүүн салааны хойд даваа- Улиастай гол- Шархад чиглэл байсан боловч манай залуус Шаргаморьтын зүүн талын даваа дээр гараад, халуурч буцаж буугаад Жигжид- Гүнтийн даваа- Жаргалант- Хүй долоо худаг- Эмээлт- Шар хөвийн дөрөлж чиглэлээр аялан 121 км зам туулсан юм.