Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #4 - ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМАГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/68
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
577 км
Давааны тоо
0
Өндөр авалт
3363 м
Өндөр алдалт
-3191 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-6.4 %
Оролцогчдын тоо
4
Эхлэх цаг
2017 оны 10 сарын 7 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сүхбаатарын талбай
Цуглах цэгийн солбицол
47.919, 106.917222
47°55'8.4"N, 106°55'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группийн ХТГ Ч.Мажигсүрэн ахлагчтай, ХТГ Г.Манлай, ХТГ А.Тэмүүжин, НТГ Э.Уянга нар замын дугуйгаар говийн аймаг руу аялсан юм. Аймгийн төв дайран автомашины засмал замаар аялдаг хоногийн аяллын эхний гараа байлаа.

Уб хотоос өглөө гарч, Дундговь аймгийн Мандалговь хотод хоноод, маргааш нь цааш жийж Өмнөговь аймгийн Цогт овоо сум дээр хонон, нөгөөдөр өдөр нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очсон юм. Энэ аяллын талаар хийсэн тун сайхан кино байдаг.

Зураг 1. Аяллын гэрчилгээ

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Манлай А.Тэмүүжин Э.Уянга Ч.Мажигсүрэн
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
А.Тэмүүжин Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2475 км
Г.Манлай Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2414 км
Э.Уянга Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1832 км
Зүгээр л жий!