Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #46 - ХАЙРТХААН БУЮУ НЯЦАШГҮЙ БАГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/66
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
152 км
Давааны тоо
1
Өндөр авалт
1163 м
Өндөр алдалт
-1161 м
Их өгсөлт
8.6 %
Их уруудалт
-7.8 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2017 оны 10 сарын 7 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2017 оны IX сарын тайлан (зураг 5)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өглөө жаахан сунгуухан цуглаж 9.20 цагт аялал эхэллээ. Аяллын багт бидэнтэй анх удаа аялах 4 шинэ хүн байсан тул санаа зовж байлаа. Бас 2 дугуй маань downhill маягийн загвартай. Манай баг 8 хүнтэй.

Зураг 1. Аяллын цаг намрын хуваарьт шилжсэн тухай зарлал
Шууд л Морингийн даваа дээр эхний таталтаа хийсэн. Даваа уруудан араас туух салхинд "хийсэн" баясаж явтал "улаан" зам дээр шүлхийн хориг гээд нам зогсоов. Эргээд л салхи сөрж Сонгины гүүрээр гарч, Туул голын салааг эвдэрхий модон гүүрээр "гатлан", хаягдсан төмөр зам даган уруудсаар хүслэн болсон карьерийн доод хошууны замтай нийлэв.

Зураг 2. Манай баг. Туул голын хөндий. Хуучны мухар төмөр зам
Тэнгэр бүрхэг, хур тунадас ороогүй л байв. Харин салхи л гаажтай нь аргагүй бидэнд "хор" хүргэж байлаа. Карьерийн замаар хальтхан жийгээд уулын ам өгсөх сунгуу өгсүүрт салхи сөрөн махийсаар засмал замтай нийлэв. Нөгөө сайхан Хүй 7 худагийн уруу энэ удаа "шарика"-дсангүй. Салхинд цохиулж бүр араагаа хөнгөлж уруудав. Манай багынхан "вагон"-дох техникт суралцаж эхэллээ. Сийгээд байсан ч гэсэн бас ч гэж хөөрхөн "вагон"-дсоор 361 гарамд 500м ойртож иртэл бас л шүлхийн хориг гээд буцаалаа.

Өдрийн хоол идэх төлөвлөгөө нурж, замаас гаран алсын чигээ аван жийсээр хашааны нөмөрт сууж байгаа бүх хүнсээ хувааж идлээ. Хайртхаан амралт дээр очин сайхан хооллох хүсэл дүүрэн байв.Намхан гүвээ даваж тариан талбай бүхий Хайртхаан зүглэх төв замаа олон араас дэмжих салхинд талархан өгссөөр явж байтал, амралтын газраасаа 8.2 км доогуур хөндийд гарч ирэв. Салхи энэ удаа бидний өөдөөс байлаа. Махийтал жийсээр 15.00 цагт очлоо доо. Шинэ аялагч гишүүд маш сайн жийж байсныг онцлон дурьдах хэрэгтэй болов уу. Ялангуяа Б.Алтан Оргил, А.Батхуяг нар салхи авч багынханыгаа маш их дэмжсэн.

Зураг 3. Хайртхаан амралтын гол хаалга
Их санасан газар ... гэдэг шиг Хайртхаандаа "гологдоод" хоол идэж чадсангүй, халуун цай ч үгүй, нэг нэг лааз ундаа уугаад л эргээд уруудлаа. Энэ удаа хөндийн баруун гар талыг барьсан замаар орсон нь онолоо. Тэнгэр задарч бороо орж эхлэв. Салхи эргэж бас л бидний өөдөөс үлээж байсан. Алсад харагдах баруун аймгууд руу зорих засмал зам руу шууд чиглэлгүй, Хүй 7 худаг руу жийсэн. 17.00 цагт очлоо. Бороо мөндөр, цас болж өөдөөс нүүр нүдгүй шуурч, хамаг хувцас шалба норгов.

Зураг 4. Хайртхаан амралт цаана харагдана
Манайхан нялайтал жийсээр Эмээлт дээр ирж халуун цай, шөл, хуушуур идэн бүтэн цаг амрав. Дугуйндаа гэрлээ хийж, бие биеэ халамжлан жийсээр 19.30 цагт хотод орж ирлээ. Аяллын нийт зам 152 км.

Манай багынхан өнөөдөр үнэхээр нэр төртэй жийсэн шүү. Та нартаа болон өнөөдрийн аяллын замыг хэмжсэн А.Батхуяг (130 Merida), шинэ аялагч гишүүн Х.Бэрхбилэг (112), Б.Насанбат (113), П.Очирбат (114) нарт талархал илэрхийлье.

Зураг 5. 2017 оны IX сарын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
П.Очирбат Х.Бэрхбилэг А.Батхуяг Б.Алтан-Оргил А.Эрдэнэдулам Ж.Октябрь Б.Насанбат Э.Ожго
П.Очирбат
  • 1043 км дутуу
  • 216 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Х.Бэрхбилэг
  • 986 км дутуу
  • 273 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!