Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #45 - БАТСҮМБЭР СУМЫН НУТГААР БУЮУ НАМРЫН ЦАС

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/65
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
47 км
Давааны тоо
3
Өндөр авалт
843 м
Өндөр алдалт
-847 м
Их өгсөлт
13.6 %
Их уруудалт
-18 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2017 оны 9 сарын 30 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хуучин Батсүмбэр сумын төв
Цуглах цэгийн солбицол
48.435833, 106.754917
48°26'9"N, 106°45'17.7"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Бүрхэг тэнгэрийн борооны үүлс усаар уйлагнан биднийг хотоос үдлээ.

Зураг 1. Аяллын цомог зураг
Манай аяллын баг 15 аялагч, 15 унадаг дугуй, 4 автомашинтай байлаа. Батсүмбэр сумын хуучин бууринд орших 2-р багийн бага шиг сууринд ирж сайхан сэтгэлт нутгийн айлын хашаанд автомашинаа орхиод 11.00 цагт аялал эхлэв.

Зураг 2. Аялал эхэлж замдаа гарлаа
Салхи сэр сэр салхилсан, зэврүүн өдөр боллоо. Харин бороо зогслоо. Автомашинаар 70 гаруй км зам туулсан тул унадаг дугуйгаа унахад бие баригдмал, хөшүүн байлаа. Эхний даваагаа сүн гээд л бүгд жийгээд давсан. Уруудан төмөр зам, Хараа голоо даган 20 гаруй км жийсний дараа бие тавирч эхлэв. Бороо орохгүй л байлаа.

Зураг 3. Даваа өгсөх замд
Багийн гишүүдийн хөлийг норгохгүйн тулд Хараа голыг дүүжин гүүрээр гарч, Өлгий голын төмөр замын гүүр доогуур шурган дов сондуул, бага шиг торлог, хусан ой бүхий голын нугаар зурайх үхрийн жимээр 2 орчим км жийж, алхлаа. Өлгий голын хөндийд намаржих байгаль хамгаалагчтай уулзав.

Зураг 4. даваагаа даваад Хараа голын хөндий рүү уруудан орно
Өлийн даваа өөд өгсөх замаар цувран жийх үеэр цас орж эхлэв. Ширхэг том, чийг ихтэй юм билээ. Манай багийн ихэнх залуус даваа өөд зурайх ховил, шавартай замаар жийсээр байгаад гарсан даа. Шавар болсон дугуйнууд хүндэрч, хувцас нэвт жиндээх салхинд хөлстэй бие хайрагдана.

Зураг 5. Шатанг өртөө дээр ирэв
Гэвч манай багынхан хойно хоцрох нөхдөө хүлээн давааны оройн зулзаган модон дотор ярилцан, хөгжилдсөөр. Даваагаа уруудан Морин даваа (оройдоо 12 жилтэй)-г давж, бага шиг хөтөл дээгүүр тонгойж уруудан Чулуун хороо гэж нэрлэх бяцхан сууринд ирж хашааны нөмөрт салхинаас хорогдов.
Зураг 6. Өдрийн хоол. Төмөр замын 289-р точка (суудлын вагон зогсдоггүй)
Аялагч нарынхаа хөлийг нь норгохгүй гэж хичнээн мэрийсэн ч Хараа голын хамгийн сүүлийн өргөн салааг аргагүй л гатлах болсон доо. Хайртай ганц охиноо үүрч, гуталтайгаа туулах нь туулж, зарим нь хөл нүцгэн дугуйгаа үүрч, нэг нэгэндээ тусалж гаталсан.

Зураг 7. Өлийн даваа өгсөхүйд цас бударлаа
Нутгийн айлд 16.30 цагт ирж автомашиндаа хуваагдан сууж, дугуйнуудаа ачиж хотын зүг явж, аялал амжилттай дууслаа. Аяллын зай 47 км.

Намрын зэвэргэн, өвөл арай л эрт ирчихэв үү гэмээр өдөр жавхаатай аялан замаа дуусгасан дугуйчин анд нартаа талархал илэрхийлье. Мөн гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн (036), бүх "жолооч- дугуйчин" нартаа баярлалаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
З.Ананд Т.Мэндсайхан Г.Цэрэндорж Ц.Тулгаа Privacy Г.Манлай А.Тэмүүжин П.Чинболд Б.Алтан-Оргил Э.Уянга Ч.Мажигсүрэн Э.Ожго
З.Ананд
  • 876 км дутуу
  • 383 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!