Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Баянтөхөм (Гүнжийн хоолой)-ийн амнаас гарч засмал замд нийлээд хотын зүг "вагон"-доод, өөдөөс үлээх салхи, ширүүхэн асгарах мөндөртэй бороонд цогтойхон жийсээр 14.00 цагын үед Дүнжингарав худалдааны төвийн талбайд ирж аялал амжилттай дууслаа.
Өглөөний бүрхэг тэнгэр, шиврэн асгарах хүйтэн бороонд шавшуулан Дамбадаржаагийн тоосгоны үйлдвэрийн зүүн даваа өөд бид өгсөн жийсээр аялал 8.30 цагт эхэллээ. Манай баг 17 хүнтэй байв. Шазруухан өгсүүрт манай залуучууд итгэлтэй жийж хамар давлаа, цаана нь дахиад огцом өгсүүр, сул чулуу шороо бүхий замтай овоотой даваа биднийг хүлээнэ. Бас л давлаа. Багийн 5-6 аялагч тогтмол жийсээр байгаад гарсан. Бороо зогсож, тэнгэр цэлмэж эхэллээ. Улиастай ам руу орж, жаал өгсөөд Улиастайн голыг гаталж Урд Баян голын амыг өгсөн үдлэв. Хожуул үлдэж сүйрүүлсэн өрөвдөлтэй моддын үлдэгдэл шүлжин, шавартай бүдэг замаар огцом даваа өөд өгссөөр гарав. Бас л манай чадмаг гишүүд жийсээр байгаад л гарлаа даа. Уулаа хярлан цастай жимээр жийж, түрж, алхаж өгсөөр Гүнжийн хоолойн дээд хэсэгт гарч билээ. Аяллын зай 62 км. Ангилал 2В. Аяллын гэрэл зураг нь гишүүн Ч.Мажигсүрэн (036)-ийн авсан бүтээл болно. Аяллын толгойн сэргийлэгч гишүүн А.Тэмүүжин (073) байлаа. Гайхалтай нэгэн аяллын гэрч болон оролцсон бүх гишүүдэд баярлалаа.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ч.Мажигсүрэн | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2411 км |