Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #44 - УРД БАЯН ГОЛ БУЮУ ЦАСТАЙ ДАВААГААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/64
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
62 км
Давааны тоо
2
Өндөр авалт
906 м
Өндөр алдалт
-906 м
Их өгсөлт
25.2 %
Их уруудалт
-14.7 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2017 оны 9 сарын 23 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дамбадаржаагийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.980639, 106.937917
47°58'50.3"N, 106°56'16.5"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Баянтөхөм (Гүнжийн хоолой)-ийн амнаас гарч засмал замд нийлээд хотын зүг "вагон"-доод, өөдөөс үлээх салхи, ширүүхэн асгарах мөндөртэй бороонд цогтойхон жийсээр 14.00 цагын үед Дүнжингарав худалдааны төвийн талбайд ирж аялал амжилттай дууслаа.

Зураг 1. Дамбадаржаагаас Улиастай ам руу
Өглөөний бүрхэг тэнгэр, шиврэн асгарах хүйтэн бороонд шавшуулан Дамбадаржаагийн тоосгоны үйлдвэрийн зүүн даваа өөд бид өгсөн жийсээр аялал 8.30 цагт эхэллээ. Манай баг 17 хүнтэй байв. Шазруухан өгсүүрт манай залуучууд итгэлтэй жийж хамар давлаа, цаана нь дахиад огцом өгсүүр, сул чулуу шороо бүхий замтай овоотой даваа биднийг хүлээнэ. Бас л давлаа. Багийн 5-6 аялагч тогтмол жийсээр байгаад гарсан.

Зураг 2. Улиастай ам руу орохын өмнө нэг татлаа
Бороо зогсож, тэнгэр цэлмэж эхэллээ. Улиастай ам руу орж, жаал өгсөөд Улиастайн голыг гаталж Урд Баян голын амыг өгсөн үдлэв.

Зураг 3. Улиастай голын нэгэн салаа дээр
Хожуул үлдэж сүйрүүлсэн өрөвдөлтэй моддын үлдэгдэл шүлжин, шавартай бүдэг замаар огцом даваа өөд өгссөөр гарав.

Зураг 4. Урд Баян голын урд амаар өгсөхүй
Бас л манай чадмаг гишүүд жийсээр байгаад л гарлаа даа. Уулаа хярлан цастай жимээр жийж, түрж, алхаж өгсөөр Гүнжийн хоолойн дээд хэсэгт гарч билээ.

Зураг 5. Манай баг. Урд Баян голын амны эх
Аяллын зай 62 км. Ангилал 2В.

Зураг 6. Хотын зүг
Аяллын гэрэл зураг нь гишүүн Ч.Мажигсүрэн (036)-ийн авсан бүтээл болно. Аяллын толгойн сэргийлэгч гишүүн А.Тэмүүжин (073) байлаа. Гайхалтай нэгэн аяллын гэрч болон оролцсон бүх гишүүдэд баярлалаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
А.Бат-Эрдэнэ Т.Мэндсайхан Ж.Нанзаддорж Ц.Тулгаа Ч.Ганболд Privacy Э.Ижилмөрөн Г.Манлай А.Тэмүүжин П.Чинболд Ж.Ванчинсүрэн Б.Алтан-Оргил Э.Уянга Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн У.Одбаяр Э.Ожго
А.Бат-Эрдэнэ
  • 487 км дутуу
  • 772 км
  • 8
  • 2
  • 0
  • 0
  • 0
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ж.Нанзаддорж
  • 94 км дутуу
  • 1165 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ч.Мажигсүрэн Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2411 км
Зүгээр л жий!