Аяллын тэмдэглэл
Баянтөхөм (Гүнжийн хоолой)-ийн амнаас гарч засмал замд нийлээд хотын зүг "вагон"-доод, өөдөөс үлээх салхи, ширүүхэн асгарах мөндөртэй бороонд цогтойхон жийсээр 14.00 цагын үед Дүнжингарав худалдааны төвийн талбайд ирж аялал амжилттай дууслаа.
Зураг 1. Дамбадаржаагаас Улиастай ам рууӨглөөний бүрхэг тэнгэр, шиврэн асгарах хүйтэн бороонд шавшуулан Дамбадаржаагийн тоосгоны үйлдвэрийн зүүн даваа өөд бид өгсөн жийсээр аялал 8.30 цагт эхэллээ. Манай баг 17 хүнтэй байв. Шазруухан өгсүүрт манай залуучууд итгэлтэй жийж хамар давлаа, цаана нь дахиад огцом өгсүүр, сул чулуу шороо бүхий замтай овоотой даваа биднийг хүлээнэ. Бас л давлаа. Багийн 5-6 аялагч тогтмол жийсээр байгаад гарсан.
Зураг 2. Улиастай ам руу орохын өмнө нэг татлааБороо зогсож, тэнгэр цэлмэж эхэллээ. Улиастай ам руу орж, жаал өгсөөд Улиастайн голыг гаталж Урд Баян голын амыг өгсөн үдлэв.
Зураг 3. Улиастай голын нэгэн салаа дээрХожуул үлдэж сүйрүүлсэн өрөвдөлтэй моддын үлдэгдэл шүлжин, шавартай бүдэг замаар огцом даваа өөд өгссөөр гарав.
Зураг 4. Урд Баян голын урд амаар өгсөхүйБас л манай чадмаг гишүүд жийсээр байгаад л гарлаа даа. Уулаа хярлан цастай жимээр жийж, түрж, алхаж өгсөөр Гүнжийн хоолойн дээд хэсэгт гарч билээ.
Зураг 5. Манай баг. Урд Баян голын амны эхАяллын зай 62 км. Ангилал 2В.
Зураг 6. Хотын зүг Аяллын гэрэл зураг нь гишүүн Ч.Мажигсүрэн (036)-ийн авсан бүтээл болно. Аяллын толгойн сэргийлэгч гишүүн А.Тэмүүжин (073) байлаа. Гайхалтай нэгэн аяллын гэрч болон оролцсон бүх гишүүдэд баярлалаа.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
А.Бат-Эрдэнэ
Т.Мэндсайхан
Ж.Нанзаддорж
Ц.Тулгаа
Ч.Ганболд
Privacy
Э.Ижилмөрөн
Г.Манлай
А.Тэмүүжин
П.Чинболд
Ж.Ванчинсүрэн
Б.Алтан-Оргил
Э.Уянга
Т.Баярсайхан
Ч.Мажигсүрэн
У.Одбаяр
Э.Ожго
А.Бат-Эрдэнэ
- 487 км дутуу
- 772 км
- 8
- 2
- 0
- 0
- 0
Т.Мэндсайхан
- 373 км дутуу
- 886 км
- 11
- 1
- 0
- 0
- 0
Ж.Нанзаддорж
- 94 км дутуу
- 1165 км
- 12
- 1
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ч.Мажигсүрэн |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2411 км |