Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #11 - НЭМЭХ, ЧУЛУУТЫН ГОЛЫН БЭЛЧИР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/63
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
155 км
Давааны тоо
3
Өндөр авалт
2005 м
Өндөр алдалт
-2031 м
Их өгсөлт
13.2 %
Их уруудалт
-15.2 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2017 оны 9 сарын 19 Мягмар гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
XIII хороолол, Нарантуул захын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.908056, 106.943278
47°54'29"N, 106°56'35.8"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт Өлгий голын хөндий өгсөн Итэм, Нэмэхийн даваа даван Нэмэх, Чулуутын голын бэлчирийг гүүрээр гарч Хэнтий нурууны хойд хэсгээс мод огтлон үйлдвэрлэл явуулах зорилгоор төрөөс мод тээвэрлэх автомашины замыг зассан түүхтэй. Энэ "хаягдсан" замаар аялагч нар өвлийн улиралд автомашинаар явж Тогоо хэмээх газраар даван Естий рашаан зорьдог билээ.

Энэ чиглэлээр унадаг дугуйн аялал хийхийг манай групп мөрөөдөж байсан. Тиймээс энэ замын байдлыг тандах зорилгоор судалгааны аяллыг автомашин (унадаг дугуйгаа ачаад)-тай хийсэн юм.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Юуны өмнө, аяллын санхүүгийн зардлыг гарган, өөрийн автомашинаар дэмжлэг үзүүлэн хамтдаа аялсан группийн админ Ч.Мажигсүрэн, Э.Уянга нартаа халуун талархал илэрхийлье.

Зураг 1. Гүнтийн даваа өгсөх замд
Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, намрын шар нар ээсэн өдрүүдэд энэ аялал явагдсан. Өглөө эрт Гүнтийн даваа даван Батсүмбэр сумын төвд ирлээ. Цааш явж багахан толгой дээр бууж өглөөний цайгаа ууж амарлаа.Шинэ булгийн даваа даваж Хараа гол руу уруудан гол дагасан замаар Шатанг өртөө өнгөрч Өлгий гол туулан гарч үндсэн замдаа орлоо.
Зураг 2. Хараа голын хөндийн намрын үзэмж
Уулын бэл, голын дэнж татам эмжин өгсөх зурайсан замаар бидний автомашин итгэлтэй урагшилна. Байгалийн үзэмжийн хувьд маш сайхан хангай байлаа. Уулын ам бүрээс буух горхи, жижиг гол дээгүүр барьсан хуучны гуалин (дүнзэн) гүүрнүүд их эвдэрсэн байлаа. Итэмийн даваа давлаа. Уулын бэлийн замаар явж байхад тэр дор Нэмэхийн гол харагдана. Нэмэхийн даваа даваж уруудан явсаар Нэмэх, Чулуутын голын бэлчир дээр ирэв. Хуучны том модон гүүр байсан боловч ойн түймэрт шатаад, одоо хэдэн тулгуурын овоолсон шороо голын голдрилд үлдсэн харагдана.
Зураг 3. Отоглов. Нэмэх Чулуутын голын бэлчир
Энд орон нутгийн байгаль хамгаалагч нартай таарав. Хэрэг зоригоо хэлж уулзав. Та нар цаашаа Тогоо руу ганц автомашинтай явж болохгүй. Шавар ус ихтэй аглаг газар. Ер нь энэ хэсэг бол Естий рашааны тойрог хаяа нутаг шүү дээ гэж хэлэв. Голын бэлчирийг автомашинтайгаа туулаад гарчихав. Энд отоглож хоноод маргааш өглөө ирсэн замаараа буцахаар шийдэв.
Зураг 4. Буцах замд. Өлийн даваанаас Шатанг голын хөндий рүү уруудан орох зам
Автомашины ачаан дээр унадаг дугуйгаа ачиж байхдаа, урд хойд дугуйг нь салгасан билээ. Гэтэл замын сэгсрээнд урд, хойд дугуйны сүмбэн гол суларч хамаг эрэг боолт автмашины дээвэр дээгүүр өнхөрөх чимээгээр бид зогслоо. Хэд хэдэн боолт, бул зэргийг олсон ч гэсэн зарим нь хаягджээ. Ийнхүү унадаг дугуйг автомашинд ачиж сураагүй байсанаа мэдсэн нь нэг сургамж болон үлдсэн.

Энэ чиглэлийн замд илэрхий шавар ус үгүй бөгөөд унадаг дугуйтай аялахад намрын энэ цагт тун боломжийн санагдаж байлаа. Хоногийн аялал хийхэд тун боломжийн зам олчихлоо гэж бодож явсан.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Уянга Ч.Мажигсүрэн Э.Ожго
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!