Аяллын тэмдэглэл
Манай групп энэ аялалд оролцохоор идэвхитэй бэлтгэж эхэллээ. Хэдийгээр агуулга нь аялал боловч хүн гэдэг амьтны бусадтай өрсөлдөх гэсэн хүсэл, хүчтэй тэмүүллэлийн дуршилыг яалтай билээ. Аяллын замд уралдах багийг Мажигаа маань ахалж, аяллын горимыг баримтлан жийх нөгөө багыг миний бие ахлахаар боллоо. Олон нийтийг хамарсан бүртгэл Хөвсгөл зочид буудлын мэдээллийн заланд зохион байгуулагдав. Оролцогч нартай гэрээ байгуулж, аяллын замын чиглэлийг мэдээллийн танхимын дэлгэц дээр танилцуулж, хүн бүрт хувийн дугаар өгч бүртгэн, багийн ахлагч нэг бүртэй уулзаж ярилцав. Энэ аяллын ерөнхий ахлагчийн үүргийг давхар хүлээсэн тул өөрийгөө ч аялалд бэлтгэх заваар тун хомс хэдэн өдөр өнгөрсөн юм.
Хүсэн хүлээсэн аяллын өдөр болж, Сүхбаатарын талбай дээр алтан шаргал хантаазаар ижилссэн оролцогч нар цугларч байлаа. Аяллын зохион байгуулалтын ажилтан нар хөх хантааз өмсөн, өөр өөрийн багтайгаа нэгдэн аяллын замд жийх бас ажлаа хийх давхар зорилготой оролцсон юм. Төрийн дууллаа бүгд хамтдаа сонсож дуулаад, дурсгалын зураг татуулаад 7.00 цагт аялал гараанаасаа гарав. Аяллын дүрэм ёсоор Гацууртын уулзвар хүртэл бие халаалтын журмаар 11 орчим км замыг толгойн дугуйчин хөтөлж явах учиртай
.
Зураг 1. Аяллын гараа эхэллээХэдэн зуун дугуйны замтай үрэлцэх дотно чимээ, араа шүд таг яг хийн солигдох, хүмүүсийн инээд хөөр, хашгиралдах чимээ нь унтаж буй хотын гудамжаар нүрэглэн цуваа урагшлах нь сүртэй байлаа. Цувааны урд замын цагдаагийн хамгаалалтын машин гэрэл дохиогоо анивчуулан хамгаалж явав. Дүнжингаравын автомашины замын нэг урсгалыг тэр чигээр нь дугуйчид хаан 20 орчим км-ийн хурд барьсан цуваа үргэлжилнэ. Хэн хаана яваа нь сайн мэдэгдэхгүй боловч нүүрний эгнээнд зуузай холбон манай залуус хажууд гарч ирэх нь нүдний үзүүрт харагдан бахдал төрнө. Цувааг Амгалангийн төмөр замаар гарган, Гацууртын засмал замын уулзвараар хойд зүг эргүүлэн, Аяллын замдаа сайн яваарай, бүгдэд нь амжилт хүсье гэж хашгиран хэлэхүй дор пир хийсэн хүчит нэгэн урсгал араас нөмрөн авч хажуугаар уухайлан урагшилж бүх оролцогч нар өөр өөрийн хурдаар жийн одож билээ.
Урд гарсан баахан дугуйчдын араас өөрийн хэмнэлээ барин нэгэн жигд эргүүлж явахуй дор хажууд манай багынхан хоёр нэгээрээ цуглан ирлээ. Урд яваа өөр багын дугуйчны жийлтийг мэдэхгүй тул нураа үүсэхээс болгоомжлон салхинд нь суулгүй хажуугаар нь гүйцэж түрүүлнэ. Бидний хажуугаар ч бас дугуйчид гүйцэн одно. Ийнхүү яах ийхийн зуургүй Монгол шилтгээний талбайд байрлах бүртгэлийн цэг дээр хүрээд ирлээ. Энд харин багууд бүртгүүлэх гэж хөөрхөн оволзоон боллоо. Дараагийн аялалд бүртгэлийг ингэж зохион байгуулж болохгүй юм байна гэсэн "шинэ санаа" төрж байлаа.
Зураг 2. Манай баг, 037 бидэнтэй үргэлж хамт аялах болноБүртгэлийн цэгээс хөдлөн Гацуурт суурингийн айлуудын хашаа дундуурхи төв замаар тоос татуулан одох олны дунд явсаар хар хошуугаа тойрон Их Хуандийн уужим амны адаг руу орлоо. Замын хажуугаар бусад багийн дугуйчид хэвтэх нь хэвтэж, амарч байхдаа таарав. Манай группийнхэн Хоёр даваа хүртэл ямар нэг зүйл тохиолдохгүй бол зогсолтгүй жийхээ мэдэж байлаа. Даваа хүртэл жийж явахад урд огцомхон гарсан олон олон дугуйчдыг аажмаар гүйцэж, хамтдаа нэг хэмээр эргүүлэн урагшилсаар ... Батсуурь дүү маань бичлэг хийж, зураг авахаа давхар амжуулан жийж явна. Хоёр даваа дээр гараад таталгүй шууд Шилжрээнгийн даваа руу яваарай гэж багынхандаа хэлсэн тул залуус маань годхийн өгсүүрт тасарч одлоо.
Зураг 3. Шилжрээнгийн даваа дээрхи бүртгэлийн цэгт оролцогч нар өдрийн хоол идэх хуваарьтайШилжрээнгийн даваа дээр гарахуй дор багынхан өдрийн хоолоо авчихаад хүлээж байлаа. Энд бүртгүүлээд, сайхан хооллож тавтайхан амраад Тэрэлжийн зүг буудлаа. Голоо гүүрээр гарч бөөндөө явсаар Тэрэлжийн голыг урагшаа давах зам бүхий гарамаар орж хэд хэдэн салааг дайруулан жийж гарч үндсэн голоо туулж гараад Туул голын зүг зам чиглэв. Мажигаагийн баг тэр урд тасраад бараа ч үгүй жилийн одсон байлаа. Манай баг зогсолтгүй урагшилсаар Туул голын татам руу орж өргөн хэсгээр нь голоо туулаад гарлаа.
Зураг 4. Манайхан бариандаа орсоорДээш өгссөн элсэн замаар явж Цонжин болдогийн хашаа эмжин өгссөөр бүгд бариандаа орсон билээ. Ийнхүү намар цагт зохиогдсон унадаг дугуйн фестивальд манай групп тун амжилттай оролцсон юм.
Зураг 5. Манай группийн хамт олон
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Э.Алтангэрэл
Б.Төмөр-Очир
А.Бат-Эрдэнэ
Т.Мэндсайхан
Г.Цэрэндорж
Ц.Тулгаа
Н.Дагвасүрэн
Э.Нинждорж
Э.Ижилмөрөн
А.Тэмүүжин
П.Чинболд
С.Батсуурь
Н.Ууганбаяр
Б.Алтан-Оргил
С.Энхбаатар
Ц.Гантулга
Д.Сонинбаяр
А.Эрдэнэдулам
Э.Уянга
Д.Мөнхнаст
Ц.Наранхүү
Т.Баярсайхан
Ч.Мажигсүрэн
Privacy
Privacy
Э.Ожго
Э.Алтангэрэл
- 1106 км дутуу
- 153 км
- 2
- 1
- 0
- 0
- 0
Б.Төмөр-Очир
- 602 км дутуу
- 657 км
- 9
- 5
- 0
- 0
- 0
А.Бат-Эрдэнэ
- 487 км дутуу
- 772 км
- 8
- 2
- 0
- 0
- 0
Т.Мэндсайхан
- 373 км дутуу
- 886 км
- 11
- 1
- 0
- 0
- 0