Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #42 - ТЭРЭЛЖИЙН ГОЛ БУЮУ НАЛАЙХЫН ЗАМААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/60
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
155 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1253 м
Өндөр алдалт
-1251 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-12.9 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2017 оны 9 сарын 2 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ удаагийн аяллын тэмдэглэлийг арай өөр өнцөгөөс дүгнэн харж бичихийг бодлоо. Олон аялал бид хийжээ. Аялал бүр өөрийн онцлогтой  байдаг ч эхлэл, өрнөл, төгсгөл хэмээх агуулгад багтан түүх болон бидний сэтгэлд дурсамж болон үлддэг билээ. Тэгвэл аялал хэрхэн бий болж, үл үзэгдэх хэдэн гарыг дамжин аялагч гишүүдэд үйлчилж байдаг юм бэ?

Группийн дотоод ажил, аливаа арга хэмжээний менежментийг өөрийн биеэр амжуулан, дараа дараагийн аяллын хаалгыг нээж өгдөг гишүүн Ч.Мажигсүрэн (036), аяллын түүх бүтээж зураг авна, хэн хэрхэн явж байгааг ажиглан санаа чилээнэ. Энэ гишүүнийхээ зургийг өөрийн группийн архив-аас хайгаад би бараг олж чадаагүй шүү.

Зураг 1. Манай баг. Цонжин болдог
Аяллын цувааны сүүл барьж хэнийг ч орхилгүй цоожлон жийдэг Г.Манлай (034), энэ хүний өөрийн тааваар жийж байгааг бид ховорхон л харсан даа. Олон ч хүний унадаг дугуйнд сайн дураараа механик хийдэг. Цааргалж байхыг нь лав хараагүй.

Аяллын үед тохиолдох ямар ч асуудал (салхи авах, бусдад туслах, дугуй нөхөх, зам гаргах ... г.м. маш олон)-ыг шийдэхэд сайн дураараа оролцоход хэзээд бэлэн байдаг Ц.Гантулга (005), Э.Ижилмөрөн (013) тэргүүтэй манай маш олон залуу гишүүд, тэднээс хүсэхэд л болно, за гээд л зүтгэдэг юм.

Зураг 2. Гол гатлахдаа жийдэг бас туулдаг ... бүр ингээд суугаад гарсан ч болно
Аяллын замын хамгийн тохилог буудал болдог гишүүн Д.Мөнхнаст (088) болон түүний гэргий Тунгалаг нарын гэр , халамж, хоол цай ... гээд л маш олон аялагч гишүүдийн сайхан сэтгэл, зүтгэлийн ачаар бид аялдаг юм.

Аялагч гишүүн та нарын нэг нэгнээ хүндлэх, аливаад хүлээцтэй байх, харилцаа нь хүртэл хүнлэг, хүндэтгэлтэй байдаг билээ. Энэ бол манай группийн юугаар ч сольшгүй үнэт чанар юм шүү.

Зураг 3. Туул голын хөндий
Аяллын нийт зам 141 км байлаа. Шиврээ бороотой, бүрхэг тэнгэрийн дор нэг голоо маш олон гаталсан (12 удаа) онцлогтой аялал болов. Аяллын замд Р.Эрдэнэчимэг ахлагчтай дайчин бүсгүйчүүд (5 эмэгтэй 1 эрэгтэй) бүхий Go green баг бидэнтэй хамт ханьсаад Тэрэлжээс буцсан. Манай багийн 16 гишүүнээс 12 хүн замаа дуусгаж 10%-ийн нэмэгдэл 14 км "авсан". Бид УБ хотод 23.20 цагт ирсэн. Шинээр гишүүн болж аялсан А.Бат Эрдэнэ (107) 95 км, Ц.Тулга (108) 21 км (дугуй нь эвдэрсэн) жийлээ.

Налайхын замаар хот руу жийж байхад, өөрийгөө бус өрөөлийг хамгаалан түнэр харанхуй дундуур итгэлтэй урагшлах бидний цуваа. Хүн бүхний дотор манайхан зүгээр байгаа даа гэсэн битүүхэн түгшүүр, нэг нэгнээ хамгаалан нүх, чулуу гэж сануулах халамжит "хашгираан" ... гээд л үйлдэл бүр нь баг хамт олноо гэсэн сайхан сэтгэлийн илэрхийлэл байдаг тул бидний хамтын аялал амжилттай дуусдаг билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Тулгаа А.Бат-Эрдэнэ Ш.Бат П.Чинболд Т.Мэндсайхан Privacy Э.Нинждорж Э.Ижилмөрөн Г.Манлай А.Тэмүүжин Ц.Гантулга Д.Сонинбаяр Э.Уянга Ц.Наранхүү Ч.Мажигсүрэн Э.Ожго
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
А.Бат-Эрдэнэ
  • 487 км дутуу
  • 772 км
  • 8
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ц.Гантулга Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1370 км
Зүгээр л жий!