Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #41 - ГҮНТ, ГУРАВЫН ДАВАА, НАМРЫН НЭЭЛТ 2017 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/59
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
109 км
Давааны тоо
4
Өндөр авалт
1438 м
Өндөр алдалт
-1437 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-15.2 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2017 оны 8 сарын 26 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн хамт олон, аялагч гишүүд намрын нээлтийн аялалдаа идэвхитэй оролцлоо. Өглөө товлосон газраа цуглаад 7.30 цагт хойд чиглэлд хамтын хүчээр жийлээ. Манай баг 23 хүнтэй.

Зураг 1. Гүнтийн даваа руу

Гүнтийн даваа дээр 9.00 цагт гараад доош уруудах үед багийн нэг гишүүн маань тэнцвэр алдан онхолдон унаж тоогүй юм боллоо. Анхны тусламж үзүүлсэний дараа замын унаанд суулган хот руу гарган өгөөд, аялал цааш үргэлжлэв.

Зураг 2. Манай баг. Гүнтийн даваа

Салхи өөдөөс байсан боловч бид хамтдаа жийсээр Батсүмбэрийн засмал зам хүрч, улмаар Гуравын даваа руу өгсөн шороон замаар жийлээ.

Зураг 3. Манай багийнхан

Аяллын зам нь уулын дугуйнд маш тохиромжтой байв. Даваа дээр гарч дурсгалын зураг татуулан цааш уруудан Нарийний голын хөндийг өгсөн аялсаар, өдрийн хоол бэлдсэн айлд 12.30 цагт ирлээ.

Зураг 4. Гуравын давааны замд

Өдрийн хоол хуйхалж чанасан хонины мах, будаатай шөл, сүүтэй цай байлаа. Хоолны дараа энэ зун зохиогдсон олон хоногийн аяллын мэдээлэл, сургамжийн талаар гишүүн Э.Уянга (074), У.Одбаяр (055), С.Батсуурь (063), Э.Ожго (837) нар товч илтгэл тавьж, удахгүй болох 88 км-ийн аялалд манай групп-ээсс оролцох багийн ахлагч нарыг томилсон болно.

Зураг 5. Гуравын даваа уруудах замд

Өдрийн 15.00 цагаас УБ хотын зүг ирсэн замаараа буцаж, хотын төвд 19.50 цагт ирж намрын нээлтийн аялал амжилттай болж дууслаа. Аяллын нийт зай- 114 км.

Зураг 6. Бид нэг гэр бүл

Бидний өдрийн хоолыг бэлдэж, нээлтийн аяллыг дэмжсэн гэрийн эзэн Пүрэвдорж болон гэргийд нь бүх гишүүдийн өмнөөс баярласан талархаснаа хүргэхийг хүсэж байна.

Зураг 7. Уянгын араас урагшаа ... Маш алдартай зураг.

Шинээр аялагч гишүүн болсон Э.Батлам (103), Э.Хурц (104), Б.Алтан оргил (105), Г.Батбаяр (074) нар болон нээлтийн аялал зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Т.Баярсайхан (038), аяллын явцыг фото зураг, дүрс бичлэгт мөнхөлсөн Ч.Мажигсүрэн (036), С.Батсуурь (063) багийн хамт олон та нартаа талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Октябрь Г.Батбаяр Б.Уулзахбаяр Т.Мэндсайхан Э.Хурц Ч.Ганболд С.Батмөнх Privacy Э.Нинждорж Г.Манлай П.Чинболд С.Батсуурь Н.Ууганбаяр Б.Алтан-Оргил С.Энхбаатар Ц.Гантулга Д.Сонинбаяр Э.Уянга Ц.Наранхүү Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн У.Одбаяр Э.Ожго
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Батбаяр
  • 1070 км дутуу
  • 189 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Уулзахбаяр
  • 744 км дутуу
  • 515 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Хурц
  • 175 км дутуу
  • 1084 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!