Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Группийн хамт олон, аялагч гишүүд намрын нээлтийн аялалдаа идэвхитэй оролцлоо. Өглөө товлосон газраа цуглаад 7.30 цагт хойд чиглэлд хамтын хүчээр жийлээ. Манай баг 23 хүнтэй.
Гүнтийн даваа дээр 9.00 цагт гараад доош уруудах үед багийн нэг гишүүн маань тэнцвэр алдан онхолдон унаж тоогүй юм боллоо. Анхны тусламж үзүүлсэний дараа замын унаанд суулган хот руу гарган өгөөд, аялал цааш үргэлжлэв.
Салхи өөдөөс байсан боловч бид хамтдаа жийсээр Батсүмбэрийн засмал зам хүрч, улмаар Гуравын даваа руу өгсөн шороон замаар жийлээ.
Аяллын зам нь уулын дугуйнд маш тохиромжтой байв. Даваа дээр гарч дурсгалын зураг татуулан цааш уруудан Нарийний голын хөндийг өгсөн аялсаар, өдрийн хоол бэлдсэн айлд 12.30 цагт ирлээ.
Өдрийн хоол хуйхалж чанасан хонины мах, будаатай шөл, сүүтэй цай байлаа. Хоолны дараа энэ зун зохиогдсон олон хоногийн аяллын мэдээлэл, сургамжийн талаар гишүүн Э.Уянга (074), У.Одбаяр (055), С.Батсуурь (063), Э.Ожго (837) нар товч илтгэл тавьж, удахгүй болох 88 км-ийн аялалд манай групп-ээсс оролцох багийн ахлагч нарыг томилсон болно.
Өдрийн 15.00 цагаас УБ хотын зүг ирсэн замаараа буцаж, хотын төвд 19.50 цагт ирж намрын нээлтийн аялал амжилттай болж дууслаа. Аяллын нийт зай- 114 км.
Бидний өдрийн хоолыг бэлдэж, нээлтийн аяллыг дэмжсэн гэрийн эзэн Пүрэвдорж болон гэргийд нь бүх гишүүдийн өмнөөс баярласан талархаснаа хүргэхийг хүсэж байна.
Шинээр аялагч гишүүн болсон Э.Батлам (103), Э.Хурц (104), Б.Алтан оргил (105), Г.Батбаяр (074) нар болон нээлтийн аялал зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Т.Баярсайхан (038), аяллын явцыг фото зураг, дүрс бичлэгт мөнхөлсөн Ч.Мажигсүрэн (036), С.Батсуурь (063) багийн хамт олон та нартаа талархал илэрхийлье.