Группийн түүх: 2017 оны хагас жилд 500 км-ээс хол аялсан гишүүдийн урамшуулал 10% (зураг 3)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Огцом өгсүүр эхэллээ, бараг л 20 градусын хэвгий байсан. Дахиад 50-хан метр л ахичихья, даваа энүүхэнд харагдаж байна, бараг л гарлаа даа. Унадаг дугуйгаа түрж, үүрч, алхалт авиралтын зориулалтын бус гутал өмссөн ч гэсэн бүдэгхэн зурайх ойн зөргөөр манай баг (17 хүн, нэг охин) итгэлтэй мацаж байлаа. Бид ингэж л Бэрхийн даваа (1999м)-г давсан даа.
Машины бүдэг зам сүүлдээ жим болж, торлог дундуур туучиж, унанги дархи хөндөлссөн жимээр өгсөж, ялаа шумуул хөхтөрүүтэй "найрсаг"-аар харьцаж, ёстой л бэрх нэрэндээ таарсан даваан дээр 20.00 цагийн үед гарч ирлээ. Энэ давааг зүүн хойд талаас нь нутгийнхан мориор л давдаг юм байна, өөрөөр биднээс өөр чөтгөр ч явахын арга үгүй.
Адал явдал дүүрэн энэ аяллаар, 2017 оны зуны улиралын хаалт хийгдлээ. Бид ч хаасан шиг хаасан шүү. Та нартаа гүнээ талархья. Налгар намрын улирал хүртэл түр баяртай.