Аяллын тэмдэглэл
Огцом өгсүүр эхэллээ, бараг л 20 градусын хэвгий байсан. Дахиад 50-хан метр л ахичихья, даваа энүүхэнд харагдаж байна, бараг л гарлаа даа. Унадаг дугуйгаа түрж, үүрч, алхалт авиралтын зориулалтын бус гутал өмссөн ч гэсэн бүдэгхэн зурайх ойн зөргөөр манай баг (17 хүн, нэг охин) итгэлтэй мацаж байлаа. Бид ингэж л Бэрхийн даваа (1999м)-г давсан даа.
Зураг 1. Манай баг. Даваатын давааӨглөө 8.30 цагт Дүнжингараваас хөдөллөө. Энэ удаагийн аяллын явцад бидний унаанд маш их саатал гарлаа. Бараг 10-аас илүү удаа дугуй (дандаа хойд дугуй) хагарч, 2 удаа л лав гинж тасарсан. Тэнгэр үүлэрхэг сарнимал цацрагтай байсан тул харьцангуй наранд шарагдсангүй. Гэхдээ л хүн бүр л "урсаж" байлаа. Даваатын даваа дээр 13.30 цагт гарч үдийн хоолоо идээд даваа уруудан Тэрэлжийн гол руу орлоо. Голын усанд тааваараа орж, инээд хөөрөөр бялхан, бүх саваа усаар дүүргэж аваад Бэрхийн давааны хойд талын хөндийгөөр өгсөн жийв.
Машины бүдэг зам сүүлдээ жим болж, торлог дундуур туучиж, унанги дархи хөндөлссөн жимээр өгсөж, ялаа шумуул хөхтөрүүтэй "найрсаг"-аар харьцаж, ёстой л бэрх нэрэндээ таарсан даваан дээр 20.00 цагийн үед гарч ирлээ. Энэ давааг зүүн хойд талаас нь нутгийнхан мориор л давдаг юм байна, өөрөөр биднээс өөр чөтгөр ч явахын арга үгүй.
Зураг 2. Манай багийн зарим гишүүдХойд Баян голын уужим хөндий рүү үдшийн бүрийд бахдалтай уруудан жийсээр Улиастайн ам руу орж ирлээ. Дэндүү танил дэлгүүрээс кола, еэвэн авч идлээ. Гайхамшигтай амттай еэвэн байсан шүү. Тэр эрчээрээ шөнийн харанхуйд хөгжилтэйхэн жийсээр (шавар дайрах, тэнцвэр алдах, хоорондоо шүргэлцэх г.м.) Шархадны эцсийн буудал дээр 00.30 цагт ирж аялал амжилттай дуусав. Аяллын зам 98 км. Ангилал: 3А.
Адал явдал дүүрэн энэ аяллаар, 2017 оны зуны улиралын хаалт хийгдлээ. Бид ч хаасан шиг хаасан шүү. Та нартаа гүнээ талархья. Налгар намрын улирал хүртэл түр баяртай.
Зураг 3. 2017 оны хагас жилд 500 км-ээс хол аялсан гишүүдийн урамшуулал
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Л.Цог-Эрдэнэ
Т.Зоригоо
Т.Мэндсайхан
Ж.Дэлгэрбаяр
Ж.Нанзаддорж
Г.Цэрэндорж
Г.Манлай
А.Тэмүүжин
С.Батсуурь
Н.Ууганбаяр
Г.Гүндалай
Д.Ганбат
Э.Уянга
Ц.Наранхүү
Ч.Мажигсүрэн
Privacy
Э.Ожго
Л.Цог-Эрдэнэ
- 1101 км дутуу
- 158 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
Т.Зоригоо
- 569 км дутуу
- 690 км
- 9
- 2
- 0
- 0
- 0
Т.Мэндсайхан
- 373 км дутуу
- 886 км
- 11
- 1
- 0
- 0
- 0
Ж.Дэлгэрбаяр
- 361 км дутуу
- 898 км
- 9
- 0
- 0
- 0
- 0
Ж.Нанзаддорж
- 94 км дутуу
- 1165 км
- 12
- 1
- 0
- 0
- 0