Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #40 - ДАВААТ, БЭРХИЙН ДАВАА, ЗУНЫ ХААЛТ 2017 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/56
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
98 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1196 м
Өндөр алдалт
-1189 м
Их өгсөлт
25.7 %
Их уруудалт
-17 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2017 оны 7 сарын 1 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2017 оны хагас жилд 500 км-ээс хол аялсан гишүүдийн урамшуулал 10% (зураг 3)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Огцом өгсүүр эхэллээ, бараг л 20 градусын хэвгий байсан. Дахиад 50-хан метр л ахичихья, даваа энүүхэнд харагдаж байна, бараг л гарлаа даа. Унадаг дугуйгаа түрж, үүрч, алхалт авиралтын зориулалтын бус гутал өмссөн ч гэсэн бүдэгхэн зурайх ойн зөргөөр манай баг (17 хүн, нэг охин) итгэлтэй мацаж байлаа. Бид ингэж л Бэрхийн даваа (1999м)-г давсан даа.

Зураг 1. Манай баг. Даваатын даваа
Өглөө 8.30 цагт Дүнжингараваас хөдөллөө. Энэ удаагийн аяллын явцад бидний унаанд маш их саатал гарлаа. Бараг 10-аас илүү удаа дугуй (дандаа хойд дугуй) хагарч, 2 удаа л лав гинж тасарсан. Тэнгэр үүлэрхэг сарнимал цацрагтай байсан тул харьцангуй наранд шарагдсангүй. Гэхдээ л хүн бүр л "урсаж" байлаа. Даваатын даваа дээр 13.30 цагт гарч үдийн хоолоо идээд даваа уруудан Тэрэлжийн гол руу орлоо. Голын усанд тааваараа орж, инээд хөөрөөр бялхан, бүх саваа усаар дүүргэж аваад Бэрхийн давааны хойд талын хөндийгөөр өгсөн жийв.

Машины бүдэг зам сүүлдээ жим болж, торлог дундуур туучиж, унанги дархи хөндөлссөн жимээр өгсөж, ялаа шумуул хөхтөрүүтэй "найрсаг"-аар харьцаж, ёстой л бэрх нэрэндээ таарсан даваан дээр 20.00 цагийн үед гарч ирлээ. Энэ давааг зүүн хойд талаас нь нутгийнхан мориор л давдаг юм байна, өөрөөр биднээс өөр чөтгөр ч явахын арга үгүй.

Зураг 2. Манай багийн зарим гишүүд
Хойд Баян голын уужим хөндий рүү үдшийн бүрийд бахдалтай уруудан жийсээр Улиастайн ам руу орж ирлээ. Дэндүү танил дэлгүүрээс кола, еэвэн авч идлээ. Гайхамшигтай амттай еэвэн байсан шүү. Тэр эрчээрээ шөнийн харанхуйд хөгжилтэйхэн жийсээр (шавар дайрах, тэнцвэр алдах, хоорондоо шүргэлцэх г.м.) Шархадны эцсийн буудал дээр 00.30 цагт ирж аялал амжилттай дуусав. Аяллын зам 98 км. Ангилал: 3А.

Адал явдал дүүрэн энэ аяллаар, 2017 оны зуны улиралын хаалт хийгдлээ. Бид ч хаасан шиг хаасан шүү. Та нартаа гүнээ талархья. Налгар намрын улирал хүртэл түр баяртай.

Зураг 3. 2017 оны хагас жилд 500 км-ээс хол аялсан гишүүдийн урамшуулал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Л.Цог-Эрдэнэ Т.Зоригоо Т.Мэндсайхан Ж.Дэлгэрбаяр Ж.Нанзаддорж Г.Цэрэндорж Г.Манлай А.Тэмүүжин С.Батсуурь Н.Ууганбаяр Г.Гүндалай Д.Ганбат Э.Уянга Ц.Наранхүү Ч.Мажигсүрэн У.Одбаяр Э.Ожго
Л.Цог-Эрдэнэ
  • 1101 км дутуу
  • 158 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Зоригоо
  • 569 км дутуу
  • 690 км
  • 9
  • 2
  • 0
  • 0
  • 0
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ж.Дэлгэрбаяр
  • 361 км дутуу
  • 898 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Нанзаддорж
  • 94 км дутуу
  • 1165 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
У.Одбаяр
  • 12205 км
  • 81
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!