Аяллын тэмдэглэл
Товлосон газар 14 аялагч цуглаж, 8.30 цагт аялал эхэллээ. Манай группийнхэн шуурхайхан жийсээр Санзай, Бага Баян амралт өнгөрч Харганын урд хөндийд 11.30 цагт ирлээ. Уулын замаар ой мод дундуур уруудан өгсөж Харганы даваа уруудан Шар жалгын ам руу орсон бүдэг замаар уруудлаа. Гишүүн А.Тэмүүжин (073) толгойн сэргийлэх хийж аюул осолгүй уруудах замыг бидэнд гаргаж өгсөн болно.
Зураг 1. Сэлбийн эх рүү ороод нэг татавУрсацгүй болж хөрсөнд шургасан жижиг голын хөвөө бараадан 12.30 цагт үдийн хоол идэв. Үдлэгээр дайрч cola-даад баруун зүг жийж Бамсүмбэрийн засмал замтай нийлэн Ногоон толгой, Жаргалант суурин (бас л cola-дав)-гаар өнгөрч Шижирийн баг руу салсан шороон замаар жийж Тахилтын даваа руу зүтгэлээ.
Зураг 2. Харганаас Шар жалга руу уруудах замдМаш халуун өдөр таарсан тул аялагч нар шингэн их алдаж байлаа. Ерөөсөө 30-40 минут тасралтгүй нэг хэмээр жийхэд хүний бие бараг л дотроосоо "хуурайшиж" байсан. Тахилтын даваа дээр 17.00 цагт гарч амраад доош уруудан 18.00 цагт Тахилт, 18.40 цагт Орбит, 19.30 цагт хотын төвд ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 113 км.
Зураг 3. Манай баг. Батсүмбэрийн замМанай гишүүд өнөөдөр маш сайн байлаа, ийм хамт олон ямар ч бэрхшээлийг давж зорьсондоо хүрдэг гэдгийг бид өөрсдөө харлаа, үзлээ, баталлаа.
Группийн аялалд нэгдсэн сайн дугуйчин, даруухан залуу Хашбагана (101), Мерида клубын дугуйчин аяллын "disc jockey" Б.Батжаргал, кино зураглаач С.Батсуурь (063) нар болон бусад найз нартаа талархал илэрхийлье.
Зураг 4. 2017 оны VI сарын тайлан
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Октябрь
Б.Мөнхбаяр
Б.Хасбагана
Ж.Дэлгэрбаяр
Э.Нинждорж
Г.Манлай
А.Тэмүүжин
П.Чинболд
С.Батсуурь
Н.Ууганбаяр
Г.Гүндалай
Д.Сонинбаяр
Privacy
Ч.Мажигсүрэн
Э.Ожго
Б.Мөнхбаяр
- 1020 км дутуу
- 239 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
Б.Хасбагана
- 1146 км дутуу
- 113 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Ж.Дэлгэрбаяр
- 361 км дутуу
- 898 км
- 9
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Н.Ууганбаяр |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1355 км |
А.Тэмүүжин |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1308 км |
С.Батсуурь |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1283 км |