Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #39 - ХАРГАНА БУЮУ ЗУНЫ ХАЛУУН ӨДӨР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/55
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
113 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1145 м
Өндөр алдалт
-1145 м
Их өгсөлт
9.2 %
Их уруудалт
-17.3 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2017 оны 6 сарын 24 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2017 оны VI сарын тайлан (зураг 4)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Товлосон газар 14 аялагч цуглаж, 8.30 цагт аялал эхэллээ. Манай группийнхэн шуурхайхан жийсээр Санзай, Бага Баян амралт өнгөрч Харганын урд хөндийд 11.30 цагт ирлээ. Уулын замаар ой мод дундуур уруудан өгсөж Харганы даваа уруудан Шар жалгын ам руу орсон бүдэг замаар уруудлаа. Гишүүн А.Тэмүүжин (073) толгойн сэргийлэх хийж аюул осолгүй уруудах замыг бидэнд гаргаж өгсөн болно.

Зураг 1. Сэлбийн эх рүү ороод нэг татав
Урсацгүй болж хөрсөнд шургасан жижиг голын хөвөө бараадан 12.30 цагт үдийн хоол идэв. Үдлэгээр дайрч cola-даад баруун зүг жийж Бамсүмбэрийн засмал замтай нийлэн Ногоон толгой, Жаргалант суурин (бас л cola-дав)-гаар өнгөрч Шижирийн баг руу салсан шороон замаар жийж Тахилтын даваа руу зүтгэлээ.

Зураг 2. Харганаас Шар жалга руу уруудах замд
Маш халуун өдөр таарсан тул аялагч нар шингэн их алдаж байлаа. Ерөөсөө 30-40 минут тасралтгүй нэг хэмээр жийхэд хүний бие бараг л дотроосоо "хуурайшиж" байсан.  Тахилтын даваа дээр 17.00 цагт гарч амраад доош уруудан 18.00 цагт Тахилт, 18.40 цагт Орбит, 19.30 цагт хотын төвд ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 113 км.

Зураг 3. Манай баг. Батсүмбэрийн зам
Манай гишүүд өнөөдөр маш сайн байлаа, ийм хамт олон ямар ч бэрхшээлийг давж зорьсондоо хүрдэг гэдгийг бид өөрсдөө харлаа, үзлээ, баталлаа.

Группийн аялалд нэгдсэн сайн дугуйчин, даруухан залуу Хашбагана (101), Мерида клубын дугуйчин аяллын "disc jockey" Б.Батжаргал, кино зураглаач С.Батсуурь (063) нар болон бусад найз нартаа талархал илэрхийлье.

Зураг 4. 2017 оны VI сарын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Октябрь Б.Мөнхбаяр Б.Хасбагана Ж.Дэлгэрбаяр Э.Нинждорж Г.Манлай А.Тэмүүжин П.Чинболд С.Батсуурь Н.Ууганбаяр Г.Гүндалай Д.Сонинбаяр Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Э.Ожго
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Мөнхбаяр
  • 1020 км дутуу
  • 239 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Хасбагана
  • 1146 км дутуу
  • 113 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Дэлгэрбаяр
  • 361 км дутуу
  • 898 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
А.Тэмүүжин Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1308 км
С.Батсуурь Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1283 км
Зүгээр л жий!