Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #38 - АЛТАНБУЛАГ СУМ БУЮУ ТӨӨРӨЛТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/54
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
136 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1358 м
Өндөр алдалт
-1114 м
Их өгсөлт
11.1 %
Их уруудалт
-9.9 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2017 оны 6 сарын 17 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группийн аяллын түүхийн хуудас бас нэгэн сургамжтай аяллаар зузаарлаа. Уламжлал ёсоор цуглах газраа цуглаж 15 хүний бүрэлдхүүнтэй баг хамтын хүчээр хайрцаглан Нисэх рүү уруудан, Морингийн даваа даваад, Сонгинын замаар Шувуу руу хурдлан жийлээ. Төлөвлөсөн зам, аялах газар, очих цэг тодорхой тул Алтанбулаг сум хүрэх замаар өгсөж уруудан жийсээр 10.50 цагт очсон билээ.

Сум руу уруудах замд зөөлөн элсэн хөрс рүү хурдтай орж онхолдоод би өөрийн биеэ гэмтээчихсэн. Санаснаас наагуур өнгөрч аяллаа үргэлжлүүлэх болсондоо баярлаад шал буруу зүг (баруун урагшаа, уг нь зүүн урагшаадуу явах байсан) группийн гишүүдээ дагуулаад л жийж өгсөн дөө. Өдрийн хоолоо идэж байхдаа нөхдүүдтэйгээ ярилцан инээлдэж сайхан ч өдөр таарлаа, төөрсөн ч яахав, хоногтоо л очиж байвал гэх мэтээр ярьж бүгд л дэмжиж байсан боловч төөрсөнөө тухайн үед хэн ч мэдээгүй байж билээ.

Зураг 1. Манай баг. Хаана байгааг үл мэднэ. Төөрсөнөө мэдээгүй байхдаа
Гадаргын байдал нэг хэвийн гүвээ, толгод өгсөж уруудах маягтай нэлээд явсаны дараа луужингаа хартал урд зүг рүү нэлээд хол явчихсан байв. Зарим хашир аялагч нар анзаарсан боловч надад итгээд хараахан хэлж амжаагүй байжээ. Сэрүүн гэдэг аманд зусах айлаас замаа асууж зүүн зүг чиглэн 40 км зай туулан говийн аймгуудийн засмал зам руу явах боллоо. Манай багийн 3 гишүүнд аяллын ачаалал ахдаж эхэллээ. Нөгөө л гүвээ, толгод, хөндий үргэлжилсээр, ядахдаа салхи бидний дайсан боллоо. Зам гэж ёстой л там, чөмөг доригтол сэгсэчсэн нидрүүлгэн дэржигнүүр. Нар жаргахаас өмнө амжин засмал замдаа орлоо. Нэг гишүүн хотоос автомашин дуудан хүлээхээр болов. Түүний машинд бас нэг гишүүнээ дайхаар шийдлээ. Өндөр довын замаар өгсөн шөнийн 23.00 цаг хавьцаа Төв аймгийн Тахилтын давааны зүүн өвөрт ШТС дээр ирлээ. Аяллын зам: 124 км+10% шагналын км. Нийт: 136 км-ээр тооцов.

Манай цувааны хойд хэсэгт аяллын хамаг хүндийг гишүүн Г.Манлай (034), Батсуурь (063), А.Тэмүүжин (073), Т.Баярсайхан (038), Ч.Мажигсүрэн (036) нар үүрч, хоцорсон гишүүдийг түрж, дэмнэж, туслаж байлаа. Аяллын замыг сэтгэлийн хат, туршлагаар гишүүн Ч.Ганболд (058) бахархалтай туулж байлаа. Шинээр бидэнтэй хамт аялсан С.Цолмон Эрдэнэ (100) болон багийн бүх гишүүдэдээ талархал илэрхийлье. Бид хамтдаа нэгэн адалт явдалт аяллын ард гарч чадлаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Мөнхбаяр Т.Мэндсайхан С.Цолмон-Эрдэнэ З.Ананд Ч.Ганболд С.Батмөнх Г.Манлай А.Тэмүүжин С.Батсуурь Г.Гүндалай Д.Мөнхнаст Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн У.Одбаяр Э.Ожго
Б.Мөнхбаяр
  • 1020 км дутуу
  • 239 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Цолмон-Эрдэнэ
  • 1123 км дутуу
  • 136 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
З.Ананд
  • 876 км дутуу
  • 383 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!