Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #37 - ТӨРХУРАХЫН АМ БУЮУ ТОГООТОЙ ХООЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/53
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
60 км
Давааны тоо
0
Өндөр авалт
607 м
Өндөр алдалт
-608 м
Их өгсөлт
7.8 %
Их уруудалт
-8.5 %
Оролцогчдын тоо
26
Эхлэх цаг
2017 оны 6 сарын 10 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Цуглах цэгийн солбицол
47.902459, 106.942069
47°54'8.9"N, 106°56'31.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зүүн болон зүүн урд зүгээс хүчтэйхэн салхилсан нартай өдөр боллоо. Аяллын багынхан (нийт 25 хүн) болзсон газраа цуглаж 8.15 цагт аялал эхлэв. Скай Ресорт хүртэл автомашины замаар бяртайхан жийсээр эхний таталтыг хийлээ. Баянзүрхийн товчооны дэлгүүрээр орж хүнсний бэлтгэл базаагаад цааш танил болсон төмөр зам дагасан замаар жийж Хонхор орж, Төрхурахын ам өгсөн хар модон ойн цоорхойн уужим энгэрт 11.30 цагт үдэллээ. Хонхорын төмөр замын гүүрнээс нэг гишүүн маань хувийн ажил гарсан тул буцсан болно.

Зуны эхэн сар гэхэд маш хуурай, өвс ногоо гандсан, шороо шуурсан, урдаас салхилж байлаа. Хөлийн гол маань урсацгүй болж хөрсөн доогуур шургажээ. Төмөр замын дунд байдаг булаг ч бас оргилсонгүй.

Зураг 1. Манай баг, Төрхурахын ам

Усны асуудал үүссэн тул залуу гишүүн, хашир гишүүний хамт үүргэвчинд усны савууд хийж Төрхурахын ам өгсөн 2 км гаруй өгсөн жийж, маш сайхан булгийн ус олоод эргэн ирлээ. Мөн дахин 2 гишүүн булаг руу явж ус авчирсанаар усны асуудал шийдэгдэв. Анх удаа тогоогоо галлаж 3 удаа шөлтэй хоол (гоймонтой махтай шөл, гоймонтой жигнэсэн махтай шөл, борцтой бор гоймонтой шөл) хийж идлээ. Хамт олноороо ийнхүү амарч үдлэх нь аялал оролцогч нарт маш их таалагдав.

Зураг 2. Хоолондоо
Ирэхдээ уулын ам дамжсан замаар жийлээ. Манай хашир нэг гишүүн утсаараа бичлэг хийж яваад унасныг эс тооцвол ноцтой юм болсонгүй. Толгойн хамгаалалтын дуулгын ач холбогдолыг дахин нэг үзлээ. Дугуй хагарах, гинж тасрах зэрэг саатал гарч байлаа. Бид цэцэрлэгт хүрээлэнд ирж cola-дан, хуушуур идэж аялал амжилттай дууслаа. Аяллын зам 60 км-ээр тооцов.

Амттай хоолоор биднийг дайлсан гишүүн "тогооч", гал тогооны эзэд У.Одбаяр (055), Д.Мөнхнаст (088), багийн төлөө "байхгүй" ус хайхаар явж олж ирсэн Э.Батуух (014), Т.Баярсайхан (038), С.Батсуурь (063), Ч.Мажигсүрэн (014) нар, группийн аялагч гишүүн болсон Б.Мөнхбаяр (095), Б. Энх Эрдэнэ (096), Ө.Анхбаяр (097), Б.Сүхбат (098), Л.Цог Эрдэнэ (099) нарт талархал илэрхийлье. Уулын дугуйн аяллын зам дардан байх болтугай.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Энх-Эрдэнэ Б.Сүхбат Ө.Анхбаяр Т.Баяртогтох Л.Цог-Эрдэнэ Б.Мөнхбаяр Б.Мөрөн З.Ананд Т.Мэндсайхан Ж.Дэлгэрбаяр Ж.Нанзаддорж Ч.Ганболд Э.Батуух Г.Манлай А.Тэмүүжин П.Чинболд Ж.Ванчинсүрэн С.Батсуурь Н.Ууганбаяр Д.Сонинбаяр А.Эрдэнэдулам Д.Мөнхнаст Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн У.Одбаяр Э.Ожго
Б.Энх-Эрдэнэ
  • 1234 км дутуу
  • 25 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 1199 км дутуу
  • 60 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ө.Анхбаяр
  • 1199 км дутуу
  • 60 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Баяртогтох
  • 1149 км дутуу
  • 110 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Л.Цог-Эрдэнэ
  • 1101 км дутуу
  • 158 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Мөнхбаяр
  • 1020 км дутуу
  • 239 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Мөрөн
  • 909 км дутуу
  • 350 км
  • 3
  • 0
  • 0
  • 1
  • 0
З.Ананд
  • 876 км дутуу
  • 383 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ж.Дэлгэрбаяр
  • 361 км дутуу
  • 898 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Нанзаддорж
  • 94 км дутуу
  • 1165 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Баярсайхан Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1296 км
Н.Ууганбаяр Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1278 км
Зүгээр л жий!