Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
ОРШИЛ
Манай группийн аялагч гишүүд насан туршдаа дурсах агуу нэгэн бахархалт түүхийг хамтран сийллээ. Монгол хүний баяр баясалаа илэрхийлэх сэтгэлийн тайлал дэндүү даруу бас ичимхий байдаг юм болов уу. Аяллын замаа бүрэн дуусгаж шөнийн 2.00 цагт Барианд орсны дараа багийн нөхдөө тэвэрч, бие биедээ дарууханаар баяр хүргэн, ямар том саад бэрхшээлийг давсанаа хараахан ухаарч амжилгүй инээмсэглэх та нарын минь төрх миний сэтгэлд үүрд үлджээ.
УБ 240 аялал нь УБ хотыг тойрон, 24 цагт 240 км зам туулах зорилго бүхий тойрон аялал юм. Аяллын журманд орсон шинэ өөрчлөлтийг үндэслэн гишүүдийн жийлтийн хэмнэл, бие бялдарын байдалд дүгнэлт хийн группийн гишүүдээ хоёр багт хуваан бүртгүүллээ.
Уулын дугуйн аялал-1 баг: 6 гишүүн, ахлагч С.Батмөнх (037), орлогч Н.Ууганбаяр (022),гишүүд Ж.Дэлгэрбаяр (035), Н.Төгөлдөр (052), У.Одбаяр (055), Сонинбаяр (077)
Уулын дугуйн аялал-2 баг: 9 гишүүн, ахлагч Э.Ожго (837), орлогч Ч.Мажигсүрэн (036), гишүүд Ц.Гантулга (005), Г.Цэрэндорж (048), С.Батсуурь (063), Ц.Наранхүү (069), А.Тэмүүжин (073), Э.Уянга (074), Д.Мөнхнаст (088)
АЯЛЛЫН ЗАМ, ТУУЛСАН ЗАЙ
ГАРАА- БҮРТГЭЛИЙН ЦЭГ 1 (БЦ) замын урт- 35 км. Аялагчдын гараанаас гарах сэтгэлийн хөөрлийг бага багаар намжаах зорилготой гэмээр аажим өгсүүртэй засмал болон шороон зам. Манай баг 1 цаг 40 минут зарцуулав.
БЦ5- БАРИА замын урт- 11 км. Аялагчийн сэтгэл зүйг тогтворжуулах, тайвшруулах мэт засмал замаар уруудсаар байгаад барианд хүрнэ. Манай баг 31 минут зарцуулав. Аялал дуусаж, зорьсон зорилгоо биелүүлээ.
Багийн гишүүдийн аяллын нийт замыг 240 км-ээр тооцов. Гишүүн Э.Ижилмөрөн (013)-г хоногийн аялалд оролцсоноор (цэнхэр тамга идэвхжинэ) тооцон хувийн хэрэгт нь 101 км-ээр тэмдэглэл хийнэ.
Ч.Мажигсүрэн (036)- манай багийн уураг тархи. Цагийн тооцоолол, дундаж хурд, жийлтийн хэмнэл, амралтын хугацаа, хөдлөх цаг гэх мэт бүх асуудлыг тооцон багийн ахлагчид үнэлж барашгүй мэдээлэл хүргэж, зөвлөж явсан. Өөрөө ч бэлтгэл сайн ядрал гэдгийг мартсан мэт толгойн хэсэгт хүндийг үүрэн жийж байлаа. Мөн багийн ахлагчийг сэтгэл зүйгээр дэмжиж, багийг бүрэн бүрэлдхүүнээр аяллыг дуусгахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Э.Уянга (074)- багийн ганц эмэгтэй дугуйчин. Багийн гишүүдийг аяллын замаа бүрэн дуусгахад нөлөөлж чадсан, биднийг үлгэрлэн урагшлах хүчийг өгч байсан хөөрхөн дүү, авьяаслаг дугуйчин охин.
Ц.Гантулга (005)- хур их туршлагатай, ууган гишүүн. Анх Гантулгатай хамт Хөвсгөл нуур тойрох олон хоногийн аялалд явж байсан тул багын найз мэт дотно санагддаг юм. Энэ залуутай хамт ямар ч аялалд гарахад сэтгэл нэг л өег, найдвартай санагддаг билээ.
С.Батсуурь (063)- манай багийн холбоочин, кино продюссер. Зөв хүмүүжил, нийцтэй харилцаа, унадаг дугуйг мятрашгүй жийх талаар үлгэр дууриал болдог залуу. Аяллын үед шаардагдах зүйл гарвал хамгийн түрүүнд л би хийе, би явья гээд л уриалгахан хийдэг.
А.Тэмүүжин (073)- манай багийн техникийн үйлчилгээ хариуцсан гишүүн. Энэ аялалд хамгийн сайн бэлдэж, урьдчилсан өдрийн аялал бүрт идэвтэй оролцож байсан гшүүдийн нэг. Аяллын замаас харахад маш тооцоотой жийж, биеийн хүчийг зөв хувиарлах тал дээр бидэнд үлгэрлэж байсан. Сайн ч дугуйчин, сайхан ч дугуйтай. Бүртгэлийн цэгт бүртгүүлэх, өдөр оройн амралтын үеэр гишүүдээс унадаг дугуйных нь талаар асууж үйлчилгээ, тохиргоо хийж явлаа.
Ц.Наранхүү (069)- өдрийн хоол, байр хариуцсан гишүүн. Хүн бүрт л аялал янз бүрийн байдлаар эхэлдэг. Наранхүү маань хоололтын талаар “тактик”-ийн алдаа гаргаж өглөөний цай уугаагүй аялалд гарч 2-р бүртгэлийн цэг хүрэхийн өмнө жаахан суларч биднээс 10 минут хирийн алдагдалтай хүрч ирэв. Гэвч Гүнтийн даваа руу аялагч хүний тэвчээр гарган давж, уруудан өдрийн хоолны амралтын үеэр сэргээд ирлээ.
Г.Цэрэндорж (048)- багийн найдвар, мятрашгүй гишүүн. Цайлган зан, хөгжилтэй яриа, цангинасан инээдээрээ багийн нөхдөө баясган, ядрал гэдгийг мэдэхгүй ямар ч замд годогнуулан жийдэг энэ хүү бүр миний гайхширалыг төрүүлдэг юм. Янз бүрийн дугуйтай аялалд оролцохыг нь харлаа, онхолдож унахыг нь харж байлаа нэг л зангаараа шүү.
Д.Мөнхнаст (088)- оройн хоол, байр хариуцсан гишүүн. Багийн хамгийн, аяллын туршлага нимгэнтэй гишүүн. Энэ залуугийн аливаад санаачлагатай, ажилсаг, хэлсэн үгэндээ яг хүрдэг чанар нь багт сонгон авах гол шалтгаан болсон юм. Урьд нь бидэнтэй нэг удаа (надтай хамт 3 удаа) аялаж байхад унадаг дугуй унах тэвчээр, хатуужил, биеийн хөгжил сайтай нь илт харагдсан билээ.
ТАЛАРХАЛ
Жигжидийн зуслан дээр ирж бидэнд үнэлж барашгүй сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн гишүүн Т.Баярсайхан (038), бие хол ч сэтгэл нэг гэдгийг илэрхийлэн УБ хотоос Налайх руу жийж, биднийг аяллын замд тосон, барианд ортол хамтдаа жийж, салхи авч тусалсан гишүүн Э.Ижилмөрөн (013) группийн аялалд туслахаа чин сэтгэлээсээ илэрхийлсэн гишүүн П.Отгонжаргал (019), Буянт ухаа цогцолбор дээр ирж бидний баярыг хуваалцсан гишүүн Д.Ганболд (058), Жигжид “ресторан”-ы эзэгтэй Мягмармаа, Налайх “ресторан”-ы эзэгтэй Тунгалаг, Яармаг “зочид буудал”-ын эзэн С.Батсуурийн эмээ, өвөө, дүү охин нарт болон биднийг дэмжиж туслаж байсан та нартаа талархал илэрхийлье. Гэрэл зургийн С.Батсуурь (063,) Д.Мөнхнаст (088) нар авсан болно.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
С.Батмөнх | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1342 км |
Ч.Мажигсүрэн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1329 км |