Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #35 - ГАЦУУРТ, НАЛАЙХ, БАЯН УУЛ БУЮУ ЗҮҮН, ЗҮҮН УРД ТОЙРОГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/50
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
99 км
Давааны тоо
0
Өндөр авалт
620 м
Өндөр алдалт
-608 м
Их өгсөлт
6.1 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2017 оны 5 сарын 20 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Шиврээ бороотой, хаврын жаахан зэврүүндүү салхитай өдөр боллоо. Уулын орой цастай байв. Манай группийн аялагчид Дүнжингарав дээр цуглан 9.10 цагт аялал эхлэв. Манай баг 10 хүнтэй. Танил замаар хамтын хүчээр жийсээр 10.15 цагт Гацуурт сууринд ирэв. Бороо зогслоо.

Зураг 1. Элс бүхий ийм зам туулахыг мэдлээ
Цааш Туул голын хөндий өгсөн жийсээр Туул голын гарам дээр ирлээ. Шууд жийгээд гарч болохгүй тул гутлаа тайлан голын хүйтэн ус, дороос нухах чулуу хайрганд хөлөө хөндүүлэн, дугуйгаа үүрч гүрийсээр гол гатлав.

Зураг 2. Туул голын үндсэн хэсгийн туулж гарахаас өөр аргагүй
Гэтэл цаана нь дахиад л голын салаа цэлийж байлаа. Манай залуучууд харин үүгээр жийгээд гарсан шүү. Нэг гишүүн голын усанд унасан.

Гарам дээр нэлээд цаг алдсан боловч Налайх дүүрэгт 14.00 цагт ирж манай группийн шинэ гишүүн Д.Мөнхнаст (088)-ын гэрт очиж чанасан мах, ногоо, халуун үзэмний шүүс, гэрийн боорцогоор дайлуулан сайхан амрав. Шинэ гишүүнийхээ гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нэг гишүүний дугуйны дөрөө дунд голоос мултран унасан тул Налайхд үлдэж, цааш 9 хүн жийж Баян уулын урд дөрөлж хүртэл Д.Мөнхнаст биднийг гарган өгөөд, буцаж Налайх руу жийсэн.

Зураг 3. Зуны сар гарчихсан байхад Хонхор суурингийн баруун талын төмөр замын нүхэн гүүр доогуур урсах Хөлийн гол ийм зузаан мөстэй байсан
Хөлийн голын хөндийг уруудан Хонхор сууринд дөхөх үед Налайхд дугуйгаа засуулсан гишүүн маань бидэнтэй нэгдлээ. Бүгд л баярлаж тэр эрчээрээ жийсээр цэцэрлэгт хүрээлэнд 18.50 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 99 км боллоо. 5 цаг 48 минут жийж, 2674 калори шатаажээ.

Шинэ гишүүн Э.Нинждорж (087), Д.Мөнхнаст (088) нар болон  бороотой өдрийн аялалд хүчээ сорьж замаа дуусгасан бүх аялагч нартаа талархал илэрхийлье. Манайхан ч сайхан хамт олон болж дээ. Бэлтгэл нь ч жигдэрч, төлөвлөж буй 24 цагийн аялалд оролцох итгэл дүүрэн сэтгэлээр энэ аяллыг дуусгаж чадлаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Мөнхнаст Э.Нинждорж Т.Зоригоо Г.Цэрэндорж С.Батмөнх А.Тэмүүжин С.Батсуурь Н.Ууганбаяр У.Одбаяр Э.Ожго
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Т.Зоригоо
  • 569 км дутуу
  • 690 км
  • 9
  • 2
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!