Аяллын тэмдэглэл
Тааламжтай цаг агаартай, таатай өдөр группийн гишүүдтэйгээ тачигнатал жийгээд Шарга морьтийн зүүн талын даваа, Бэлхийн баруун салаа, Бэлхийн зүүн салааны хамар, Улиастайн голын зүүн талын нийт 65 км замаар аялаад ирлээ. Манай баг 17 хүнтэй. Энэ зам нь УБ 240/24 цагийн аялал явагдах чиглэл тул мэдэгдэхгүй байсан замаа тодруулж авсан ач холбогдолтой аялал болсон.
Зураг 1. Шарга морьтын зүүн давааны өгсөх замдӨглөө 7 буудлаас 09.10 цагт гарч 11.00 цагт Шарга морьтын зүүн талын даваа дээр гарлаа.
Зураг 2. Зөв замаараа буучихлаа, болж байна шүүЭнэ удаа Бэлхийн баруун салааны ам руу маш зөв уруудаж Сэлбийн пионерийн зуслангийн баруун талаар гарч Бэлхийн зүүн салааны хамар (Хадат вилла хотхоны зүүн тал) дээр 13.00 цагт ирлээ.
Зураг 3. Манай баг. Хадатын хамарУлиастай амаа уруудан жийж, Улиастайн голыг гарамаар гарч зүүн талын замаар дэндэгнүүлэн уруудсаар Гацууртын замд нийлэн, Дүнжингарав дээр 16.20 цагт ирж аялал амжилттай дууслаа.
Зураг 4. Улиастайн голын зүүн талын татам, дэнжийн замаар хот уруу уруудахуйАяллын багийн ганц эмэгтэй гишүүн Дариа (050) болон шинээр аялагч гишүүн болсон А.Гүндалай (084), Э.Алтангэрэл (085), Ш.Бат (086) нарт болон нийт аялагч нартаа талархал илэрхийлье.
Аяллын зургийг гишүүн Ч.Мажигсүрэн (036) авсан болно. Аяллын явцад гарсан унадаг дугуйны гэмтлийг шуурхай засаж байсан гишүүн А.Тэмүүжин (073)-д онцгой талархал хүргэе. Дараагийн аяллаар дахин баяртай уулзацгаая.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Т.Баярсайхан
Э.Алтангэрэл
А.Төгөлдөр
Ж.Нанзаддорж
Г.Цэрэндорж
Б.Элбэг-Эрдэнэ
С.Батмөнх
Ш.Бат
А.Тэмүүжин
О.Дарьхийхүү
С.Батсуурь
Г.Гүндалай
Д.Ганбат
Ц.Наранхүү
Ч.Мажигсүрэн
Privacy
Э.Ожго
Э.Алтангэрэл
- 1106 км дутуу
- 153 км
- 2
- 1
- 0
- 0
- 0
А.Төгөлдөр
- 814 км дутуу
- 445 км
- 4
- 1
- 0
- 0
- 0
Ж.Нанзаддорж
- 94 км дутуу
- 1165 км
- 12
- 1
- 0
- 0
- 0