Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #32 - ХАНДГАЙТ, БАРУУН ГОЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/46
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
74 км
Давааны тоо
1
Өндөр авалт
838 м
Өндөр алдалт
-838 м
Их өгсөлт
15.9 %
Их уруудалт
-14.3 %
Оролцогчдын тоо
22
Эхлэх цаг
2017 оны 4 сарын 22 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Долоон буудал
Цуглах цэгийн солбицол
47.969361, 106.917722
47°58'9.7"N, 106°55'3.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ чиглэл урьд нь цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 2 удаа хойшлогдож байсан тул группын гишүүдийн "загтнасан газар нь маажсан" аялал болох төлөвтэй байв.

Бидний 21 хүн, 7 буудалд цуглаж 9.31 цагт аялал эхлэв. Хамтын хүчээр салхитай байлдан маш амжилттай жийж, Хандгайтын аманд 11.03 цагт 20 гишүүн ирлээ. Нэг гишүүний дугуй техникийн талаар асуудалтай болж 10 гаруй км жийсний эцэст унаа нь эвдэрч "аяллаас буцлаа". Техникийн эвдрэлээс болж аялалд оролцох боломжгүй анхны тохиолдол болж бүртгэгдлээ. Гишүүний жийлтийг 10 км-ээр тооцсон болно. Манайхан ч сургамж авсан байх.

Зураг 1. Манай баг. Хандгайтын хойд давааны өвөрт
Салхи намжин хаврын ой дундуур зурайх бүдэгдүү замаар өгсөн жийж, түрж явсаар даваа дээр 11.56 цагт гарлаа. Багийн 3 гишүүн жийсээр байгаад даваа дээр гарч аяллын бахархал боллоо. Үдийн хоолоо идэн дурсгалын зураг татуулаад Баруун голын хөндий рүү уруудах цастай, чулуутай, ширэгтэй, бага зэрэг шавартай замаар жийлээ. Толгойн сэргийлэх 2 гишүүн цас руу годройтон унаж "үүргээ биелүүлж" бусдыгаа хамгаалав. Зам нь уулын дугуйнд маш тохиромжтой сонирхолтой байв. Гэхдээ downhill-ээр уруудахад илүү тохирох юм билээ

Зураг 2. Баруун гол уруудсан бартаат замаар
Баруун голын хөндийн эхэнд амраад том чулуу, овон товон, шавартай замаар дэндэгнүүлэн уруудсаар, доошлох тусам зам сайжирсаар, бидний хурд нэмэгдсээр 14.30 цагт Бурхант хошууны харалдаа ирж, Улиастайн амаар уруудав. Гэтэл гэнэт л манай гишүүн А.Тэмүүжин (073) гараад ирэв. Унтаж хоцроод бидний араас жийсэн байна. Явсан замыг нь газрын зургаас харахад Хандгайтын амны мухар амаар өгсөж, замгүй болоод асган дундуур уруудаад Баруун гол руу орсон юм байна.

Зураг 3. Манай охины аяллын үеийн зураг
Тэгээд зогссонгүй Бурхант хошууны нурууг даван Зүүн гол руу ороод замтай нийлэн уруудаад Улиастайн аманд бидэнтэй таарчээ. Маш хүнд зам туулж төөрөөд "ижил"-ээ олсон тул аяллын замыг бүтэн тооцож байна. Аяллын зай 74 км, дундаж хурд 13.1 км/ цаг, өгсөлт 774 м, жийсэн цаг 5 цаг 39 минут 55 секунд. Хэмжилтийг гишүүн У.Одбаяр (055) хийсэн болно.

Улиастайн амаар уруудаж явтал бас л нэг гишүүн Б.Орхон (033) гэнэт л гараад ирлээ. Биднийг угтангаа мэндлээд, Бэлхийн даваа руу өгсөхөөр явж байсан юм билээ. Манай группийнхэн ч хаа сайгүй жийж байгаа нь сайхан санагдав.

Шархадны эцэст 16.58 цагт ирж сонирхолтой нэгэн аялал амжилттай дууслаа. Шинэ гишүүн Г.Энхсайхан (080), Б.Итгэл (081) болон түүх бүтээгч Ч.Мажигсүрэн (036), цоожлогч хамгаалагч Г.Манлай (034), толгойн сэргийлэх Наранбаатар (007), Н.Чингүүн (021), аялалд оролцсон "өнөр бүл"-дээ талархал илэрхийлье. Мартагдашгүй сайхан аялал болсон шүү.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Батуух Б.Итгэл Г.Энхсайхан Т.Зоригоо Н.Наранбаатар Ж.Дэлгэрбаяр П.Рагчаабазар Ж.Нанзаддорж Г.Цэрэндорж Н.Чингүнжав Ч.Ганболд Г.Манлай А.Тэмүүжин Н.Ууганбаяр Д.Ганбат А.Эрдэнэдулам Э.Уянга Ц.Наранхүү Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн У.Одбаяр Э.Ожго
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Итгэл
  • 1185 км дутуу
  • 74 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Энхсайхан
  • 1185 км дутуу
  • 74 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Зоригоо
  • 569 км дутуу
  • 690 км
  • 9
  • 2
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Дэлгэрбаяр
  • 361 км дутуу
  • 898 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Нанзаддорж
  • 94 км дутуу
  • 1165 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!