Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #31 - БОГД УУЛ ТОЙРСОН БУЮУ ХАМТЫН ХҮЧ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/45
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
110 км
Давааны тоо
1
Өндөр авалт
907 м
Өндөр алдалт
-908 м
Их өгсөлт
6.3 %
Их уруудалт
-6.6 %
Оролцогчдын тоо
22
Эхлэх цаг
2017 оны 4 сарын 15 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группийнхэн унадаг дугуйгаар аялаж сурчээ. Бид хамтдаа аяллын түвшингийн нэг томоохон гишгүүр өөд алхан гарч чадсан байна. Манай баг 21 хүн (шинэ рекорд)-тэй, 110 км замыг туулан аялаж товлосон цагт (18.00) дуусгаж чадав.

Зураг 1. Төмөр зам даган

Жирийн л эхлэл, группийн уламжлалын дагуу цагтаа цуглан, бүртгүүлж 9.10 цагт аялал эхлэв. Салхи баруун талаас бидний араас дэмжин, тэнгэрт үүлс нартай "хөөцөлдсөн" сайхан өдөр байлаа.

Зураг 2. Манай баг

Баян уулын урд өврөөр тонгойн үйлдвэрийн сууринд ирсэний дараа салхи бидний "дайсан" боллоо. Шороон зам ч дуусан, засмал зам эхэллээ. Группийн гишүүн Г.Манлай (034)- гын удирдлага дор 3 эгнээгээр, цуваа болж салхины чигийн өөрчлөлтөнд тохируулан байрлал сонгож, хамтдаа жийж эхэллээ. Ингэж багийн хүчээр хамтдаа жийх маш үр дүнтэй байдаг нь шууд мэдэгдэж эхлэв.

Үүнд:
1. Аяллын үеийн аюулгүй байдлыг бүрэн хангав. Нэг урсгалыг эзлэн бөөнөөр жийхэд автомашинууд биднээс "хулчийн" хурдаа сааж өнгөрч байлаа. Сигнал энэ тэр бол бүр ч байхгүй.
2. Ээлжлэн салхиа авч эгнээ байраа алдалгүй жигд жийхэд гишүүдийн ядралт багасаж, цувааны хурд жигдэрч цаг хугацаа, замын урт "богиносож" байлаа.
3. Гишүүд цуваа, эгнээгээр жийхдээ бие биедээ саад бололгүй аюулгүйн зай барьж сурах бодит дадлага болж, "бусдын" дугуйнаас айх, болгоомжлох зүйлгүй боллоо.
4. Салхины эсрэг хамтын хүчээр ингэж жийхэд бие амарч, аяллын дараах ядралын хямралд автахгүй байх үндсэн шалтгаан болдог юм байна. (өөрийн бие дээр анх удаа мэдрэв)

Зураг 3. МАК суурингийн урд талын даваа

Аяллын замын цагийн хуваарь:
10.50 цагт Хонхор суурин
12.10 цагт Үйлдвэрийн суурин
12.50- 13.10 цагт Үдийн хоол
13.40 цагт Хоолтын даваа
15.00 цагт Зуунмод хот
17.00 цагт Айдасын даваа гээд л аяллын зам зурайсаар 18.00 цагт УБ хотод ирж аялал дууслаа. Аяллын үед дугуй хагарах, араа солигч эвдрэх зэрэг бяцхан саатал гарч байсан. Гэхдээ аяллын зорилго маш сайхан бүтлээ.

Зураг 4. Хамтын хүчээр
Аяллыг амжилттай болоход гүн туслалцаа үзүүлсэн Г.Манлай багшдаа халуун баяр хүргэе. Манай багынхан хичээж сайн сурагчид байж чадлаа. Шинээр аялагч гишүүн болсон Ж.Эрдэнэцог (078), А.Төгөлдөр (079)  нарт болон нийт аяллын гишүүдэд талархал илэрхийлье. Одоо бид салхитай байлдах маш ухаалаг "зэвсэгтэй" боллоо.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Эрдэнэцог Шижирбаатар Тунгалагбаатар Б.Одхүү Д.Энхтүвшин Ган-Эрдэнэ А.Төгөлдөр Н.Наранбаатар П.Рагчаабазар Ж.Нанзаддорж Н.Чингүнжав Ч.Ганболд Э.Батуух Г.Манлай А.Тэмүүжин С.Батсуурь Н.Ууганбаяр Д.Ганбат А.Эрдэнэдулам Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Э.Ожго
Ж.Эрдэнэцог
  • 1149 км дутуу
  • 110 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Шижирбаатар
  • 1125 км дутуу
  • 134 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Тунгалагбаатар
  • 1096 км дутуу
  • 163 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Одхүү
  • 1038 км дутуу
  • 221 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Энхтүвшин
  • 987 км дутуу
  • 272 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ган-Эрдэнэ
  • 860 км дутуу
  • 399 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Төгөлдөр
  • 814 км дутуу
  • 445 км
  • 4
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Нанзаддорж
  • 94 км дутуу
  • 1165 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Э.Батуух Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1353 км
Зүгээр л жий!