Аяллын тэмдэглэл
Ээлжит гэгээн дурсамжтай, группын гишүүдийн хамтын эв нэгдлийг яруу тод харуулсан хүндхэн аялал амжилттай болж дууслаа. Тэнгэрт нэг ч үүлгүй цэлмэг, салхи урд зүгээс үлээж өгсүүр замд бидний араас Шилжрээнгийн даваа хүртэл дэмжсэн шүү. Манай баг 18 хүнтэй.
Өглөө Гацууртын монгол шилтгээний талбайд 15 хүн цагтаа цуглан 9.01 цагт аялал эхлэв. Удалгүй бидний араас гишүүн А.Тэмүүжин (073) гүйцээд ирлээ.
Зураг 1. Их Хуандийн амны дээд хэсэгт дөхөж байна11.50 цагт Хоёр даваа
Зураг 2. Хоёр даваа өгсөх замд13.00 цагт Шилжрээнгийн даваа (Үдийн хоол)
Зураг 3. Манай баг. Шилжрээнгийн даваа14.30 цагт Тэрэлж, гишүүн Орхон (033) Налайхаас жийгээд бидэнтэй нэгдэв. Баярлалаа, дүүдээ. Аяллын замыг нь 50 км-ээр тооцов.
Зураг 4. Туул голын хойд дэнжийн замаар
15.15 цагт Горхийн даваа
16.40 цагт Туулын гүүрний хойд талд
Зураг 5. Дугуй бид хоёр18.00 цагт Дэндийн амны баруун талын хөндийд гишүүн Т.Баярсайхан (038) хотоос жийгээд биднийг угтан ирлээ. Сайхан байсан шүү, аяллын замыг 30 км тооцов, баярлалаа.
Зураг 6. Манай групп-т аяллын замд угтдаг, тосдог сайхан уламжлал бий19.40 цагт Гацуурт сууринд ирж аялал амжилттай дуусав. Автобусаар 5 гишүүн, бусад нь бүгд автомашиндаа хуваагдан суугаад УБ хотыг зорьлоо. Аяллын зай 89 км боллоо.
Зураг 7. Аяллын замаа хамтдаа дуусгасан манай багШинэ гишүүд: Д.Ганбат (075), Д.Нямдаваа (076), Д.Сонинбаяр (077), Аяллын замын толгойн сэргийлэх: Э.Батуух (015), Н.Чингүүн (021), Цоожлогч: Г.Манлай (034), С.Батмөнх (037), Гэрэл зурагчин: Ч.Мажигсүрэн (036), Кино продюсер: С.Батсуурь (063) нарт талархал илэрхийлье.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгийг ч жинхэнэ утгаар нь харуулсан. Манайхан ч аялаж суржээ. Маш сайн.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Т.Баярсайхан
Б.Орхон
Д.Нямдаваа
Э.Сумьяабазар
Н.Чингүнжав
Ч.Ганболд
Э.Батуух
С.Батмөнх
Э.Ижилмөрөн
Г.Манлай
А.Тэмүүжин
С.Батсуурь
Д.Ганбат
Д.Сонинбаяр
Г.Түвшинтөгс
Ч.Мажигсүрэн
У.Одбаяр
Э.Ожго
Б.Орхон
- 1020 км дутуу
- 239 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
Д.Нямдаваа
- 1120 км дутуу
- 139 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
Э.Сумьяабазар
- 898 км дутуу
- 361 км
- 6
- 0
- 0
- 0
- 0