Аяллын тэмдэглэл
Манай группийн 16 аялагч гишүүн товлосон газар тогтсон цагтаа цуглан, баталгаа бичигт гарын үсгээ зураад, аяллын замдаа 9.10 цагт 7 буудлаас гарлаа. Энэ аяллын онцлог нь зөвхөн засмал замаар жийх байлаа.
Зураг 1. Манай баг. Хүй долоо худагийн хөндмйНийт 4 уралдааны дугуй, 12 уулын дугуйтай жирийтэл жийсээр:
9.50 цагт Жигжид зуслан,
10.20 цагт Гүнтийн даваа,
11.20 цагт Жаргалант (хуучнаар Партизан) суурин,
12.20 цагт 361 гарам,
13.00- 13.45 цагт үдийн хоолоо идэж,
14.15 цагт Эмээлт,
15.10 цагт хуучин 22-ын товчоо хүрч,
15.40 цагт Сонсголонгийн уулзвар дээр аяллаа амжилттай дуусгаад гэр гэрийн зүг сүнгэнүүлэн жийгээд тарлаа. Хотын төвд 16.00 цагт ирсэн болно. Нэг гишүүн маань "хувийн ажлаар" 10 км дөт замаар жийгээд, 22-ын товчоо дээр бидэнтэй эргэн нийлсэн билээ. Аяллын зай 108 км.
Зураг 2. Аяллын цувааТөлөвлөсөн цагаасаа 2 цагийн өмнө аялал дуусжээ. Дундаж хурд 21.2 км/ цаг байлаа. Гишүүн Ж.Нанзадорж (072)-ийн сааршгүй хурд, Н.Ганболд (052)-ын нуграшгүй тэвчээр, У.Одбаяр (055)-ын няцашгүй зүтгэл, Э.Уянга (074)-ын гайхалтай зөв техник, Г.Манлай (034)-гийн тусч сэтгэлийн түрэлт, Т.Баярсайхан (038)-ы никель дугуй гээд дурсах бахархах зүйл ихтэй нэгэн аялал ийнхүү түүх боллоо.
Зураг 3. Уралдааны дугуйтай аялагч нарБагийн аяллын явцад цоожлогч Г.Манлай (034), кино продюсер С.Батсуурь (063), гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн (036) нар "завгүй" ажиллаж байлаа. Өнөөдрийн байдлаар гишүүн Н.Ууганбаяр (022) яг 700 км, гишүүн С.Батмөнх (037) яг 600 км жийжээ. Хаврын дулаахан өдөр гайхалтай аялал бүтээсэн багийн гишүүдэдээ талархал илэрхийлье. Та нартаа баярлалаа. Дараагийн аялал уулын замд зохиогдоно.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Privacy
Э.Сумьяабазар
Ж.Нанзаддорж
Ч.Ганболд
С.Батмөнх
Г.Манлай
А.Тэмүүжин
С.Батсуурь
Н.Ууганбаяр
Ц.Гантулга
Г.Түвшинтөгс
Э.Уянга
Ц.Наранхүү
Т.Баярсайхан
Ч.Мажигсүрэн
Э.Ожго
Э.Сумьяабазар
- 898 км дутуу
- 361 км
- 6
- 0
- 0
- 0
- 0
Ж.Нанзаддорж
- 94 км дутуу
- 1165 км
- 12
- 1
- 0
- 0
- 0