Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #29 - ГҮНТИЙН ДАВАА ЭМЭЭЛТ БУЮУ БАРУУН ТОЙРОГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/43
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
108 км
Давааны тоо
1
Өндөр авалт
879 м
Өндөр алдалт
-880 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2017 оны 4 сарын 1 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Долоон буудал
Цуглах цэгийн солбицол
47.969361, 106.917722
47°58'9.7"N, 106°55'3.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группийн 16 аялагч гишүүн товлосон газар тогтсон цагтаа цуглан, баталгаа бичигт гарын үсгээ зураад, аяллын замдаа 9.10 цагт 7 буудлаас гарлаа. Энэ аяллын онцлог нь зөвхөн засмал замаар жийх байлаа.

Зураг 1. Манай баг. Хүй долоо худагийн хөндмй
Нийт 4 уралдааны дугуй, 12 уулын дугуйтай жирийтэл жийсээр:
9.50 цагт Жигжид зуслан,
10.20 цагт Гүнтийн даваа,
11.20 цагт Жаргалант (хуучнаар Партизан) суурин,
12.20 цагт 361 гарам,

13.00- 13.45 цагт үдийн хоолоо идэж,
14.15 цагт Эмээлт,
15.10 цагт хуучин 22-ын товчоо хүрч,
15.40 цагт Сонсголонгийн уулзвар дээр аяллаа амжилттай дуусгаад гэр гэрийн зүг сүнгэнүүлэн жийгээд тарлаа. Хотын төвд 16.00 цагт ирсэн болно. Нэг гишүүн маань "хувийн ажлаар" 10 км дөт замаар жийгээд, 22-ын товчоо дээр бидэнтэй эргэн нийлсэн билээ. Аяллын зай 108 км.

Зураг 2. Аяллын цуваа
Төлөвлөсөн цагаасаа 2 цагийн өмнө аялал дуусжээ. Дундаж хурд 21.2 км/ цаг байлаа. Гишүүн Ж.Нанзадорж (072)-ийн сааршгүй хурд, Н.Ганболд (052)-ын нуграшгүй тэвчээр, У.Одбаяр (055)-ын няцашгүй зүтгэл, Э.Уянга (074)-ын гайхалтай зөв техник, Г.Манлай (034)-гийн тусч сэтгэлийн түрэлт, Т.Баярсайхан (038)-ы никель дугуй гээд дурсах бахархах зүйл ихтэй нэгэн аялал ийнхүү түүх боллоо.

Зураг 3. Уралдааны дугуйтай аялагч нар
Багийн аяллын явцад цоожлогч Г.Манлай (034), кино продюсер С.Батсуурь (063), гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн (036) нар "завгүй" ажиллаж байлаа. Өнөөдрийн байдлаар гишүүн Н.Ууганбаяр (022) яг 700 км, гишүүн С.Батмөнх (037) яг 600 км жийжээ. Хаврын дулаахан өдөр гайхалтай аялал бүтээсэн багийн гишүүдэдээ талархал илэрхийлье. Та нартаа баярлалаа. Дараагийн аялал уулын замд зохиогдоно.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
У.Одбаяр Э.Сумьяабазар Ж.Нанзаддорж Ч.Ганболд С.Батмөнх Г.Манлай А.Тэмүүжин С.Батсуурь Н.Ууганбаяр Ц.Гантулга Г.Түвшинтөгс Э.Уянга Ц.Наранхүү Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Э.Ожго
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Сумьяабазар
  • 898 км дутуу
  • 361 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Нанзаддорж
  • 94 км дутуу
  • 1165 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!