Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Манай группийн 16 аялагч гишүүн товлосон газар тогтсон цагтаа цуглан, баталгаа бичигт гарын үсгээ зураад, аяллын замдаа 9.10 цагт 7 буудлаас гарлаа. Энэ аяллын онцлог нь зөвхөн засмал замаар жийх байлаа.
Нийт 4 уралдааны дугуй, 12 уулын дугуйтай жирийтэл жийсээр:13.00- 13.45 цагт үдийн хоолоо идэж,
14.15 цагт Эмээлт,
15.10 цагт хуучин 22-ын товчоо хүрч,
15.40 цагт Сонсголонгийн уулзвар дээр аяллаа амжилттай дуусгаад гэр гэрийн зүг сүнгэнүүлэн жийгээд тарлаа. Хотын төвд 16.00 цагт ирсэн болно. Нэг гишүүн маань "хувийн ажлаар" 10 км дөт замаар жийгээд, 22-ын товчоо дээр бидэнтэй эргэн нийлсэн билээ. Аяллын зай 108 км.