Ирэх бямба гараг буюу 10 дугаар сарын хуанлийн сүүлийн өдөр клубээс зохион явуулдаг УБ хот орчим дахь унадаг дугуйтай "өдрийн аялал" категорийн арга хэмжээний 2026 оны намрын улирлын хаалт болно. Мөн тус хаалтын аяллаар клубийн аяллын 10 жилийн түүхэн товчоо болох аяллын тэмдэглэлийн эмхэтгэл "Зүгээр л жийсэн 10 жил" номын дээжийг клубийн үүсгэн байгуулагч Э.Отгонжаргал админд дурсгаж хүндэтгэл үзүүлнэ.