Аяллын тэмдэглэл
Манай группийнхэн товлосон цагтаа цуглаж аялал 10.00 цагт эхэллээ. Энэ удаагийн аялалд шинээр 6 аялагч гишүүн нэгдэж нийт 19 хүн (рекорд) оролцлоо.
Хөлийн голын төмөр замын гүүр хүртэл автомашины замаас зайлсхийн Туул голын үерийн далан, Баянзүрхийн төмөр замын дагуух шороон замаар урамтай (салхи ар нуруунаас байлаа) жийлээ. Богд уулын хойд хормой дагасан (нэг гишүүний дугуй хагарсан, бас нэг гишүүний гинж тасарсан) замаар "сүргээрээ" жийж, Бумбатын амын замаар уул өөд өгсөв.
Зураг 1. Манай баг. Бумбатын амны баруун талын овооАмны салхи урдаас нэвт үлээж, өгсүүр замын зөөлөн хөрс дороос чангаана. Манайхан 12.30 цагт Бумбатын амны баруун талын дөрөлж дээр гарав. Цааш уруудан өгсөн, салхинд цохиулан жийсээр Чулуутын амыг "нэвт гарч", Хүрэл тогоотын амаар доош уруудан төмөр замын намхан, хавчиг гарам доогуур "бөхтийн" гарч, Баянзүрхийн гүүрээр гарч, Туул голын далангийн зам руу оров.
Зураг 2. Үдийн хоол идэж амравЭнэ удаа аюулгүй байдлыг хангах зорилгоор төлөвлөсөн Скай ресортын замаар жийгээгүй болно. Унадаг дугуйн замаар хотын зүг жийхэд салхины хүчийг ёстой л нэг мэдэрлээ. Манайхан бөөнөөрөө ээлжлэн салхиа авч жийсээр Дүнжингарав дээр 15.00 цагт ирж аялал амжилттай дууслаа.
Зураг 3. Баг хамтдаа салхи сөрөх сайханШинэ гишүүд маань унадаг дугуйг маш сайн жийж байлаа. Ялангуяа эмэгтэй гишүүн Э.Уянга (074) дүүдээ халуун баяр хүргэе.
Манай группийн аялагч гишүүн болсон Ц.Наранхүү (069), Т.Оюун Эрдэнэ (070), Д.Эрдэнэням (071), Ж.Нанзаддорж (072), А.Тэмүүжин (073), Э.Уянга (074) нар болон толгойн сэргийлэх Э.Батуух (014), аюулгүйн цоожлогч Г.Манлай (034), түүх бүтээгч гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн (036), аяллын нийт гишүүдэд талархал дэвшүүлье. Салхины хүчийг баг хамт олны нэгдсэн ажиллагаагаар давдаг гэдгийн маш сайн ойлгож мэдэрлээ.
Зураг 4. 2017 оны III сарын тайлан
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Эрдэнэням
Т.Оюун-Эрдэнэ
Н.Батхуяг
В.Мөнхбат
Б.Орхон
П.Рагчаабазар
Ж.Нанзаддорж
Э.Батуух
Г.Манлай
А.Тэмүүжин
С.Батсуурь
Н.Ууганбаяр
Г.Түвшинтөгс
Э.Уянга
Ц.Наранхүү
Т.Баярсайхан
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Э.Ожго
Д.Эрдэнэням
- 1216 км дутуу
- 43 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Т.Оюун-Эрдэнэ
- 1216 км дутуу
- 43 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Н.Батхуяг
- 1126 км дутуу
- 133 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
В.Мөнхбат
- 1071 км дутуу
- 188 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
Б.Орхон
- 1020 км дутуу
- 239 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
П.Рагчаабазар
- 228 км дутуу
- 1031 км
- 17
- 0
- 0
- 0
- 0
Ж.Нанзаддорж
- 94 км дутуу
- 1165 км
- 12
- 1
- 0
- 0
- 0