Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #28 - БОГД УУЛ, БУМБАТЫН АМ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/42
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
43 км
Давааны тоо
0
Өндөр авалт
274 м
Өндөр алдалт
-274 м
Их өгсөлт
5.4 %
Их уруудалт
-6.6 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2017 оны 3 сарын 25 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2017 оны III сарын тайлан (зураг 5)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группийнхэн товлосон цагтаа цуглаж аялал 10.00 цагт эхэллээ. Энэ удаагийн аялалд шинээр 6 аялагч гишүүн нэгдэж нийт 19 хүн (рекорд) оролцлоо.

Хөлийн голын төмөр замын гүүр хүртэл автомашины замаас зайлсхийн Туул голын үерийн далан, Баянзүрхийн төмөр замын дагуух шороон замаар урамтай (салхи ар нуруунаас байлаа) жийлээ. Богд уулын хойд хормой дагасан (нэг гишүүний дугуй хагарсан, бас нэг гишүүний гинж тасарсан) замаар "сүргээрээ" жийж, Бумбатын амын замаар уул өөд өгсөв.

Зураг 1. Манай баг. Бумбатын амны баруун талын овоо
Амны салхи урдаас нэвт үлээж, өгсүүр замын зөөлөн хөрс дороос чангаана. Манайхан 12.30 цагт Бумбатын амны баруун талын дөрөлж дээр гарав. Цааш уруудан өгсөн, салхинд цохиулан жийсээр Чулуутын амыг "нэвт гарч", Хүрэл тогоотын амаар доош уруудан төмөр замын намхан, хавчиг гарам доогуур "бөхтийн" гарч, Баянзүрхийн гүүрээр гарч, Туул голын далангийн зам руу оров.

Зураг 2. Үдийн хоол идэж амрав
Энэ удаа аюулгүй байдлыг хангах зорилгоор төлөвлөсөн Скай ресортын замаар жийгээгүй болно. Унадаг дугуйн замаар хотын зүг жийхэд салхины хүчийг ёстой л нэг мэдэрлээ. Манайхан бөөнөөрөө ээлжлэн салхиа авч жийсээр Дүнжингарав дээр 15.00 цагт ирж аялал амжилттай дууслаа.

Зураг 3. Баг хамтдаа салхи сөрөх сайхан
Шинэ гишүүд маань унадаг дугуйг маш сайн жийж байлаа. Ялангуяа эмэгтэй гишүүн Э.Уянга (074) дүүдээ халуун баяр хүргэе.

Манай группийн аялагч гишүүн болсон Ц.Наранхүү (069), Т.Оюун Эрдэнэ (070), Д.Эрдэнэням (071), Ж.Нанзаддорж (072), А.Тэмүүжин (073), Э.Уянга (074) нар болон толгойн сэргийлэх Э.Батуух (014), аюулгүйн цоожлогч Г.Манлай (034), түүх бүтээгч гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн (036), аяллын нийт гишүүдэд талархал дэвшүүлье. Салхины хүчийг баг хамт олны нэгдсэн ажиллагаагаар давдаг гэдгийн маш сайн ойлгож мэдэрлээ.

Зураг 4. 2017 оны III сарын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Эрдэнэням Т.Оюун-Эрдэнэ Н.Батхуяг В.Мөнхбат Б.Орхон П.Рагчаабазар Ж.Нанзаддорж Э.Батуух Г.Манлай А.Тэмүүжин С.Батсуурь Н.Ууганбаяр Г.Түвшинтөгс Э.Уянга Ц.Наранхүү Т.Баярсайхан Ж.Октябрь Ч.Мажигсүрэн Э.Ожго
Д.Эрдэнэням
  • 1216 км дутуу
  • 43 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Оюун-Эрдэнэ
  • 1216 км дутуу
  • 43 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Батхуяг
  • 1126 км дутуу
  • 133 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
В.Мөнхбат
  • 1071 км дутуу
  • 188 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Орхон
  • 1020 км дутуу
  • 239 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Нанзаддорж
  • 94 км дутуу
  • 1165 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!