Гишүүдийн статистик мэдээ, 2017 он 3 сар 17 өдрийн байдлаар (зураг 2)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өнөөдөр шижигнэсэн залуустай нижигнэтэл жийгээд ирлээ. Баг 8 хүнтэй. Цаг агаар тогтуун, тэнгэр бүрхэг, салхины чиг тогтворгүй. Засмал, шороо, дагтаршсан цас, халтиргаатай ялбайсан шавартай 53.4 км зам туулав.
Сонгино хайрханы зүүн хойд үзүүрийг эмжин ялбагнуулан уруудаж Сонгино дээр ирж шууд Морингийн даваа өөд зүтгүүлэн гарлаа.
Нисэхийн дэлгүүрийн гадаа cola-даад аялал эхэлсэн газар 15.30 цагт ирсэн болно. Гишүүн С.Батмөнх (037)-ийн зохион байгуулсан аяллын аюулгүй хантааз ирсэн ба өмсөж жийхэд (тод ногоон өнгөтэй) биенд эвтэйхэн, холоос харагдах байдал сайн байлаа.
Бидэнтэй анх аялаж аялагч гишүүн болсон Г.Түвшинтөгс (067), А.Эрдэнэдулам (068) нарт болон багийн гишүүдэдээ талархал илэрхийлье. Ийм сайхан аялал түүх болон үлдлээ.