Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #27 - СОНГИНО ХАЙРХАН БУЮУ АЯЛЛЫН КИНО

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/40
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
53 км
Давааны тоо
1
Өндөр авалт
530 м
Өндөр алдалт
-529 м
Их өгсөлт
7.8 %
Их уруудалт
-7.1 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2017 оны 3 сарын 18 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Гишүүдийн статистик мэдээ, 2017 он 3 сар 17 өдрийн байдлаар (зураг 2)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өнөөдөр шижигнэсэн залуустай нижигнэтэл жийгээд ирлээ. Баг 8 хүнтэй. Цаг агаар тогтуун, тэнгэр бүрхэг, салхины чиг тогтворгүй. Засмал, шороо, дагтаршсан цас, халтиргаатай ялбайсан шавартай 53.4 км зам туулав.

Зураг 1. Манай баг. Сонгино хайрханы хойд өвөрт
Аялал 10.30 цагт эхэллээ. Амгалан хотхон руу салдаг уулзвар дээр А.Эрдэнэдулам (068) биднийг гүйцэн ирэв. Сайн жийдэг залуу шүү. Өлзийт хорооллын "золбин" замаар нисэх мэт хурдалсаар Туулын хар шугуйд орших Тоорил ханы түүхэн гэрч болсон буурийг үзлээ. Сонгино хайрханыг ороон шороо, ялбайсан замаар өгсөн жийсээр 13.10 цагт Шар хөвийн дөрөлж дээр ирж үдийн хоол идлээ.

Сонгино хайрханы зүүн хойд үзүүрийг эмжин ялбагнуулан уруудаж Сонгино дээр ирж шууд Морингийн даваа өөд зүтгүүлэн гарлаа.

Нисэхийн дэлгүүрийн гадаа cola-даад аялал эхэлсэн газар 15.30 цагт ирсэн болно. Гишүүн С.Батмөнх (037)-ийн зохион байгуулсан аяллын аюулгүй хантааз ирсэн ба өмсөж жийхэд (тод ногоон өнгөтэй) биенд эвтэйхэн, холоос харагдах байдал сайн байлаа.

Бидэнтэй анх аялаж аялагч гишүүн болсон Г.Түвшинтөгс (067), А.Эрдэнэдулам (068) нарт болон багийн гишүүдэдээ талархал илэрхийлье. Ийм сайхан аялал түүх болон үлдлээ.

Зураг 2. Гишүүдийн статистик мэдээ

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ч.Ганболд С.Батмөнх Г.Манлай С.Батсуурь Г.Түвшинтөгс А.Эрдэнэдулам Т.Баярсайхан Э.Ожго
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!