Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #26 - БЭЛХИ, УЛИАСТАЙН АМ БУЮУ В ТӨЛӨВЛӨГӨӨ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/39
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
45 км
Давааны тоо
1
Өндөр авалт
746 м
Өндөр алдалт
-745 м
Их өгсөлт
17.6 %
Их уруудалт
-14.1 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2017 оны 3 сарын 11 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дамбадаржаагийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.980639, 106.937917
47°58'50.3"N, 106°56'16.5"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Маш сайхан хаврын нартай, цэлмэг өдөр боллоо. Манай аяллын багын 16 хүн товлосон цагтаа цуглаж, 10.20 цагт аялал эхэллээ. Өчигдөрийн судалгааны аяллын дараа А төлөвлөгөө "будаа" болсон тул Б төлөвлөгөөнд шилжин Бэлхийн амны хойд талын даваа өөд өгсөн жийлээ. Харьцангуй халуун байсан тул хувцасаа нимгэлж давааны өгсүүр замаар жийж, түрж явлаа. Группийн хоёр гишүүн жийсээр байгаад Бэлхийн даваа дээр гарч чадав. Үнэхээр бахархамаар байлаа. Энэ давааны замын өгсүүр нь "мэдэгдэхгүй" боловч биед их ачаалал өгдөг, алсаас аажим өгсдөг, давааны доох нь талд 2 огцом гүдгэр өгсүүр бүхий онцлогтой юм.

Зураг 1. Манай баг. Даваа дээр, удахгүй цааш модон дундуур уруудана
Даваа дээр 12.30 цагт гарч, үдийн хоолоо идэж, дурсгалын зураг татуулан, алсад дүнхийх Богд уул Цэцээ гүн оргил дээр гарсан аяллын талаар яриа өрнүүлэв. Өнгөрсөн намрын цастай замаар Улиастайн ам руу уруудлаа. Нэлээд хөгжил хөөртэй унаж босон уруудсаар Улиастай гол дээр ирэв. Нэг гишүүний урд дугуйны сүмбэн гол хугарч, Манлай гишүүн (034) заслаа.

Зураг 2. Бэлхийн амны зүүн салааны хойд давааны харагдах байдал. Эндээс Богд уулын Цэцээ гүн оргил харагддаг.
Бидний Б төлөвлөгөө ёсоор Улиастай амны баруун талын даваагаар Дамбадаржаа руу давж орох ёстой байв. Гэтэл энэ зам шуурсан цасанд дарагдаж явах аргагүй байлаа. Цаг ч талийж 16.00 цаг болж байв. Яаралтай В төлөвлөгөөнд шилжин амаа уруудан жийсээр Шар хадны эцэс дээр 16.30 цагт ирэв. Бараг л анх удаа хотын замаар бөөнөөрөө жийж Сансарын хойд талд Дамбадаржаа явах 3 гишүүн (автомашинаа орхисон)-ээ гаргаж өгөөд аялал амжилттай дууслаа. Аяллын зайг 45 км-ээр (44,3 км) тооцсон болно.

Зураг 3. Даваа уруудах ойн замаар
Бидний аялалд нэгдэн аялагч гишүүн болсон У.Төртогтох (065), Н.Мөнх Эрдэнэ (066) болон багийн бүх гишүүдэд талархал илэрхийлье, Гэрэл зургийг гишүүн Ч.Мажигсүрэн (036) авсан болно. Бэрхшээлийг хамтын хүчээр давж, багаар маш сайн ажиллаж чадсан аялал боллоо.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Мөнх-Эрдэнэ У.Төртогтох Н.Батхуяг Т.Зоригоо Т.Батбаяр Ж.Дэлгэрбаяр П.Рагчаабазар Г.Цэрэндорж Ч.Ганболд С.Батмөнх Г.Манлай С.Батсуурь Н.Ууганбаяр Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Э.Ожго
Н.Мөнх-Эрдэнэ
  • 1214 км дутуу
  • 45 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
У.Төртогтох
  • 1214 км дутуу
  • 45 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Батхуяг
  • 1126 км дутуу
  • 133 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Зоригоо
  • 569 км дутуу
  • 690 км
  • 9
  • 2
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Дэлгэрбаяр
  • 361 км дутуу
  • 898 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!