Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #188 - MTB: хүрд / араа -> min

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/391
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
93 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1189 м
Өндөр алдалт
-1189 м
Их өгсөлт
21.7 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2025 оны 9 сарын 20 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, CU дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048429, 106.900145
48°2'54.3"N, 106°54'0.5"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Батсүмбэр сумын 4-р баг Үдлэгээс зүүн өмнө зүгт, 12:20

Намрын шаргал нар ээн, налайсан сайхан өдөр боллоо. Салхи ч тогтуундуу. Тарган болон туранхай дугуйтан нэжгээдийг гүйцээд цуглах цэг дээр очлоо. Жигжид дэх CU дэлгүүрээр орж халуун хоол цайгаар хүч сэлбэн аялал эхлэх цагийг хүлээлээ.

Цуглах цэгт очоод төд удаагүй байтал 4 дугуйчин шуугин ирсэн нь Номадик клубийн залуус байв. Шаргаморьтын даваа, Хадатын хамар даван жийнэ гэнэ.

09:00 цагт аялал эхэллээ. Эхний хоёр даваа ч юухан байх вэ. Амьсгаа дээрдсэн ч үгүй жийгээд давцгаалаа. Одоо Үдлэг баг хүрэхээр жийж явна. Зам зуурт энэ хаврын нэг аяллаар үүгээр хойноос урагш жийж явсан дурсамжаа сэргээн гүнгэр гангар гээсээр замаа эвхэн "хойшилно". Урагшилна гэж ярьдаг ч одоо бид чанх хойд зүгийг тэмцэн жийж яваа тул ийн хойшлоно гэлээ л дээ.

Зураг 2. Хиймэл нуур

Өмнө явж байсан замаа эсрэг чигт туулах нь огт өөр мэдрэмж төрүүлдэг. Үүнийг мэддэг, ийм мэдрэмжийг өмнө олонтаа авч дасал болсон байсан ч яг өнөөдөр Үдлэг рүү явахдаа бүр хэтэрсэн мэдрэмж авна чинээ төсөөлөөгүй байлаа. Газрын багцаа гэсэн барьцгүй баримжаа байтугай автомзамын гүүр гэсэн хөдөлшгүй чиглүүлэгч байсан хэрнээ л тэр нэг хөтлийн цаана байх хөндийд Үдлэг багийн суурин яавч багтмааргүй санагдана. Өмнө бараг дандаа л Үдлэг рүү Харганаар даван бууж ирж байсан ба бууж ирдэг уулын ам хэт хавчиг нарийн байдгаас Үдлэг хавийн хөндийн умгарыг анзаардаггүй байж л дээ. Ингээд л ийм хавчиг хөндийд суурин багтлаа юу? Гээд цаашаа явна гэхээр арай хэтэрнэ шүү дээ. "Тэгэхээр байж л байж таараа." Сайн мэддэг газар тулдаа ийн бодно. Мэдэхгүй бол ийм олон салаа бодлоос үүдэн төөрөх биз ээ.

Зураг 3. Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р баг Үдлэг, 11:20

Төөрөх гэснээс Үдлэг дэх дэлгүүрийн гадаа суун үдийн хоолоо идэхдээ яг энэ маршрутаар өмнө зохиогдсон аялал "Төөрвөл ч төөрье" гэсэн нэртэй байсныг бас зарим нэгнийх нь хожим хэлж ярьж байсныг сонсоныхоо зах зухаас ярьсан маань манай багийн нэг гишүүний замаас гарч маршрутын зураг дээр бяцхан "мөчир ургуулах" явдал болно гэж яаж мэдэх билээ. Харгана өгсөх замд уулын өөр нэг ам руу салсан ихээ тод зам байна. Замын зөв салаа руу ороод хойно явсан нэг гишүүнээ хүлээн хэсэг зогслоо. Төд удалгүй унадаг дугуйны ацны дээд биеийн никел өнгөлгөө гялалзсаар яваа нь харагдлаа. Ингээд маршрутын дагуух замаа хөөлөө.

Зураг 4. Даваан дээр

Харгана руу араас нь өгсөн давж байсан аялал клубийн түүхнээ ховор доо. Урдаас хойш давах нэг аяллын замын рельеф харсан гишүүн бүсгүй "Дугуйгаа тэврээд унаж ..." гэж байсан нь санагдана. Аргагүй шүү дээ. Өгсүүр/уруу нь 20% шүү дээ. Хамгийн гол нь ийм өгсүүр хэсэгхэн зуур биш харин нэлээн үргэлжилнэ. Богино огцом өгсүүр өөд дайраад л гардаг. Харин ийм урт үргэлжилсэн өгсүүр өөд хамаагүй дайрвал ёстой "байхгүй" болно. Ингээд аядуу өгссөн ч амсхийх чөлөө олгохгүйд нь, хоёр дугуйтай таг зууралдах өвсөнд нь, байсхийгээд таарах моддын үндсэнд нь байгаа бүхэн маань ёстой шавхагдах шиг боллоо. Ажаад байхад амьсгаа улам улам л ихэснэ. Хэрдээ гүрийн зүтгэж явсан ч нэг алдаа гарган, жолоогоо яльгүй савчуулах төдийд хяналт алдагдлаа. Хөл газар хүргэн давсан хоёр давааны нэг нь энэ боллоо. Дахин мордон дайрсаар давлаа.

Зураг 5. Тайлбаргүй

Харин ац нь гялалзан гэснийг өнөөх нь гялалзан гэж ойлгов доо. Унадаг дугуйны fork гэдэг эд ангийг унадаг дугуйчид ингэж нэрлэдэг юм шүү. Ацаа гялалзуулан ирж явсан нөгөө гишүүн маань төөрвөл ч төөрье гэсэн яриаг бодоод, намайг түрүүхэн гүйцэж өнгөрсөн мотоциклтой хүн гэж өөртөө итгүүлээд нөгөө ам руу хальт ороод буцаж гарч ирсэн гэнэ. Төөрсөн аяллын дурсамжийг даган хальт төөрсөн аялал ийм буюу.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх Г.Махгал С.Мөнхбат
Ш.Мөнгөнсүх
  • 10690 км
  • 95
  • 9
  • 3
  • 2
  • 4
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Зүгээр л жий!