Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #187 - 2025 оны бямба гараг тутмын өдрийн аяллын намрын улирлын нээлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/383
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
75 км
Давааны тоо
1
Өндөр авалт
845 м
Өндөр алдалт
-845 м
Их өгсөлт
10.8 %
Их уруудалт
-11.4 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2025 оны 8 сарын 30 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, CU дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048429, 106.900145
48°2'54.3"N, 106°54'0.5"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Духын даваа, 13:18 цаг

Намрын халуун биш бас сэрүүхэн ч биш, унадаг дугуйгаар аялахад хамгийн зохимжтой өдөр боллоо. Цуглах цэгт гучаад минутын өмнө жирийлгэн очтол танил бус нэг дугуй байсан нь С.Содбилэг гишүүнийх байжээ. Энэ зун дугуйныхаа ац, араа, пирдаж зэрэг тоногийг сольсон гэнэ. Сайхан том араа тавьсан байна. Унадаг дугуйны тоног бас триатлон зэргийн талаар хоёроороо гурваараа хөөрөлдсөөр явтал Санзай хүртэлх засмал зам ер анзаарагдалгүй дуусав.

Зураг 2. Санзай, 09:53

Манай баг долоон гишүүнтэй. Долуулаа ойрхон зайтай явсаар Санзай дахь хиймэл нуурын бүсийн хаалт хүрээд уламжлал ёсоор түр амсхийлээ. Энэ хүрч засмал зам дуусдаг. Өөрөөр хэлбэл аялал одоо л жинхэнээсээ эхэлнэ.

Духын давааны энэ удаагийн аялал онцлогтой. Манай клуб өмнө Духын даваа чиглэлд аялж байхдаа давааг даван цааших хөндий рүү нь ордог байсан бол энэ удаа давааны оройгоос буцаж буух юм. Өөрөөр хэлбэл өгсөж бас уруудан нэг замаар хоёронтаа явна. Уруудахдаа авах мэдрэмж өгсөхдөө авсан мэдрэмжээс тэс өөр байдаг. Нэг талаас харж явсан газар орон нөгөө талаас мөн тэс өөр харагддаг.

Зураг 3. Духын даваа хүрэх замд, 12:29

Зам ёстой янзтай. Ус чийг, шавар шавхай нь уулын дугуйнд яг таарсан хэмжээтэй байна. Ингээд жинхэнэ кросс каунтри замаар сайхан жийж явтал ... багийн нэг гишүүний унадаг дугуйны шийр хуга явжээ. Бүдүүн мөчир орж хөшөөд хугалжээ. УТА Э.Ожгын эртний туршлагаар пирдажыг нь рам дээр нь сүмбээр нь даруулан боох гэтэл болдог эд биш. Ингээд пирдажыг нь тайлж аваад гинжийг нь хасан нэг араатай дугуй болгохоос өөр аргагүйд хүрэв. Уг нь рам ба пирдаж хоёрыг холбодог нийт хэмжээгээрээ чигчий хурууны чинээ тахийсан төмөр хэрвээ запасанд байсан бол мөнөөх гишүүн маань аяллаа цааш үргэлжлүүлэх л байв. Даанч ийм запасгүй яваа гэнэ. Ерөөсөө тэрхүү жижигхэн сэлбэгийг аялалд үргэлж авч явцгааж баймаар юм байна шүү.

Зураг 4. Духын даваа зам нэгээхэн хэсэг

Ийнхүү Духын даваа өөд өгсөж эхлэх уулын ам руу дөнгөж ороод удаагүй байтал багийн нэг гишүүн маань аяллаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон нь харамсалтай. Сэтгэл гонсгор л буцах шиг болсон. Мөн аяллын цуглах цэг дээр УТА Д.Цолмон, ШТГ С.Отгонбаатар нар хүрэлцэн ирж биднийг гаргаж өгсөн. Ардаа ажил албатай болсон гэнэ. Намар цагт ажил, ар гэр гээд аялал өнжүүлэх элдэв шалтгаан бишгүй байдаг бололтой. Энэ нь аялалд оролцогчдын тоо гэсэн хугацаан цувааг улирлын нөлөөний зүгээс харахад тод ажиглагддаг.

Зураг 5. Нөгөө мод, даваанаас уруудахын өмнөхөн, 13:16 цаг

Духын даваа руу ерөөсөө цас хайлаагүй үед, цас орж байх үед, шар усны үер болж байх үед л зорин ирж байжээ. Иймээс энэ удаагийн аяллын зам - Духын давааны зам ер бишийн, цоо шинэ мэдрэмж төрүүлнэ. Давааны орой ч бас сахлаг шигүү бөгөөд суухад тухтай хуурай өвс, намрын сэрүүн салхи нөмөрлөх өтгөн буттай нь өмнө мэдэрч байгаагүй л мэдрэмж. Үүн дээр нэмээд намрын өнгө орж алаглаад эхэлбэл ч ...

Буцах зам "хөөрхөн" даунхилл. Ганц эгнээ нарийн зам, усанд идэгдэн хонхойж ямар ч үерт урсахааргүй том чулуунууд л үлдсэн гүн ховил, ховил руу оруулахаар шахах модны мөчир ба унанги модод. Эд бүгдийг хөл газар үл хүргэн аргалсаар, тэгэх тусам бие тавиран улам чөлөөтэй таатай ч болох шиг. Ингэж явахдаа бараг цаг шахуу хугацаанд эмээл дээрээ огт суулггүй дөрөө дээрээ тувт зогсон явж шилбэний урд булчингаа айхтар ачаалж чилээснээ Сэлбийн эх хавийн торлог, шавар буюу харьцангуй тэгш газарт ирсэн хойноо л анзаарсан нь сонин шүү. Даваанаас уруудах зам ийм л кайфтай байж дээ?

Зураг 6. Нөгөө муур, Жигжид дэх тарах цэгт, 14:57

Ингээд өглөөхөн цуглах цэг болж байсан, одоо тарах цэг болж буй Жигжид дэх CU дэлгүүрийн аялал эхэлсэнээс яг 6 цагийн дараа эргэн ирлээ. Биднийг буцан ирэхэд ганц л юм хэвээрээ байсан нь дээрх зурагт харагдаж буй муур. Харин маш ихээр өөрчлөгдсөн нь бидний заримын унадаг дугуй бөгөөд үүнийг дараах зургаас харж болно. Гэхдээ л намрын шавар ус учраас харин ч гайгүй шүү.

Зураг 7. Make-Up хийлгүүлсэн уулын болон шороон замын унадаг дугуйнууд

Ийнхүү энэ намрын унадаг дугуйтай өдрийн аяллууд эхэллээ.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Д.Ганболд С.Содбилэг С.Лувсан Ш.Мөнгөнсүх Г.Махгал С.Мөнхбат Э.Отгонжаргал
Д.Ганболд
  • 3022 км
  • 38
  • 2
  • 0
  • 0
  • 0
С.Содбилэг
  • 645 км дутуу
  • 614 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Лувсан
  • 2183 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 10690 км
  • 95
  • 9
  • 3
  • 2
  • 4
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!