Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #72 - ГЭНЭТИЙН ЖИЙЛТ БУЮУ ЭНХТАЛ III

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/381
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
98 км
Давааны тоо
0
Өндөр авалт
725 м
Өндөр алдалт
-758 м
Их өгсөлт
7 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2025 оны 8 сарын 15 Баасан гараг, 18:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

8 сар 15 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 18:55 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 271 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж унтлагын/ плацкарт вагонд авсан байна. Очих Улаанбаатар- Энхтал (Баасан гариг, 29300 төг), буцах Сүхбаатар- Улаанбаатар (Бямба гариг, 31800 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл, доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.

8 сар 16 өдөр, Бямба гариг
Энхтал зөрлөг дээр өглөөний 03:01 цагт бууна. Өглөөний цайгаа ууж амраад аялал эхлэнэ. Замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Мөн унадаг дугуйн урд, хойд гэрэлтэй оролцоно. Шороон замаар жийж Орхон голын гүүрээр гарч Аршаантын голын хөндий өгсөн Аршаантын даваа, Далтын даваа даван Гуутын хөндий уруудаж 54 км зам туулан Зүүнбүрэн сумын төв хүрнэ. Цааш засмал замаар Шаамар сумын төв хүрч, улмаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүрч аялал дуусна. Оройн 19.56 цагт галт тэргэнд сууна. Нийт зай 99 км орчим болно.

8 сар 17 өдөр, Ням гариг
УБ хотод өглөө 6.15 цагт бууна.

Аяллын тэмдэглэл

Үүрээр Энхтал зөрлөг дээр буулаа. Манай баг 8 гишүүн (4 бүсгүй)-тэй. Вагоны үйлчлэгч, ахлагч, тээшний хүмүүс нь бушуухан дугуйгаа аваарай гээд л Дарханаас хөдлөхөд сандраад эхлэж буй нь бидний хувьд "шинэ" зүйл байв. Урьд нь вагон саатуулахгүй бид дугуйнуудаа гялс авдаг уламжлалтай юмсан. Ачаа бараатай зорчигч нар л төмөр замынханыг энэ зун сүрхий "айлгаж" дээ гэж бодоод өнгөрөв. Тээшний вагоноос дугуйнуудаа авч аяллын бэлтгэлээ хангаад 3.40 цагт аялал эхлэв

Энэ буйдхан жижиг зөрлөгт зорчигчдын танхим байдаггүй тул өглөөний цай ундаа тухтай уух боломж хомс билээ. Төмөр замын гармыг урт товарын вагон зогсож хаасан тул зөрөх вагоныг нь хүлээн 15 минут саатав. Бүгд урд ард гэрлээ асаалаа. Орхон голын татамын зам засвартай тул хайрга дэвссэн хажуугийн түр замаар дажигнуулан жийсээр голоо гүүрээр гарч дэнж рүү өгслөө.

Аршаантын хөндий рүү орох толгодын өгсүүр уруу замаар жийсээр товлосон замаараа урагшилсаар үүрийн гэгээтэй золгов. Хажууханд хэсэг бусаг бургас бараантан Аршаантын голын голдирол харагдана. Энэ жижиг гол урсацгүй шургасан байлаа. Голын зүүн талыг барин тун боломжийн шороон замаар алсын өгсүүрт жийсээр, амны дээд хэсэгт сүрлэг том хайрхан дүнхийж нутгийн айл олноор нутаглаж авай. Зүүн талаар нь өгсөн хэдэн жалга гараад Аршаантын даваагаа даван хэсэг уруудан цаад хөндийн өгссөн гурвын зэрэг огцом өгсүүр туулан гарч Далтын даваа дээр гарч татав. Даваа руу өгсөх замд тариалангийн талбайгаас нэг бор гөрөөс цахилан гарч хэсэг мод руу орохыг урд явсан бид 3 харж амжлаа. Хангайн амьтан аргагүй л сайхан юм.

Даваа уруудах бага шиг саадтай замаар болгоомжтой бууж Гуутын хөндий уруудан жийсээр Зүүнбүрэн сумын төвд 9.20 цагт ирлээ. Зам нь тун сайн. Бороо хуртай бол харин эвгүй байх бололтой. Халуун өдөр болох шинжтэй. Зүүнбүрэн сум нь хүнсний ногоо их тариалдаг уламжлалтай, харин сүүлийн жилүүдэд тарвас тарих нь элбэг болжээ. Хаа сайгүй л тарвас зарж, худалдаалж байв. Цайны газар хоол захиалан идэж амраад, дурсгалын зураг татуулан, засмал замаар Шаамар сумын төв рүү зорьлоо.

Зураг 1. Зураг авахуулах уламжлалт цэг дээр
Орхон голын гүүрний дор голын эрэг дээр амарч, замаа үргэлжлүүлэн тайван явсаар Сүхбаатар хотод ирж бидний аялал амжилттай дууслаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Б.Алтантулга С.Отгонбаатар Ш.Мөнгөнсүх Д.Цолмон П.Золзаяа Г.Махгал С.Мөнхбат Э.Отгонжаргал
Б.Алтантулга
  • 1903 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 3989 км
  • 40
  • 1
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 10690 км
  • 95
  • 9
  • 3
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 12455 км
  • 118
  • 24
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 13136 км
  • 123
  • 22
  • 4
  • 1
  • 1
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!