Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #25 - ХАРГАНА БУЮУ МЭДЭХГҮЙ ГАЗАР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/37
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
38 км
Давааны тоо
0
Өндөр авалт
366 м
Өндөр алдалт
-369 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-6.1 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2017 оны 3 сарын 4 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай нөхөрсөг группийн гишүүд оролцсон хаврын улирлын эхний өдрийн аялал маш амжилттай болж өнгөрлөө. Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан, золгоод 10.30 цагт аялал эхлэв. Хаврын хуйсганасан тэнгэрт наран нэг гарч, нэг нуугдан, цас орох нь уу гэтэл гэнэт цэлмэж, сайхан ээвэр өдөр болох нь гэтэл дорхоноо үүлсээр бүрхэж, салхи хойд зүгээс бидний өөдөөс үлээсэн өдөр боллоо.

Зураг 1. Наран ээвэр, бас өндөрлөг, ирэх зам алс харагдахуйц, дээрээ нөмөртэй, бас онцгой тэмдэгт модтой. Ийм газар таталт хийх, буудаллах тохиромжтой

Нийт 7 аялагч гишүүн оролцов. Сэлбийн голын хөндийн зүүн, баруун талын амаар дайрч хойд зүг өгссөөр 12.30 цагт Харганы давааны урд өврийн наран ээвэр газар ургасан онцгойдуу нарс модны доор ундаллаа.

Зураг 2. Манай баг
Өдрийн хоолны дараа дээш өгсөн Харганы давааны урд талын овоотой тэгш ойн цоорхойд гарч ирэх үед нэг гишүүний маань унадаг дугуйны гинж тасрав. Бяцхан саатаж бүх гишүүд засварын ажилд "дайчлагдан" асуудлыг шийдээд, дурсгалын уламжлалт зургаа авч, ирсэн замаар доош уруудлаа.

Зураг 3. Харгана зорих, буцах аяллын замд
Араас салхитай уруу замд маш сэтгэл ханамжтай жийсээр Жигжид зуслангийн уулзвар дээр 15.00 цагт ирж аялал дуусав. Аяллын зайг 38 км гэж тооцов.

Сайхан зургууд авсан гишүүн Ч.Мажигсүрэн (036), группийн 64 дахь гишүүн болсон Б.Түвшинбаяр, "алс хол"-ын Нисэхээс дугуйтай жийж ирсэн бас буцсан гишүүн С.Батсуурь (063)  болон багын бусад андуудадаа маш их баярлаж, талархал дэвшүүлье. Үнэхээр сайхан мартагдашгүй аялал болсон шүү.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Түвшинбаяр П.Рагчаабазар С.Батсуурь Н.Ууганбаяр Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Э.Ожго
Б.Түвшинбаяр
  • 1221 км дутуу
  • 38 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!