Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #179 - БАТСҮМБЭР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/367
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
146 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1323 м
Өндөр алдалт
-1322 м
Их өгсөлт
12.8 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2025 оны 4 сарын 5 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E
80
40
120
20
60
100
140
10
30
50
70
90
110
130
5
15
25
35
45
55
65
75
85
95
105
115
125
135
145
0
10
30 km
050100km1,2001,4001,600m
© OpenStreetMap
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Өнөөдрийн аяллын багийн гишүүд

Аяллын багийн түрүүч яг 09:30 цагт Гүнтийн даваа дээр гарав. Давааны энгэр дэх замын ус, мөс 2 долоо хоногийн өмнөхөөс багассан ч харвасан сум мэт давхих аргагүй л байна. Гүнтийн даваа автомашины хөдөлгөөн ихтэй ба үүнийг дагасан тоос шороо босох нь тоймгүй байдаг тул бид энэ даваа дээр амсхийлгүүлгүй шууд урууддаг. Өнөөдрийн аяллын маршрутын зам 100 хувь засмал тул бараг л 5 алхам тутамд дэлгүүр бий. Гүнтийн даваанаас шааригдан уруудсан эрч сулрахтай яг тохиох, харьцангуй сүүлд нээгдсэн дэлгүүрийн гадаа тоормос базав.

Цааш Толгойтын ам шувтартал хоёрын цуваагаар жийцгээлээ. Ингээд Хүйн хөндий рүү ороход салхи, төмөр замын нүхэн гарам доорх мөс, гармаас засмал замын уулзвар хүртэлх өгсүүр зэрэгт баг хэсэгхэн сарниж бяцхан шигшигдээд авав. Энд татаж бултаараа гимнастик, сунгалтын дасгал хийцгээн булчингаа суллаж амраацгаав.

Салхинд туугдсан нь

Батсүмбэр хүртэлх 25 гаруй км замын өгсүүрт ч араа ханасан чигтээ жийн давхисан гэхэд болно доо. Зарим нь өгсүүрт нэг араа л шилжүүлсэн гэсэн. Бүгд маш эрчтэй давхицгааж байсан тул зам зуурт татах хэрэг байсангүй. Энэ замд эсвэл салхи сөрдөг, эсвэл салхинд туугддаг нь бараг ёс л доо. Буцахдаа яана даа?!

Шигтгээ бичвэр
Дасгалаа хийчихээд, Ногооннуур хүрээд татна, цуваагаараа явья гэж багынхаа нийт дунд нь хэлчихээд мордлоо. Нөгөө салхилаад байсан салхи ч үгүй болж, жийлт хөнгөрөөд ирэв. Нүүрэнд гарч гэмтэлтэй дугуйтай гишүүнээ хажуудаа авч 22-25 бариулан жийж, нэг толгой даван уруудахуйд манайхан ч хажуугаар гарч, ийм байхад яаж тэсэх вэ гэсэн шиг буудаж эхлэв. Нээрээ л дугуй илт хөнгөрөөд, залуусдаа уруу татагдан жийж эхлэв. Шулуунд 35-40 хүрлээ. Эхний залуус бараа ч алга, намхан гүвээ өөд 30-тай л давна. Юу юугүй Ногоонтолгой суурин руу өнгийгөөд ороод ирэв, татна гэж хэрэггүй л хэллээ, шууд сүвлээд явчихаасай билээ гэж бодох агшинд толгойн хэсэг суурингийн цаадах өгсүүрт торох зүйлгүй өгсөж байгаа нь харагдав. Маш сайн, энэ чигээрээ буудаад Батсүмбэр орох юм шүү гэж өөртөө хэлэн баярлав. Толгод уруудан 57 хүргэлээ, шулуунд 40 бариуллаа, бараагүй хаягдлаа. 11.20 цагт Батсүмбэрт ирж багтайгаа нэгдлээ. Үнэхээр л жаргаж жийсэн дээ.

Зураг 2. Батсүмбэр сумын төвд, 11:28 цагт

"b" ажиллагаа

Энд манай клубийн гишүүн НТГ Б.Ганболд ах биднийг гэртээ урив. "b" ажиллагаа эхэлтэл бид жигдхэн сайхан зүлэг, таримал модод бүхий тохилог хашаанд, урин хаврын нарны илчинд ээн сууцгааж өнгөрсөн болон ирэх аялал, унадаг дугуй зэргийг тойрсон яриа өрнүүлцгээлээ. Төд удалгүй ажиллагаа эхэлж "b" тэргүүтнээр дайлуулж зочлуулан, буцах замын ихэнхэд хүрэлцэх эрч хүчээ нөөцөлж авцгаалаа.

Зураг 3. Санамсаргүй агшин

Салхи сөрсөн нь

"b" ажиллагаа өндөрлөх үед салхи нэлээн ширүүссэнийг илтгэх мэт мэр сэр шороо босож эхлэв. Гэхдээ л Батсүмбэр сумын төвийн урд буй томоохон толгой нөмөрлөсөн бололтой гэмээр салхи төдийлэн мэдрэгдэхгүй байна. Ингээд төвөөс гарч мөнөөх толгой ба зэргэлдээх уулыг холбосон хамар давахаас эхлэн салхи жинхэнээсээ үлээж эхэлсэн дээ. Салхи сөрөх нь угаасаа тодорхой байсан тул манай баг хоёрын цуваанд аль хэдийн орсон байв. Улмаар хүчтэй салхитай нүүр тулаад хоёр хоёроороо ээлжлэн салхи аван явах тактик барив. Ингээд нэмж 15 орчим км яваад татав. Хэсэг амсхийгээд ахин 10 орчим км явахад дахиад л татах шаардлагатай болов. Цувааны төгсгөлд явахдаа ажиж байхад багийн ганц хоёр гишүүд салхи авч эхлэхдээ салхи авах ээлжнээс буусан дугуйчдыг сэгсрэн хаячих гээд буй нь анхаарал татна. Тамираа барсан тэдгээр дугуйчдыг түрж дэмнэн цуваанд эргүүлэн нийлүүлж байсан ч нэг удаадаа цуваа хурдаа улам нэмэн бас газрын урууд улам эрчлэн давхисан тул түрэх аргагүйдэн цуваа бутарлаа. Цувааны араас хөөхөд тэд маш их хүч зарцуулан багагүй эрчтэй яваа нь илт анзаарагдана. Хоёрын цуваа сүүлдээ нэгийн цуваа болсон нь алсаас бүдэг бадаг харагдана.

Зураг 4. Салхи сөрөх багийн ажиллагаа

Бид Батсүмбэрээс 13:30 цагт хөдлүүт эхэлсэн салхи сөрөлт 17:30 цагт 361 гарам хүртэл үргэлжилсэн. Энэ нь 45 км замыг 4 цаг зарцуулан байж туулсан гэсэн үг. Мэдээж энд зам зуурын таталт, амралт, хооллолт орсон буюу дээрх цаг нь "бохир" цаг л даа. Жийлт ийнхүү сунжрахад зөвхөн салхи гэлтгүй өөр хүчин зүйл ч нөлөөлсөнийг энд дурдах хэрэгтэй. Иймээс клубийн дүрмийн дараах заалтуудыг сануулан дурдъя.

  • 4.8. Гишүүн нь оролцох аяллынхаа зард нийтэлсэн танилцуулга, маршрут, хөтөлбөр, зөвлөмж ба зохих хуудас дээр нийтэлсэн аюулгүй байдал болон унадаг дугуйн тоноглолын шаардлага, заавар, зөвлөгөөтэй танилцаж зохих бэлтгэлийг гүйцэд хангасан байна.
  • 5.3. Админ нь аюулгүй байдал болон унадаг дугуйн тоноглолын бүрэн бүтэн байдлыг гүйцэд хангаагүй гишүүнийг аялалд үл оролцуулна. 

Шигтгээ бичвэр
Батсүмбэрээс гараад цуваанд орж салхи сөрөн жийлээ. Салхины хурд 5 м/с, чиглэл нь баруун урд зүгээс цохиж, хааяа нэг шороо шуурах нь салхины хүч үе үе ихсэж буйн шинж. Эхний 3 хос ээлжлэн 700 м зайд салхиа авч, дараагийн хосод шилжүүлэх маягаар урагшилж байлаа. Бургалтайн хөндий рүү орж цаад өгсүүрт өгсөх хүртэл яваад гүвээн дээр татав. Нэг цагаан хөнгөн тэрэг зогсоод бидэнд 2 л литр шив шинэхэн тараг өгөөд, сайн яваарай гэж хэлээд давхиад өгөв. Нэр үл таних сайхан сэтгэлт залуу чамд баярлалаа. 

Ард 4 гишүүнээ бид гээчихсэн байв. Гүвээ дээр амттай тараг уун амраад, одоо 500 м зайд салхи авна, бүгд оролцоно гээд эмх цэгцтэй хөдөллөө. Хурд чухал бус салхи авч бусдыгаа амрааж явах нь гол гэдгийг ч хэллээ. Ногоонтолгой руу уруудах наад талын хотгор дотор салхи авсан хоёр Мөн...  гишүүд хослон хурдаа нэмээд, тэр чигтээ улам хурдлан уруудахуйд цуваа ч бут үсэрлээ. Толгойн хэсгийн хэдэн дугуйчид урд талын хоёрыг алдахгүйг хичээн араас нь жирийв. Суурин дээр зогссон ч үгүй шууд өгсөөд толгой ороон цаад задгай хөндий рүү салхи зүсэн орлоо. Манай бүсгүй гишүүн бяртай гэж тоосон шинжгүй инээд алдан салхи аван хурдлахуйд Мөнгөөд чирэгдэн хаа очиж үхдэг байгаа юм гэж бодогдон араас нь зүүгдлээ. Хурд 17-18 хүрч байлаа. Салхинд цохиулан ядарсан би бээр хэсэг зайд салхи авсан боловч хурдыг нь унагаагаад, араас та хэрэггүй би оръё гэж цангинасан дуу гарч, бүсгүй маань ахин салхи авлаа. Ийнхүү нэгийн цуваанд салхи сөрөн урагшилсаар Жаргалант суурингийн наад толгойн хормойд татав. Эргээд хартал 7 хар дугуйчин, ганц бүсгүйн салхинд суун явсаар ирсэн байжээ. Аяллын замд юу эс тохиолдох билээ, энэ хүртэл биднийг чирч ирсэн бүсгүйгээ бахархан харж, талархал илэрхийлсэн юм. Бахархам түүх шүү. 

Сүүлийн даваа

Аяллын маршрут УБ хотын баруун хойгуур төлөвлөгдсөн тул бид хотын баруун талаас Баруунтурууны даваа даван орж ирсэн. 361-ийн гарамаас 17:40 өнгөрөөн хөдөлсөн бид 22-ын товчоо дээр 18:30 болохын өмнөхөн ирцгээлээ. Эндээс багийн хоёр гишүүн түрүүлэн хөдөлж улмаар үлдсэн гишүүд бөөндөө мөн л хоёрын цуваагаар явсаар Сонсголонгийн уулзвар хүртэл яваад үүнээс цааш цуваанаас нэг хоёроороо салан гэр гэрийн зүг одоцгоолоо.

Салхи авахад ихээхэн нэмэр оролцоотой байсан УШТГ Ш.Мөнгөнсүх болон чамгүй тэсвэр тэвчээр гарган аялалд амжилттай оролцсон ЦТГ Б.Алтантулга нарын бүсгүйчүүдэд клубийн ууган админы зүгээс аяллын үеэр туулсан зай дээр нь 10 хувийн урамшуулал нэмж хувийн хэрэгт нь тэмдэглэсэн байна.

Ийнхүү манай клубийн аяллуудад бараг байдаггүй тусгай ажиллагаа бүхий ийм нэг аялал дурсамж болон үлдлээ. Хэдэн цагийн турш чамгүй ширүүн салхитай үзэлцэн аяллыг амжилттай дуусгасан багийн гишүүддээ баяр хүргэе! Дараачийн шинэ аяллын төслөөр эргэн уулзацгаая.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Баасансүрэн С.Содбилэг Д.Мөнхтогоо Б.Алтантулга С.Лувсан Д.Ганболд С.Отгонбаатар Б.Элбэгзаяа Ш.Мөнгөнсүх С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Г.Баасансүрэн
  • 1037 км дутуу
  • 222 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Содбилэг
  • 994 км дутуу
  • 265 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Мөнхтогоо
  • 994 км дутуу
  • 265 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 1636 км
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 1848 км
  • 22
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2589 км
  • 32
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2975 км
  • 32
  • 0
  • 0
  • 1
  • 1
Б.Элбэгзаяа
  • 4444 км
  • 40
  • 0
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 8197 км
  • 79
  • 8
  • 2
  • 1
  • 3
С.Мөнхбат
  • 12205 км
  • 107
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 12275 км
  • 124
  • 9
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 28881 км
  • 257
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!