Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #178 - НАЛАЙХЫН ГОЛЫН ХӨНДИЙ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/365
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
109 км
Давааны тоо
0
Өндөр авалт
753 м
Өндөр алдалт
-751 м
Их өгсөлт
6.1 %
Их уруудалт
-4.9 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2025 оны 3 сарын 29 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Налайх Оргил худалдааны төвийн замын урд талбай
Цуглах цэгийн солбицол
47.791056, 107.217083
47°47'27.8"N, 107°13'1.5"E
80
40
20
60
100
10
30
50
70
90
5
15
25
35
45
55
65
75
85
95
105
0
5
10 km
050100km1,400m
© OpenStreetMap
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Өнөөдрийн аяллын багийн бүрэлдэхүүн аялал өндөрлөсөн Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний өмнөх талбайд

Өчигдрөөс эхлэн баруун хойноос чигтэй салхилсан салхины хүч, хүйтэн жавар нь хэвээрээ байлаа. Бүрхэг тэнгэрт наран нуугдсан өглөө хотоос гарч зүүн урд зүг цуглах цэг рүү жийж явлаа. Салхи араас үлээнэ. Манай багийн эхний хэсэг 9 цагт ирлээ. Дулаахан дэлгүүрийн үүдний хэсэгт тавьсан ширээ сандалд тухлан өглөөний цай ууж, удахгүй эхлэх аяллын тухай хууч хөөрөн суух нь бидний жаргалын нэгэн билээ. Ар араасаа салхи татуулан багийн гишүүд цугласаар... 10:00 цагт аялал эхлэв.

Зураг 2. Налайхын голын хөндийгөөр нэг цуван жийж яваа манай багийнхан

Сүнгэнэтэл уруудаад, хажуу талаас үлээх салхин дундуур Баян уулын хоёр нугачаа даваад, төв замаас гаран Налайхын голын хөндийн зам руу орлоо. Хүчтэйхэн салхинд туугдан таталтгүй жийсээр, буцахдаа энэ салхиа сөрнө гэсэн бодол хальт орж ирэхүйд, цагын юм цагтаа, очих газраа очих хэрэгтэй гэж бодон урагшилна. Шороон зам нь хэсэгхэн газраа дэржигнүүр боловч салхинд туугдах бидэнд юуны садаа болох билээ. Харин ч "байгалийн массаж" хийлгэн баяртайгаар жийж явлаа. Клубтэй нэгдэн анхны аялалдаа ирсэн хоёр гишүүн түүртэх шинжгүй. Хөшөө дурсгал рүү өнгийх гүвээний дор хальтхан татаж бөөгнөрч аваад 11.45 цагт зорьсон газраа ирэв.

Зураг 3. Мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон гэрэлт хөшөөний хамгаалалтын байгууламжийн үүднээ буюу аяллын оргил цэгт дөнгөж хүрч очоод буй нь, 11:49 цагт

Салхи нөмөрлөн сууж өдрийн хоол идэн, дурсгалын зургаа татуулан хөгжилдөн суугаад замдаа гарав. Автомашин сэлүүн замаар хоёр эгнээнд орж аажмаар хөдөллөө. Хүйтэн салхи өөдөөс гаажтай нь аргагүй үлээж хаврын энэ өдөр өмссөн хуруутай бээлий нимгэдэж байлаа. Хуруу бүр мэдээ алдаж тоормосны базуураа ч атгах мэдрэл алга. Хоёр орчим км яваад зогслоо. Манай багийн бүх гишүүдийн хуруу мөн адил даарсан байв. Түр зогсож нөөц бээлий энэ тэрээ өмсөөд хөдөллөө. Ашгүй хуруунууд мэдээ орж хүйтэн салхины жаварт бие дасаж эхлэв. Сүүлийн гүвээ даваж уруудахад салхины хүч улам ихсэж зогсолтгүй эргүүлсээр замын хажуугийн бетонон хашааны нөмөрт татлаа.

Төв засмал хүртэл ийнхүү хоёр эгнээгээр явж болно. Харин төв замтай нийлээд ганцын цуваанд орж "амь амиа" бодно. Учир нь уг зам нарийн тэгээд ч автомашинууд хахалдан байдаг. Мөн хурд нь өндөр байдаг. Адгуу яаруу жолоочийн гэнэн гэнэтийн үйлдлийн золиос болохоос үргэлж сэргийлж байх хэрэгтэй. Салхи сөрж 12-14 км/цагийн хурдтай удаан жийж буй дугуйчид автомашины хөдөлгөөнд саад болдог. Иймээс энэ маягаар Оргил худалдааны төв хүртэл жийх учиртай. Өнөөдрийн аяллын оргил" концерт" энэ хэсэгт тоглогдсон юм. Бахархалын Ногоон тэмдгийн болзол хангасан гишүүнд тэмдгээ гардуулан баяр хүргэв. Бүс нуур өнгөрч Налайхын товчоо дээр нэг татаад, цааш шууд Оргил руу зүтгэлээ. Шинэ хоёр гишүүн маань тун сайн жийж байв. Хүчтэй хүйтэн салхи сөрсөөр хүслэн болсон нөмөр газартаа ирэв.

Зураг 4. 2392 км болзол бүхий Өрнөд дорнод ногоон тэмдгийн болзол биелүүлсэн, багийн гишүүн клубийн админтай хамт

Сайн амарч аваад унадаг дугуйн замаар хоёр эгнээнд орж зугуухан жийлээ. Үнэхээр бие амрах шиг болсон. Баянзүрхийн захын гэр хороолол орж ирэх үед УДА-гийн дугуйн багынхантай таарлаа. Бүгд л хаая хүүе болон мэндэлж, баярлалдан аяллын замын тухай ярилцан сууж билээ. Хаа газрын дугуйчид таних, танихгүй байсан ч тэврэлдэн уулздаг сайхан уламжлал энэ дэлхийд түгсэн нь юутай сайхан.

Нэг гишүүний унадаг дугуй хагарч ард 3 гишүүн үлдсэн мэдээ авлаа. Амттай хоолтой цайны газар саатан байх зуур арын хэд маань хүрээд ирэв. Ахин хамтдаа хоёрын цуваагаар жийсээр аялал дуусах цэг Дүнжингаравын талбай дээр 18 цагт ирэв. Баруун, баруун хойд зүгийн хүчирхэг салхи өнөөдрийн аяллыг элбэгхэн 2 цагаар сунгасан даа. Хаврын улирлын нэг онцлог ийм байдаг. Хамтын хүчээр, нэг сэтгэлийг үзүүр болгон салхи сөрөн аялсан энэ аялал ийнхүү амжилттай дууслаа. Багийн бүх гишүүдэд халуун баяр хүргье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Цолмон С.Содбилэг Д.Мөнхтогоо Т.Энхтөр Б.Алтантулга Д.Ганболд С.Отгонбаатар Б.Элбэгзаяа Ш.Мөнгөнсүх С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Д.Цолмон
  • 12300 км
  • 116
  • 24
  • 3
  • 2
  • 0
С.Содбилэг
  • 994 км дутуу
  • 265 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Мөнхтогоо
  • 994 км дутуу
  • 265 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 1497 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 1636 км
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2693 км
  • 33
  • 2
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 3184 км
  • 33
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Элбэгзаяа
  • 4444 км
  • 40
  • 0
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 8458 км
  • 80
  • 9
  • 2
  • 1
  • 3
С.Мөнхбат
  • 12414 км
  • 108
  • 16
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 12536 км
  • 125
  • 10
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 29090 км
  • 258
  • 34
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Ганболд Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2443 км
Зүгээр л жий!