Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #23 - ДЭНДИЙН АМ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/35
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
45 км
Давааны тоо
0
Өндөр авалт
303 м
Өндөр алдалт
-303 м
Их өгсөлт
8.1 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2017 оны 2 сарын 18 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баянзүрхийн товчоо
Цуглах цэгийн солбицол
47.888028, 107.068444
47°53'16.9"N, 107°4'6.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өглөө тэнгэр бүрхэг, салхи зүүнээс сэр сэр үлээж буй цагаар бидний 8 аялагч Баянзүрхийн товчооноос Туулын шугуй чиглэн жийж явсан. Туул голын эхний салааг "гатлаад" бургас руу ороход салхи үгүй дулаахан болж, дагтаршиж засмал мэт болсон цасан замаар урамтайхан жийсээр Гацуурт суурингийн урд талд ирлээ. Голын мөсөн дээгүүр бүгд нямбайхан жийж, зарим нь түрж явсаар Хар хошууны наана голоос "зугтан" гарав.

Зураг 1. Манай баг. Дэндийн амны баруун талын уулын бэл

Тэнгэр цэлмэж, нар "төөнөсөн" нам гүм, цэвэр агаарт унадаг дугуй хөлөглөн жийх багийн андууд, урд хөврөх дуусашгүй зам, тэртээд харагдах Баянзүрх уулын шувтарга үзүүр энэ аяллын дурсамж болон үлдлээ.

Зураг 2. Манай баг. Туулын бургас

Дэндийн амны баруун талын уулын нарлаг энгэрт 13.00 цагт үдийн хоол идэж, амраад ирсэн замаараа буцан жийж, Баянзүрхийн товчоо дээр 16.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Биднийг буцаж явахад салхи эргэж баруун, баруун хойноос хүчтэй салхилж, тэнгэр бүүдийж байлаа. Энэ өдөр бид 45,2 км зам туулжээ.

Манай группийн 062 дугаартай аялагч гишүүн болсон Н.Батхуяг, багийн толгойн сэргийлэх, гишүүд, цоожлогч нарт талархал дэвшүүлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Батхуяг Т.Батбаяр Г.Цэрэндорж Ч.Ганболд С.Батмөнх Э.Ижилмөрөн Т.Баярсайхан Э.Ожго
Н.Батхуяг
  • 1126 км дутуу
  • 133 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!