Аяллын тэмдэглэл
Энэ жилийн "отгон" аялал ес эхэлсэн өвлийн дулаанхан өдөр, цасгүй шороон зам, голын мөсөн гарам дээрх оргилуун дарс, дугуйтай өвлийн өвгөн аав, шинэ жилийн ерөөлийн хамт тун сайхан болж өнгөрлөө.
Зураг 1. Монгол дээлтэй жийх тун сайханАялал цагтаа эхлэв. Өвлийн илч муутай нар хөвөн үүлсийн цаанаас бүүдийж, Туул голын жаврыг сөрөн унадаг дугуйн замаар урагшилж авай. Амгалангийн CU дээр хальт татаад, Улиастайн гол өгсөн ам руу ороход пүн хийгээд салхи араас дэмжлээ. Хотын утаанаас ийнхүү дайжин холдоход уушиг цээж онгойж эрүүл агаар эм гэдэг үгний утга ойлгогдож байлаа.
Зураг 2. Гэнэтийн аялалд гэнэт оролцсон залууТусгаар тогтнолын баярын өдрөө хүндэтгэн манай чиглүүлэгч дээлтэйгээ ирж сэвсэлзүүлэн цогтой жийлээ. Алс оронд байсан нэг гишүүн маань гэнэт хажуугаас гарч ирэн, бүгдийг цочоон энэ аялалд оролцсон нь хамгийн сайхан гэнэтийн учрал байлаа. Еэвэнгийн дэлгүүр дээр 12.10 цагт очиж, халуун унд хоол идэж амраад, Улиастайн голын мөсөн гарам дээр Шинэ жилээ хамтдаа угтан оргилуун дарс буудуулан, клубын уриаг байгаль дэлхийд сонсогдохоор хамтдаа дуурсаж, ерөөл өргөв. Ирсэн замаараа пижигнэтэл уруудлаа. Цас бага, зам бараг л шороогоороо байв. Гэр хороолол дундуур гарахад хоолой хорсгом утааны голомт угтан авав.
Зураг 3. Шинэ оноо хамтдаа угтлаа
Зураг 4. Өвлийн өвгөн аав ирж аялалд оролцов
Зураг 5. Аяллын чиглэл гарган, аяллаа удирдсан Админ залууАмгалангийн гармын дэлгүүрийн гадаа 14.20 цагт ирж, бие биедээ шинэ оноо сайхан угтахын ерөөл өргөн тарцгаасан юм. Шинэ онд биднийг олон олон аяллын зам, анд нөхөд хүлээж байгаа. Зүгээр жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Бямбасүрэн
Б.Сүхбат
Д.Жамъяндорж
Т.Ган-Очир
Б.Баттөмөр
Б.Жавхлантөгс
С.Мөнхбат
Г.Махгал
У.Одбаяр
Б.Насанбат
Э.Ожго