Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #173 - НуХаШа 2.0

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/356
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
94 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1474 м
Өндөр алдалт
-1469 м
Их өгсөлт
20.2 %
Их уруудалт
-18.1 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2024 оны 10 сарын 19 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Нурамтын даваа дээр

Энэ бол 2024 оны үлдэж буй боломжит өдрийн аяллуудын сүүлээсээ хоёр дахь нь юм. Иймээс жийсэн шиг сайхан жийе хэмээн тус маршрутыг сонгон аяллаа. Намар оройн цаг болсон болохоор хаталгүй тэсэж үлдэж чадсан ус чийг төдийгүй урсгал ус нь арвин биш гол горхи эхнээсээ хөлдөөд эхэлжээ. Өвс ургамал ч бүрэн хатаж хагдарсан тул дугуйтай зууралдах нь багассаны дээр шөнийн хярууны үлдэгдэл ч нөлөөлсөн үү гэмээр хааяа дугуй хальтирч шарвахад ойрхон болжээ.

Товлосон цагт, цуглах цэгт 9 дугуйчин аяллаа эхлэхэд бэлэн зогсож байв. Ингээд уламжлал ёсоор клубийн ээлжит өдрийн аялал яг цагтаа эхлэв. Хэсэг яваад чанх хойш чиглэн Гацууртын ам руу ороход намрын хүйтэн салхи үгүй болж пүнхийсэн нь дугуй жийхэд нэн таатай болгов. Амны адагаас эхлэн тавьсан засмал замыг үргэлжүүлэх бололтой гэмээр замын ажил өрнөж байсан тул зарим нь замын хажуугаар, зарим нь тэр засаж буй замаар жийлээ. Жич: Ийм замын буталсан хайрга чулууны хурц үзүүр дугуйн гадар цоо цохих, хурц ирмэг нь гадар зүсэх эрсдэлтэй байдаг.

Зураг 2. Хөлдүү нухаш

Намрын сэрүүн орсон тул шавар ус яг ямар байсан бэ, тэр чигээрээ хөлдөн хатуурчээ. Зураг дээрх шавран нухаш ч ийн таг хөлдөж замын нэг сорилт болжээ.

Жич: Аяллын нэр нь дээрх зурагт буусан шавран нухаштай хамаагүй ба харин аяллын маршрутаар холбогдох өөр нэг НуХаШа аялалтай хамаатай. Маршрутын линкээр дамжин тус аяллын хуудасны линкэд хүрч болно. Тус аяллын үед байсан идэвхтэй гишүүд эдүгээ солигдон шинэчлэгдсэн тул маршрутаар нь ахин давтан аялсан нь энэ билээ.

Зураг 3. Өвөл айсуй, цувааны сүүлч ч бас айсуй

Гол ус ийнхүү хөлдсөн нь түүгээр гарахад амар болгох сайн талтай ч хэрэв эвгүйтвэл гутал, хөлийг мөс шиг хүйтэн усаар норгож дааруулах тул хянамгай байж нухацтай хандахыг аргагүй албадна.

Зураг 4. Хийцгүйрэл

Аялал тун амжилттай өрнөж байсан ч, яаж зүгээр байх вэ гэсэн юм шиг яг цувааны дундаас гурав маань хадууран давхиж "төөрөв". Хавийн уул давааг нэвт нүхэлсэн, толгой дараалан цол тэмдэгтэй аялагчид байж эргэлтийн цэгээ танилгүй чигээрээ явсан нь улайран жийснийх үү, хайнга явсаных уу? Цувааны толгойд явсан гурав маршрутын дагуу зөв эргэж яг л бидний үргэлж гардаг гарамаар Улиастайн голыг гарч харин төөрөгсөд цувааны дундаас алга болсон гэхээр улайран давхиагүй гэмээр. Ядахдаа л цувааны чиглүүлэгчийг алдсан бол цоожлогчоо хүлээмээр. За за, мэдэхгүй ээ мэдэхгүй. Үүнээс хойш маршрутаа урьдчилан судалж, эргэлтийн цэгүүдээ цээжилж байгаарай л гэе дээ. Үүнээс болж 1 цаг 30 минут алдсан байна гэж багийн нэг гишүүн хэлж байсан нь хадагдан үлджээ. Бид хоёр аялал сунжирна сунжрахгүй гэж битүүхэндээ мэтгэлцсээр явсан юм. Гэсэн ч аялал эрт дуусаж бид нарны голтойд гэр гэрийнхээ барааг харцгаасан. Хэрэв тэгж цаг алдаагүй бол аялал бүр л эрт дуусах байсан. Нэмж хэлэхэд цагтаа цуглаад, дэмий зүйлд сатааралгүй, сайхан жийсэн шиг жийгээд бас нэг жийснийх хэмээн ахиухан жийж аваад эртхэн гэр гэртээ харьцгаах нь л бидний эрмэлзэл билээ.

Нурамтын даваа, бас давааны дайтай Хадатын хамар ахиад бас Шарга морьтын давааг манай багийнхан ёстой ядах юмгүй шижигнүүлээд давсан даа. Давааны өгсүүрт тэгтлээ шигшүүлэн холдоцгоож зай авцгаасангүй. Давааны оройд гараад хүлээхэд ар араасаа, ойрхон ойрхон ирцгээсээр байв. Харин Нурамтын даваанаас хойш уруудсаны дараа замыг нь хэцүү байлаа хэмээн ганц нэг маань үглэж дуулсан ч яг үнэндээ Шарга морьтын давааны уруу хүний гараар тавьсан сайжруулсан шороон замаас ч тухлаг санагдсан. Нурамтын даваа давахад ч сайхан л байдаг даа. Иймдээ ч өмнө жийж байсан гишүүдийн нэг нь "Нурамт аа, би чамд хайртай" хэмээн "зарлан тунхаглаж" байсан болов уу.

Зураг 5. Өдрийн аяллын улирал ч шувтарч байна, энэ наклад ч бас дуусч байна

Ийнхүү өнөөдрийн аялал энэ жилийн анхны айхтар цаснаас өмнө яг амжин тун амжилттай боллоо. Уламжлал ёсоор Жигжидийн эцсээс тардаг ч харьцангуй цөөхүүлээ байсан тул аюулгүй байдлын үүднээс бүтэн багаараа хамт жийсээр 32-ын уулзвар дээрээс "бутарцгаалаа".

Ирэх бямба гарагт болох өдрийн аяллын намрын улирлын хаалтын аялал дээр уулзацгааж хамт ЗҮГЭЭР Л ЖИЙцгээе.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Октябрь Н.Даваасүрэн Д.Бямбасүрэн Б.Элбэгзаяа Д.Жамъяндорж Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!