Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #67 - ШӨНИЙН ЖИЙЛТ ХАРГАНА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/354
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
70 км
Давааны тоо
2
Өндөр авалт
637 м
Өндөр алдалт
-638 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-6.1 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2024 оны 10 сарын 4 Баасан гараг, 20:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Оролцогч гишүүд цаг агаарт тохируулан хувцаслаж, унадаг дугуйны гэрэл, чийдэнг 4 цаг асахаар тооцож нөөц гэрэлтэй яваарай. Урьдчилсан мэдээгээр цас орох бололтой. Салхи тогтуун. Ой модон дундуур намрын шаргалтсан өвстэй зарим хэсэгтээ бүдэгдүү замаар жийнэ. Харгана хүрч амарч, ундлаад ирсэн замаараа буцна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Шөнийн 1 цагт гэртээ орж ирээд амрахуйд хэдхэн цагийн өмнө харанхуй ой дундуурх шавар, ховилтой замаар гэрэл чийдэнгээ асаан урагшилж асан бидний дүр зураг, хажууханд буга (эсвэл гөрөөс юм болов уу, арай л хахирган дуутай байсан) сүртэйгээр урамдан шөнийн хангайд би эзэн нь шүү гэж зарлан тунхаглах, доогтойгоор хүүе хүүе гэж шар шувуу биднийг дуудан дуугарах, зуслангийн замаар хот руу жирийтэл хурдлах сэтгэмж, энэ бүхэн ер болоогүй мэт ажин түжин санагдах нь амьдралын одоо цагийн хууль билээ.

Зураг 1. Баг бүрдлээ, одоо жийнэ дээ
Хойд зүгээс үлээх салхи сөрөн жийсээр цуглах цэг дээр 19.25 цагт ирж оройн хоол идлээ. Манай багынхан мэнд мэдэн цугласаар, 19.59 цагт сүүлийн гишүүн ирж 20.05 цагт аяллын замд гарлаа. Өнөөдөр намрын адаг сарын шинийн 3 өдөр гэнэ. Сар аанай л алга. Ямар учиртайг нь мэдэхгүй ч шөнийн аялал, жийлтүүд битүүн, шинийн нэгэн, хоёрны шөнө зохиогдсон байдаг. Тас харанхуй шөнө гэрлээ асаан урагшлах тийм хувьтай бололтой. Нэг гишүүн бүр надаас Та эсвэл зориуд ийм өдрүүдийг сонгодог уу гэж асууж билээ. Үнэнээ л хэллээ. Яагаад ч юм шөнийн аялал, жийлт ингээд л таарчихдаг.

Салхи тогтон, хангайд ойртсон тул пүн хийх шиг тэнгэрт одод түгсэн тогтуун шөнө боллоо. Сэлбийн эхээ хөндлөн гарч Духын давааны уулзвар өнгөрөн, танил модны хажууханд түр татлаа. Өвс ургамал дээр унасан намрын хяруу гялтганан тусах гэрэлд гялалзана. Хөл доорх овон товон замаар дугуйгаа жийж, түрэхдээ түрсээр дээд хяр дээр гарав. Энд харин самрын бололтой автомашинууд замыг овоо эвдсэн байв. Харгана руу салдаг зам маань эхэндээ танигдахгүй унасан хус мод, шавар чулуугаар "чимэглэгдэн" өөрчлөгджээ.

Зураг 2. Манай баг. Шөнийн Харгана. Нам гүмхэн.

Харгана дээр нам гүм. Бид 22 цагт очсон. Зургаа авахуулан, жаахан амраад буцлаа. Нэг гишүүний маань 100 дахь аялал энэ шөнө тохиож, бид баяр хүргэлээ. Ирсэн замаас яльгүй баруунтайгуур Мухарын даваа дээр хойноос уруудан очдог замыг сонгон жийлээ. Ховил, шавар хэсэгхэн газар үргэлжилдэг, ирсэн замыг бодоход жийх боломж ихтэй байдаг. Усны гуталтай жийсэн гишүүн маань замыг шавар усыг асуудалгүй туулсан даа. Шөнө дунд 23.50 цагт Жигжидийн уулзвар дээр ирж халуун цай ууж амран, хотын зүг хийморьтой жийсээр энэ удаагийн Шөнийн жийлт тун амжилттай боллоо.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!