Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #40 - БОСГЫН ГҮҮРИЙН НАМАР 2024

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/353
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
203 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1807 м
Өндөр алдалт
-1808 м
Их өгсөлт
11.9 %
Их уруудалт
-9.6 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2024 оны 10 сарын 12 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баян даваа
Цуглах цэгийн солбицол
47.783528, 107.644333
47°47'0.7"N, 107°38'39.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

10 сарын 12, Бямба гариг
Аялал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Баян даваа дээр цуглан 10.00 цагт (УБ хотын төв цэгээс 64.5 км зайтай) эхлэнэ. Даваа уруудан 6 орчим км яваад зүүн хойд зүг шороон замаар салж, Хөвөргийн цагаан хөтөл даван Баян голын хөндийгөөр 17 км зам туулан жийнэ. Чулуут голын хөндий рүү салж 11 км өгсөж явсаар Замтын даваа давна. Даваа уруудан 15 км явж, Туул голын Босгын гүүр хүрч отоглоно. Энэ өдөр 50 орчим км зам туулна.

10 сарын 13, Ням гариг
Өглөө босож цай ундаа уугаад Баруун Баян гол гатлан Тэрэлж суурин, улмаар засмал замаар УБ хотод ирж аялал дуусна. Энэ өдөр 90 орчим км зам туулна. Гишүүд цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас хэрэглэл, аяны майхан, хөнжил дэвсгэр, хоёр өдрийн хоол хүнс, тогоо тулга, гэрэл чийдэн бэлтгэн, унадаг дугуйн техникийн бэлэн байдлыг ханган оролцоно.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

10 сар 12, Бямба гариг

Энэ удаагийн намрын хоногийн аяллын цуглах цэг нь хотоос 65 км зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Баян даваа байлаа.

Зураг 1. Баян даваа. Аялал эхлэхийн өмнө.
Намрын наран мандаж цэлмэг өглөө боллоо. Урьд шөнө нь хар чийг, хяруу унаагүй бодоход дулаахан шөнө болжээ. Аяллын багийн 3 гишүүн давааны баруун өвөрт отоглож хоносон тул өглөөний цэнгэг агаарт жийсээр цуглах цэгт 9.20 цагт ирлээ. Багийн ганц бүсгүй гишүүн маань Сүхбаатар аймгийн автобусанд хотоос дайгдан даваа дээр бууж харагдана. Хотоос 2 гишүүн замдаа жийж яваа, бас 2 гишүүн автомашинтай ирж яваа мэдээ авлаа.

Даваан дээр баг бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан аялал 10.30 цагт эхэллээ. Даваа уруудан салхиа яльгүй сөрж 6 км орчим яваад Хөвөргийн цагаан хөтөл рүү салсан шороон замаар өгсөж хөтөл дээр гарч татлаа. Энэ хөтөлийг бас Шавартын хөтөл гэж нэрлэдэг юм билээ. Дээр нь байх мэдээлэх самбар дээр бидний Замтын даваа хүрэх замыг дурайтал зурж бичсэн байлаа. Хөтөл уруудан салхинд туугдан тун сайхан дардан замаар жирийтэл жийсээр Хадан хошуугаа тойрч, Чулуут голын адгийг хөндлөн гарч хойд талын уулын бэлийн замд орлоо. Алсаас Замтын даваа би энд байна, хүрээд ир гэх шиг сүртэй харагдаж байв. Голын адаг хөндлөн гарахдаа нэлээд шавартай нуга туулсан билээ.

Зураг 2. Замтын даваа дээр

Зам цагаан, тэнгэрт намрын шар нар шарж, салхи нь үгүй пүн хийнэ. Хувцсаа нимгэлэн жийсээр давааны наад өвөр дэх Чулуут голын дэнж дээр өдрийн хоол хийж идэж амрав. Замтын даваа зүүн талаасаа үнэхээр аядуу өгсүүр замтай тул ачаатай дугуйтай намбалзтал жийсээр гарсан билээ. Багийн гишүүдийн сэтгэл санаа тэнэгэр, намрын шар наран дор байгаль дэлхий ч амгалан, одоо уруудаад эртхэн отоглох нь тодорхой тул бүгд хөөр баяр дүүрэн даваа уруудсан 11 км замаар жирийлээ. Баян даваанаас 50 км зам туулсан байв.

Босгын гүүрээр гарч ноднин отоглосон довцогын хойхно талд голын усны харуулын цэгийн хажууд отоглов. Үдээс хойш 16 цаг болж байлаа. Отог бужигнан хоол цай хийж, орчны байгальд ууссан тайван үдэш боллоо. Нар уулын цаагуур оронгуут мэдэгдэхүйц сэрүүсэж ирж буй улирлын уур амьсгалыг сануулна. Түүдэг галаа тойрон суугаад аяллын тухай дуусашгүй яриагаар хөглөгдөн хөгжсөн бидний инээд цэлмэг тэнгэрт цацагдан, харгиалан урсах Туул голын урсгалтай эгшиг хоршин нийлж байлаа. Шөнийн 22 цагт отог амрав. Цэлмэг шөнө болж, үүрээр намрын хяруу буусан байлаа.

10 сар 13, Ням гариг

Сайхан өглөө боллоо. Отог өглөөний цайгаа уун ачаалан 10 цагт хөдөллөө.

Зураг 3. Отог сэрж байна

Босгын гүүр дээр ахин очиж дурсгалын зургаа татуулав. Баруун Баян голоо гаран жирийсээр Байгаль хамгаалагчийн байр дээр 11.30 цаг, Тэрэлж дээр 12.00 цагт ороод ирлээ. Салхигүй ийм сайхан өдөр аяллын зам богино болсон мэт санагдаж байв. Одоо бид Тэрэлж дээр хооллож байна. Тун удахгүй уулын замаар хот уруугаа жийх болно

.

Зураг 5. Намрын хяруу

Зураг 6. Өдрийн хоолны цагаар. Тэрэлж суурин
Тэрэлжээс 13.50 цагт гарч явлаа. Шилжрээнгийг давааг өгсөн, даваан дээр таталгүй шууд Хоёр даваан дээр гарч түр татлаа. Багийн гишүүдийн хэн маань ч найдвартай аялдаг тул 5 минут болоход бөөндөө цугларч байв. Даваа уруудан Их хуандий амаар жирийсээр засмал замын эхэн дээр хальтхан хойш хараад шууд Гацууртын төвд ирэв. Эндээс нэгийн цуваанд орж салхиа ээлжлэн авсаар хотод 17.30 цагт орж ирлээ. Баруун хойноос хүйтэн салхи үлээж, тэнгэр бүрхэн цаг агаар ээлжит нэгэн хувьсал хийх цагаар бидний аялал ч амжилттай болж дууслаа. Хоногийн анхны аялалдаа тун сайн бэлтгэлтэй оролцсон цэнхэр тэмдэгт гишүүндээ багаараа баяр хүргэн, гэр гэрийн зүг баяртайгаар жийн одлоо. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Батжаргал Н.Төгөлдөр П.Золзаяа Д.Бямбасүрэн Д.Жамъяндорж Б.Жавхлантөгс С.Мөнхбат Э.Ожго
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!