2024 оны 9 сарын 21-ний бямба гарагт Автомашингүй өдөр тохиож байгаатай холбогдуулан бямба гараг бүр зохиодог "Өдрийн аялал" арга хэмжээг өнжиж "Жийлт" гэсэн арга хэмжээг зарлаж байна. Автомашингүй өдөр арга хэмжээг Улаанбаатар хот 2009 оноос эхлэн зохиож ирсэн ба манай клуб 2019 оноос хойш тус өдөрлөгтэй уялдуулсан ийм арга хэмжээг жийлт гэсэн ангилалд хамааруулан өөрийн гишүүдийн хүрээнд зохиодог болсон. Та автомашингүй өдрөөр гэр бүлтэйгээ хамт 1) автомашины хөдөлгөөн хорьсон гудамж замаар жийх 2) өдөрлөгийн үеэр зохиох арга хэмжээнүүдэд оролцох 3) автомашины хөдөлгөөн хорьсон гудамж замаар алхаж зугаалах 4) хотоос гарч аялах зэргээр энэ бямба гарагийг гэр бүлдээ зориулаарай.
Жийлтэд оролцсоноо хувийн хэрэгтээ хэрхэн тэмдэглүүлэх нь Клубийн "Өдрийн аялал" өнжиж буй энэхүү чөлөөт бямба гарагийг дээр дурдсан шиг байдлаар гэр бүлдээ үр дүнтэй зориулахыг тань энэхүү арга хэмжээнд оролцсоноор тооцно. Үүний тулд баримт болох фото зургийг тухайн өдөрт багтаан илгээнэ.
Цуглах цэг ба эхлэх цагийн талаар Үүнийг веб аппликейшний техникийн шаардлагаас үүдэн зааж оруулсан буюу хатуу баримтлах заалт биш юм.
Тус маршрут нь Улаанбаатар хотод жил бүр зохион явуулдаг Автомашингүй өдөр арга хэмжээнд хамрагддаг гудамж, замын хамрах хүрээг заана. Жич: Сансарын уулзвараас Зүүн дөрвөн зам уулзвар хүртэлх Их тойруугийн замын автомашины хөдөлгөөнийг хаадаггүй. Мөн маршрутын урт 20 км байгаа нь клубээс энэхүү өдрийг тохиолдуулан зарлах жийлтийн замын уртыг ерөнхийдөө 20 км гэж тооцдог байсан түүхэн уламжлалтай холбоотой ба иймд тус машрут нь 10 км урт зам бүхий хоёр ижил тойрог замтай байна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэ жилийн автомашингүй өдрөөр амралтын хэмнэлээр хотын гудамжаар тайван жийлээ. Зарим залуустайгаа таарч хамтдаа өдрийн хоол идэж, аяллын тухай хуучлан сэтгэл сэргэв. Админдаа, жийж яваа зургаа баримт болгон илгээлээ. Сэлэнгэ аймгийн нутагт засмал замаар хэдэн зуун км зайд салхи сөрөн хурдалсан гишүүдийн замыг жийлтийн хязгаарт багтаан бүртгэсэн болно.
Жил жилийн хавар, намрын энэ өдөр гишүүдийг гэр бүлийнхээ хамт, өөрийн боломж завандаа тааруулан унадаг дугуйтай нөхөрлөн өнгөрүүлдэг уламжлалын дагуу клубын энэ удаагийн жийлт амжилттай болж өнгөрөв. Зүгээр л жий.