Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #171 - ДУХЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/349
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
1
Өндөр авалт
835 м
Өндөр алдалт
-836 м
Их өгсөлт
10.6 %
Их уруудалт
-7.9 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2024 оны 9 сарын 14 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Духын давааны чиглэл манайхны дурсамжид тод үлдсэн байдаг. Уг нь нэг л даваа. Их оносон нэртэй, сайхан даваа. Яг энэ даваанаас зүүн урагш уруудан Улиастайн ам, баруун хойш уруудан Үдлэг суурин, хойшоо уруудан Шургайтын гол, баруун урагш уруудан Сэлбийн эх рүү орж болдог үнэхээр л зам чиглэл бүрийг зангидан духайж байдаг даваа.

Зураг 1. Санзайд, 09:48 цаг

Энэ чиглэлд хавар оройхон, зун эртхэн 4, 5 сард явахад дандаа цасан бүрхүүлтэй таардаг тул зай нь ойрхон ч тэр бүр даагдаад байдаггүй ааруул шиг, дугуйтай жийхээс илүү явган алхалт хийдэг байсан. Зам дээр цас овоорон хунгаралдан хөлдөж, Баруун Баян голын эх мөсөн баринтаг, халиануудаас салаагүй, гарам нь гүнзгий устай байдаг сан. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар энэ чиглэлд 34 гишүүн зүтгээд шөнийн 23 цагт хотын бараа харж байсан.

Зураг 2. Зассан замаас салж өвсөн зам руу орлоо

Харин өнөөдөр бид намрын улирлын гачиг үеийг тааруулан сүрлэг даваа өөд ахин нэг удаа зүтгээд амжилттай аяллаа дуусгалаа. Тэнгэр хангай цэлмэг дулаахан, намрын нар шарсан таатай өдөр байв. Товлосон цагаас 3 минутын өмнө аяллын замдаа гарчихлаа.

Зураг 3. Духын давааны замын доод хэсгийн нугын замаар

Залуу Админ маань биднийг Сэлбийн эх хүртэл гаргаж өгөөд, сайныг ерөөн үлдлээ. Сэлбийн эхийн замыг сайхан тохижуулжээ. Даваа руу салдаг зам дээр нэг татаад дээш өгсөв. Давааны доод замаас л манайхан жийчихсэн. Өгсүүр алсын, огцом өгсүүр үгүй, араагаа тохируулан эргүүлээд л байхад даваан дээр хөл газардалгүй гарах боломжтой. Шавар ус байлгүй яах вэ. Гэхдээ маш багахан голомт эзлэн зам дээр таарч байлаа. Дайруулаад, туулаад, түрээд л гарсан. Өдрийн хоол идэж байсан тод зам салдаг хэсэгт 11 цаг гээд ирчихлээ. Ийм ойрхон байсан гэж үү гээд багийнхан үргэлжлүүлэн урамтай жийлээ.
Зураг 4. Духын даваа руу зориход салаа зам нэлээд бий

Зураг 5. Ээлжит таталт
Зураг 6. Намрын ой дунд
Намрын ой дундах бага шиг чийглэг, хэмхдэс чулуулаг бүхий замаар өгсөн жийсээр ойгоос гарч Дух уулын баруун энгэрт хүрлээ. Гишүүдийн зарим нь өлдөж эхэлсэн тул наран дор сууцгаан өдрийн хоол идэв. Манайхан аньс түүж, зам дээр унасан самар цүнхэлж явлаа.

Зураг 7. Духын давааны дээд зам ийм сайхан

Зураг 8. Урд явахад энэ зам цасанд дарагдаад бидэнд харагддаггүй байсан
Уг нь даваан дээрхи шатсан мод хүрээд хоолоо идье гээд чиглүүлэгч гишүүндээ хэлж байсан. Ийнхүү чиглүүлэгч гишүүндээ өдрийн хоолоо наана иднэ гэдгээ хэлж чадалгүй "алдчихсан". Урдах хоёр маань бараа алга. Гоё замаар жийгээд оджээ. Аргагүй шүү дээ, даваан дээр хоолоо иднэ гэж төлөвлөсөн. Аяллын замд иймэрхүү гэнэтийн шийдвэр гарах тохиолдол элбэг тохиолддог. Бид хооллоод давааны даанч сайхан замаар жийсээр нөгөө хоёр дээрээ очлоо. Цаг 13.00 болж байв.

Зураг 9. Манай баг. Духын даваа

Дурсгалын зураг татуулаад, шууд доош Баруун голын эх рүү хатгасан зөөлөн замаар уруудав. Хаврын халиа, мөсөн далай огт үгүй бага зэргийн шавар ус байлаа. Уулын энгэрт нэг татахад хаврын аяллаа дурсан залуус хөгжилдөнө. Мөн ногоон тэмдэгтийн болзол биелүүлсэн залууд тэмдгийг нь гардуулж баяр хүргэлээ.

Зураг 10. Даваан дээрээс шууд Баруун голын эх рүү хатган уруудлаа

Доош 14 км дов сондуул, ургаа чулуу, урсгал гол бүхий замаар дондогнуулсаар Бурхант хошуу хүрлээ. Баруун голын гарам бага устай байв. Бүгд хөлөө бараг л норголгүй жийж гараад Еэвэнгийн дэлгүүр хүртэл буудав. Энд багахан хооллож амраад урамтайхан уруудсаар Шархадны эцэст 16:00 цагт ирж аялал тун амжилттай дууслаа.
Зураг 11. Духын давааны намар

Жич: Намар энэ чиглэлд аялахад тун зохимжтой гэдэгт бүгд дуу нэгтэй зөвшөөрч, Духын давааны энэ аялал түүх болон үлдлээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Махгал Ч.Алд-Уул С.Лувсан Д.Ганболд С.Отгонбаатар Д.Жамъяндорж Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Б.Бадрах Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат У.Одбаяр П.Золзаяа Э.Ожго
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Ч.Алд-Уул
  • 743 км дутуу
  • 516 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Отгонбаатар Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2393 км
Зүгээр л жий!