Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #169 - Долоон даваа 2024 сорилгын бэлтгэл

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/346
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
95 км
Давааны тоо
5
Өндөр авалт
1211 м
Өндөр алдалт
-1211 м
Их өгсөлт
9.8 %
Их уруудалт
-13.8 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2024 оны 8 сарын 24 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Бумбат рашаан
Цуглах цэгийн солбицол
48.008528, 106.789583
48°0'30.7"N, 106°47'22.5"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ удаагийн өдрийн аялал нь удахгүй болох Долоон давааны сорилгын зургаа дахь давааны замтай танилцах гэсэн гол зорилготой. Орой нь 47.92532, 106.6716 солбицол бүхий газарзүйн цэгт байрлах тус давааг манай клубийнхэн өмнө давж байгаагүй юм.

Зураг 1. Аяллын баг Тахилтын даваа дээр

Цуглах цэгт 8:28 цагт хүрэлцэн очиход аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүдийн 5 нь аль хэдийн ирчихсэн байлаа. Бусад хоёр нэгээрээ увж цуван ирсээр, арван хоёруулаа болж аваад 09:01 цагт хөдөллөө.

Бид цуглахдаа л өнөөдрийн аяллын маршрутын дагуу байх таван давааны нэгийг удаах даваа болох Толгойтын давааны алсын өгсүүрийн хагасыг үгүй хийчихсэн юм. Иймээс Толгойтын даваа дээр яах ийхийн зуурт гарав. Бүр багийн хамгийн сүүлийн гишүүн гэхэд 45 минут зарцуулсан байна. Мөн энд нэг шинэ, нэг хуучин гишүүн нэхэн ирсэнээр манай баг 14 хүнтэй боллоо. Нийт 18 хүн бүртгүүлсэнээс 14 нь хүрэлцэн ирж аялалд оролцлоо. Мөн зарим идэвхтэй гишүүд Сэлэнгэ аймагт болж буй уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор яваад эзгүй байсан нь ийнхүү цомхон аялах нөхцөл болсон. За ингээд Толгойтын давааны арын чулуутай зам руу ...

Толгойтын давааны арын зам битүү чулуутай бас үүгээр төдийлэн уруудаад байдаггүй тул энэ замаар уруудах нь өнөөдрийн аяллын бас нэг онцлог болно. Яг энэ замд зориулж трэйл уулын дугуйгаа унаж гарсан юм. Хэдий ийм ч хойд дугуй хоёронтоо холби шидэгдсэн. Бас хойно тас гээд явчихаар хэн нэг нь унав уу гээд зогсон эргэж хартал өнөөдөр бахархлын цэнхэр тэмдгийн болзол биелүүлж буй Батбуян гишүүн байв. Дугуйнд нь дайрагдсан замын чулуу үсэрсэн гэнэ.

Давааны замын нугачааг амжилттай туулаад Ар гүнт дэх бөөн, эмх замбараагүй айлууд, айлуудын хашаа руу оров. За манайхан салж сарних вий гэж бодсон ч тэр замбараагүй газар татахыг түвдсэнгүй. Пижигнэтэл давхих зуураа самбаачлан эргэж харахад манайхны нэг бараг шил даран явах нь харагдав. "За бараатай л юм байна. Бие биеийнхээ барааг хараад араасаа цувраад гайгүй дагачих биз. Тэгээд ч газрын зураг дээр зураатай маршрут ..." гэх мэтчилэн бодсоор ... Гэтэл хоёр нь л маршрутаас хазайлгүй ирж бусад нь засмал замтай хаяа нийлүүлэн барьсан, Ар гүнт супермаркет гэсэн цэнхэр дэлгүүр дээр бөөгнөрчээ. Бид гурав хэт тасарсан уу, дөрөв дэх нь урдах хүний алсын барааг харсангүй юу. Бартаатай замд ойр зуураа харсаар, толгой өргөн алсын бараа харж чадахгүй байсаар урдах хүнийхээ явсан чигийг алдаж төөрөх явдал байдаг. Би ч цагтаа ингэж чиг баримжаагүй болж зөнгөөрөө явсан хүн даган маршрутаас хазайж "төөрч" байсан удаатай. Түүнээс хойш аяллын маршрутыг заавал урьдчилж харан, хэрдээ нүдэлдэг болсон. Энэ удаад сүүлийн хэд маань салж баг дотор групп үүсгэсэн нь тэр цэнхэр дэлгүүр ба тус дэлгүүрээр дайран өнгөрч байсан цөөнгүй аяллуудтай холбоотой болов уу. Ар гүнтээр жийсэн тохиолдлуудын дийлэнхэд нь тэр цэнхэр дэлгүүрээр дайран өнгөрч байсан юм. Тэр ч ёсоор өмнөх хүнийхээ барааг нь алдсан, чигийг нь хараагүй хэд тэр чигээрээ давхиж тус дэлгүүр хүрсэн хэрэг биз ээ. Гэвч аль болохоор тухайн аялалд л зориулсан, өөрийн гэсэн онцлогтой "шинэлэг" маршрут зохиохыг эрмэлздэг ийм нэгэн онцлог байдгийг гишүүд маань анхаарч аяллын өмнө маршрутаа харж, судалж байгаасай.

"Төөрсөн" хэд маань засмал замаас шороон зам руу салсан гарцаар гаран буцаад маршрут руугаа орсоноор хоёр групп эргэн нэг баг болов. Ингээд Хүйн хөндийг жийлтийн эрчим багатай шинэ гишүүдээ бодсон хөнгөн жийлтээр туулж Шижирийн хөндийн адагт татаж, нийт багаараа хэсэг амсхийв. Цаг 11:10.

Шижирийн хөндий улмаар Тахилтын хөндийг өөр өөрсдийн жийлтийн эрчмээр туулж Тахилтын даваа дээр багийн түрүүч 11:50 цагт, сүүлч 12:20 цагт гарав. Улмаар УТГ Золзаяа гишүүний гаргасан саналаар Тахилтын автобусны эцсийн буудал орж үдийн хоолоо идэхээр болоод даваанаас уруудав.

Энэ зун Тахилтын ам руу айлууд маш олноороо нэмэн буужээ. Давааны оройгоос айлууд арзайтал харагдаж байсныг сүүлд даваа дээр гарахдаа өнөөдрийнх шиг "тод" анзаарч хараагүй юм даа.

Тахилтын эцсээс хөдлөөд нэг буудал явахад л нөгөөх давааны зам руу салах эргэлтийн цэг таарна. Тус цэг Дашваанжил хий түгээгүүр ба МТ бензин түгээгүүр хоёрын яг дунд байна. Өргөн биш замаар халз чигээрээ шахуу дайрсаар, дундаа үл ялиг тонгойгоод л даваа дээр гарах аж. Урт биш ч сайхан огцом өгсүүр байна. Том араатай уулын дугуйгаар ааглаад л гарцгаав. Давааны орой дээр "51 шүд" гэх мэтээр унадаг дугуйны араа шүдний тухай яриа өрнөнө.

Энд клубийн ЯТА Ожго биднийг хүлээж байжээ. Ахиж төдийлэн даваад байхгүй энэ даваа дээр админ ах бахархлын тэмдгийн болзол шинээр биелүүлж буй, идэвхтэй гишүүн Б.Батбуянд өөрийн хантаазыг дурсган, цаашдын аяллын замналыг нь ерөөсөн сайхан үйл явдал болсон нь онцлууштай.

Зураг 2. ЦТГ Б.Батбуян

Энэ аялал удахгүй болох Долоон давааны сорилгын замын зарим хэсэгтэй судлан танилцах аялал байсныг дээр бичсэн. Иймээс тус сорилгод л зориулсан "шинэ" даваа, түүнээс уруудан их замд нийлэхэд хөндөлсөх төмөр замыг хэрхэн хөндлөн гарах, 22-ын товчооны аюулгүйн тойргоос Сонгинохайрхан уулын зүүн сугаар ороон явах зам руу яаж салж орох, уулын хормойн зам ямаршуу байх, Туул гол дээгүүр гарах гүүрүүд бүтэн эсэх, тэр хүртэлх зам зэрэгтэй бодитоор танилцан нүдэлцгээлээ. ЯТА Ожго ах төмөр замыг 47.89982746036776, 106.67370110410681 цэг дэх гармаар амархан гарч болохыг "нээжээ". Сансрын хиймэл дагуулын зураг дээр тус гармаар дайрах шороон зам дурайн харагдана. Гэвч тодорхой хугацааны өмнө авсан зураг дээрх орчны байр байдал замбараагүй бүтээн байгуулалтаас болоод орвонгоороо өөрчлөгдөх явдал байдаг. Ийм сорилгын маршрут дахь тус хэсгийн замын зургийг хэвээр үлдээж харин энэ "шинэ" гармаар гарч үзэцгээхээр шийдлээ. Харин Туул голын хувьд хөдөлгөөн ихтэй тод замаар орох буюу машрутаас хазайснаар гүүргүй гарамд тулсан тул зарим гишүүдийн хамт буцаж эргэн машрутын дагуу явсаар гүүрээр гарлаа.

Ийнхүү өнөөдрийн аяллын баг маань туулахаар зорьсон замаа бүрэн дуусгаж 15:30 цагийн орчим Буянт-Ухаа дахь тарах цэгт хүрсэнээр энэхүү өдрийн аялал амжилттай өндөрлөлөө. Ирэх бямба гарагт Тэрэлж зорих дараагийн өдрийн аяллаар эргэн уулзаж хамт ЗҮГЭЭР Л ЖИЙцгээе.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Мөнхболд Ч.Алд-Уул С.Бөхбат Б.Батбуян Д.Бямбасүрэн Б.Элбэгзаяа А.Эрдэнэдулам Ц.Наранхүү Б.Баттөмөр Ж.Октябрь С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа Б.Насанбат
Э.Мөнхболд
  • 1087 км дутуу
  • 172 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Алд-Уул
  • 743 км дутуу
  • 516 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Бөхбат
  • 400 км дутуу
  • 859 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Элбэгзаяа Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3544 км
Б.Батбуян Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1295 км
Зүгээр л жий!