Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #66 - Дархан-88

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/344
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
88 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1221 м
Өндөр алдалт
-1145 м
Их өгсөлт
10.1 %
Их уруудалт
-12.2 %
Оролцогчдын тоо
20
Эхлэх цаг
2024 оны 8 сарын 4 Ням гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дархан хот, Дархан 50 цогцолбор
Цуглах цэгийн солбицол
49.46325, 105.964056
49°27'47.7"N, 105°57'50.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

2024 оны 8 сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдох Дархан-88 төвийн бүсийн уулын дугуйн IV наадамтай холбогдуулан энэхүү жийлтийг зарлалаа. Клубийн уламжлалын дагуу тус наадамд оролцсон гишүүдийг энэхүү жийлтэд хамрагдсан хэмээн үзэж наадмын үндсэн арга хэмжээ болох бөөн гараат ганцаарчилсан уралдааны замын урт болох 88 (+10% урамшуулал) км-ийг гишүүдийн хувийн хэрэгт нь нэмнэ.

Тус наадамд оролцох клубийн гишүүд наадмын хөтөлбөрт заасан газарт шууд цуглана.

Наадмын удирдамжид зааснаар 4-ний өдөр зохиогдох бөөн гараат ганцаарчилсан уралдаан нь энэхүү жийлтийн маршрутаар явагдана.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Заасан маршрутын дагуу аялахад эргэлтийн цэгүүдийг зөв таних нь чухал юм. Иймд Дархан-88 уралдааны зам дахь чухал эргэлтийн цэгүүдийн ойроос болон алсаас үзэгдэх байдлын зургийг тайлбартайгаар оруулав.

Эргэлтийн цэг №1 Жалга руу хэдэн салаа замаар орно. Эдгээрийн хамгийн баруун талын бүдэг замын баруун хэсгээр орвол зохимжтой. Бусад нь хэт огцом уруу. Жалгаас гарах хоёр салаа замын зүүн гар талаас өгсвөл зөв сална. Баруун талаар орж өгсөн жалгаас гарсан бол удалгүй таарах бүдэг салаагаар орж доод талын зам руу орох хэрэгтэй. Ингээд цааш уруудсаар модтой хавцал руу орно.

Зураг 1. Эргэлтийн цэг №1. Жалга

Эргэлтийн цэг №2 Өмнөхөн орсон хавцал дундуурх элсэрхэг замаар алгуур өгсөн, ойгоос гараад уруудахад сайжруулсан шороон зам таарна. Зам руу баруун эргэж ороод хэсэгхэн явахад дутуу барьсан төмөр бетон гүүр тааралдана. Гүүрээр гарсаны дараа ердийн хөрсөн зам руу зүүн салж улмаар уулын энгэр өөд өгсөнө. Тус энгэрээс ирсэн зүгтээ эргэн харж дарсан зургийг дор нийтлэв.

Зураг 2. Эргэлтийн цэг №2. Голын хөндий

Эргэлтийн цэг №3 Элсэрхэг замын уулзварыг алдалгүй баруун гар тийш салах хэрэгтэй. Элсэн зам дээр тэнцвэрээ хадгалахад анхаарсаар замын салааг анзааралгүй өнгөрөх магадлал өндөр тул энэхүү эргэлтийн цэгт анхаарлаа гойд хандуулбал зохино. Уг цэгийн таних тэмдэг нь гол гарсаны дараа өгсөж гарч ирэхэд тааралдах, чулуурхаг хөрсөн зам бүхий хамар юм. Хамар дээрээс газрын доод талаа барьж салаад хэсэгхэн уруудаж явсаны дараа баруун гар тийш салсан зам руу орно. Дараах зурагт эргэлтийн цэгийн өмнө тааралдах - таних тэмдэг нь болох хамар дээрээс үзэгдэх байдлыг буулгасан. Зураг дээрээс харагдах хөндий рүү орохдоо ерөнхийдөө баруун тал руу алсуур даялж эргэнэ хэмээн ойлгож болно.

Зураг 3. Эргэлтийн цэг №3. Эргэлтийн цэгийн алсаас үзэгдэх байдал, очих чиглэлийн дагуу

Эргэлтийн цэг №4 Энэ цэг хүртэл нэг талаас гол нөгөө талаас уулаар хашигдсаар ирэх тул төөрөх боломжгүй. Харин энэ цэгт ирэхийн өмнөхөн нэг жалгаар гарч хэсэг уруудаад дараа нь ялимгүй өгсөөд бяцхан хөтөл давж уруудна. Дараах зурагт харагдаж буй үргэлжлэн ургасан бургас нь бидний орох ёстой уулын амаар урсаж ирэх гол/горхи дагасан байна. Үүнийг гаталж цаана гарахгүй. Ерөөсөө Дархан-88-ын энэхүү маршрутын дагуу голоор хоёр удаа л гарах ба хоёуланг нь төмөр бетон гүүрээр гарч болно. Дараах зурагт гарсан хэсгийн зүүн гар талд, эгц өмнө харагдах уулын хоёр талын амаар урсаж ирэх гол/горхи нийлэх бэлчир байна. Ингээд зураг дээрх тод замыг даган баруун гар тийш эргэж уулын ам руу орно. Улмаар уг зам зүүн гар талд байх уулын хадан цохиог тойрон алсуур даялж муруйна.

Зураг 4. Эргэлтийн цэг №4. Билчирийн даваа давах зам руу салах эргэлтийн цэг

Эргэлтийн цэг №5 Дөнгөж сая дурдсан хадан цохиог өнгөрөөд хэсэг явахад зам хоёр салж байсан. Салаа замын баруун гар тал буюу газрын дээд талыг чиглэнэ. Үүнийг дараах зурагт буусан моддоор танина.

Зураг 5. Эргэлтийн цэг №5. Тус цэгийн таних тэмдэг болох модод

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Манай баг, Дархан хот

Зураг 2. Манай клубын бүсгүйчүүд

Зураг 3. Манай залуус

Зураг 4. Андуудын хөөрөлдөөн

Зураг 5. Уулын замд
Зураг 7. Ойн замаар
Манай клубээс багийн төрөлд, 19-29 насны ангилалд оролцсон УТГ П.Золзаяа болон Б.Алтантулга, Э.Жаргалмаа, Э.Сарангарав нар тэргүүн байр эзэллээ. Мөн тус багийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймаг дахь Мөнгөн хэгээс клубийн гишүүн Ч.Бадамцэцэг багтсан байв.

Зураг 8. Тэргүүн байрын өргөмжлөл

Ганцаарчилсан уралдаанд УТГ П.Золзаяа тэргүүн байр, Э.Сарангарав, Э.Жаргалмаа нар гуравдугаар байрыг тус тусынхаа ангилалд эзэлцгээсэн байна.

Зураг 9. Ганцаарчилсан төрөлд шагналт байр эзэлсэн гишүүд

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Сайнбилэг Э.Жаргалмаа Э.Сарангарав Б.Алтантулга Б.Батбуян Ч.Гомбосүрэн Д.Бямбасүрэн У.Хосбаяр А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Н.Даваасамбуу Т.Ган-Очир П.Батмөнх Б.Батжаргал Б.Жавхлантөгс Н.Төгөлдөр С.Мөнхбат П.Золзаяа Б.Насанбат
Ж.Сайнбилэг
  • 1174 км дутуу
  • 85 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Жаргалмаа
  • 934 км дутуу
  • 325 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 405 км дутуу
  • 854 км
  • 8
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Зүгээр л жий!