Тус өдөр Хүй долоон худаг дахь хурдан морины уралдааны замд зохион явагдах "Морь хурдан уу, дугуй хурдан уу" 9 дэх удаагийн цуврал тэмцээний "Даагаа нэхэх" уралдаантай тохиолдуулан уг арга хэмжээнд оролцох гишүүдээ дэмжих зорилгоор энэхүү жийлтийг зарлалаа.
Клубээс уг тэмцээнд оролцогчдыг хөгжөөн дэмжих, тэмцээний бариаг үзэж сонирхох гишүүд цуглах цэг дээрээс товлосон цагт хөдөлж, маршрутын дагуу жийсээр тэмцээний барианы цэгт хүрч тэмцээний бариаг үзэж сонирхсоны дараа маршрутын дагуу ирсэн замаараа буцна. Харин тэмцээнд оролцсон гишүүдийг клубийн дүрмийн дагуу уг жийлтэд оролцсоноор тооцно.
Тус тэмцээнд манай клубээс оролцсон гишүүдээс УШТГ Ш.Мөнгөнсүх болон УШТГ С.Энхбаатар нар тэргүүн байр, НТГ А.Отгонбаяр гуравдугаар байр эзэллээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ч.Гомбосүрэн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1291 км |
С.Лувсан | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1262 км |